Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ


5-р сарын 8
9 цаг 41 минут
       Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан, дулааны үнийг нэмэх шийдвэр гаргасан ч дулааны үнийн нэмэгдлийг 2026 оны нэгдүгээр сарын 1-ээс нэмэхээр хойшлуулсан. Тэгвэл тус шийдвэрээр дулааны үнийг хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлсэн. Мөн тэрээр дулааны үнийг хэт доогуур бариад байгаа учраас иргэд гэр, байшингаа дулаалахгүй байгаа хэмээн ярьсан юм.
Тэрээр “Улаанбаатар хотод ТЭЦ-2, 3, 4 гээд дулааны цахилгаан станц бий. Амгалан дулааны станц зөвхөн дулаан үйлдвэрлэдэг. Нэг цагийн өртөг нь 66000 мянган төгрөг байгаа. Улаанбаатар хотод орон сууцны нэг метр квадратын сарын дулааны төлбөр 506 төгрөг байгаа. 50 метр квадраттай орон сууцыг сар халаахад НӨАТ-т 27000 төгрөг төлж байгаа. Өөрийнхөө өртгийн 40 хувиар борлуулж байгаа.  Шинээр дулааны станц баривал нэг метр квадратын сарын төлбөр 2505 төгрөг буюу үүнээс дээш болно. Одоо Сэлбэ дулааны станц 2505 төгрөг болно. Одоо байгаа 506 төгрөгөөс 5 дахин өндөр байгаа. Бид энэ 506 төгрөгийг 1012 төгрөг болгож, магадгүй 200 хувь нэмлээ гэдэг шүүмжлэл гарах байх. Ийм шийдвэр гаргачихсан байж байгаад ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл хойшлуулсан.
50 метр квадрат байртай айл дулаанд 27000 төгрөг төлдөг бөгөөд 8 сард 200 гаруй мянган төгрөг төлдөг. Харин гэр хороололд байгаа айл 6 тонн түлш хэрэглэхээр 600 мянган төгрөг болдог. Галлах, худалдаж авчрах зардлыг нь оруулахгүйгээр шүү. Халуун усанд 7 хоногт нэг удаа 4 ам бүлтэй айл ороход найман сард хоёр сая төгрөг болох юм билээ. Үүнийг л хооронд нь ойртуулах шийдвэр гаргачихаад харамсалтай нь шилжилтээ хийж чадахгүй байгаа.
“Ямар ард түмэндээ хайргүй хүн бэ. Дулааны үнийг хоёр дахин нэмэх юм байна” гэж мэдээж шүүмжлүүлнэ. Ардын дайсан гэж намайг цоллох байлгүй. Гэхдээ үүнийг хэн нэгэн хүн хийхгүй бол нөхцөл байдал улам хүндэрч байна. Ядуу хэсэг нь өндөр зардалтай улам хүнд байдаг. Баян чинээлэг хэсэг нь бага зардалтай бүтэцтэй байгаа” гэсэн юм.
Харин үйлдвэр, аж ахуй нэгж байгууллагын дулааны зардал мкв тутам нь 604 төгрөг байсныг 1208 төгрөг болж нэмэгдэх аж.
Цахилгаан, дулааны үнээс гадна ирэх есдүгээр сарын 16-наас халуун, хүйтэн усны үнийг мөн нэмнэ. Иймээс төрөөс гаргасан зохицуулалттай холбоотой үнийн нэмэгдлийг дагасан инфляцын дарамт айл өрхийн төсөвт хүчтэй нөлөө үзүүлж мэдэхээр байна.
Улаанбаатар хотын хүн амд мөрдөгдөж буй цэвэр, бохир усны үйлчилгээний тариф
Цэвэр ус
Тоолууртай бол литр тутам нь 1.34 төгрөг
Тоолуургүй бол 1.95 төгрөг
Бохир ус
Тоолууртай бол литр тутам нь 1.07 төгрөг Тоолуургүй бол литр тутам нь 1.43 төгрөг байгаа бөгөөд одоогоор хэдэн хувиар нэмэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: Пүрэвдагва БУЛГАН itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо43 минут 46 секундын өмнөДунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ55 минут 25 секундын өмнө18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо1 цаг 2 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө1 цаг 7 минутын өмнөГэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов1 цаг 9 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо1 цаг 13 минутын өмнөХоббигоороо бүтээсэн миний түүх4 цаг 11 минутын өмнөОюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой5 цаг 55 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 2 минутын өмнө"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна6 цаг 46 минутын өмнөПутин, Моди нар албан бус уулзалт хийжээ6 цаг 51 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ6 цаг 56 минутын өмнөХөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна6 цаг 59 минутын өмнөГэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно7 цаг 33 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа7 цаг 37 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн7 цаг 40 минутын өмнөМалын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв12 сар 4. 18:16Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа12 сар 4. 18:09УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов12 сар 4. 13:59АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 4. 13:56Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлснийг дэмжлээ12 сар 4. 13:53Б.Даваабаяр: Арванхоёрдугаар сард шатахууны нийлүүлэлт тасралтгүй хэвийн үргэлжилнэ12 сар 4. 12:49Зэсийн ханш дээд амжилт тогтоолоо12 сар 4. 12:45УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ирцийн мэдээ12 сар 4. 11:16Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө12 сар 4. 10:41Томуу, томуу төст өвчний тархалт тогтвортой буурах хандлагатай байна12 сар 4. 10:22Монгол, Итали хоёр улс эрдэс баялгийн чиглэлээр хамтран ажиллах тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа12 сар 4. 10:14Валютын нөөцийн хэмжээ зургаан тэрбум ам. долларт хүрлээ12 сар 4. 10:11Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах оролцооны арга замуудыг бэхжүүлэх талаар бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа12 сар 4. 9:22Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана12 сар 4. 9:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.