Олон Улсын хүүхдийн "Найрамдал" зуслангийн 2025 оны зуны ээлжийн хуваарь гарчээ.
Зуны ээлжийн Эрхийн бичгийн захиалга авах өдрүүдийг дараах хүснэгтэд харуулав. Тухайлбал, нэг болон хоёрдугаар ээлжийн захиалгыг тавдугаар сарын 19-нд авах бол гурав, дөрөвдүгээр ээлжийн цахим захиалгыг тавдугаар сарын 21-нд явуулах юм байна. Захиалгыг www.nairamdal.mn сайтаар хүлээн авдаг ба тухайн бүртгэлийн өдрөөс өмнө илүү тодорхой мэдээллийг зуслангийн зүгээс өөрийн цахим хуудсаар дамжуулан өгөх юм байна.
Эх сурвалж: news.zindaa.mn
Сэтгэгдэл бичих