Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна


5-р сарын 8
12 цаг 35 минут

        Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн байгууламж бүхий 3.9 км авто замын ажил 63 хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар нийт 2.4 км авто замын суурь хучилтыг хийж дуусаж байгаа бөгөөд авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард багтаан нээх юм. Биднийг очиход барилгын ажлын талбайд 85 инженер, техникийн ажилтан 45 техниктэйгээр ажил гүйцэтгэж байлаа. Тодруулбал, авто замын хучилтыг 2 дэвсэгч, 5 индүүтэй гүйцэтгэж байсан бол 25 өөрөө буулгагч машинаар асфальт тээвэрлэж байв.

Барилгын ажлыг “Монгол зам групп” ХХК болон “Ган бүрд” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж байгаа юм. Авто замын ажлын талаар НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодруулахад “Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна. Нийт зургаан эгнээ авто замын урд урсгалын 2.4 км авто замын хучилтыг хийж дууссан. Хойд урсгалын 2.1 км авто замын хучилтыг мөн дууссан. “Содон” хорооллын уулзвар хүртэл 300 орчим метр хучилтын ажил үлдсэн. Энэ ажлыг гүйцэтгэхийн тулд “Содон” хорооллын уулзвараас хучилт хийгдэх байршилд Тээврийн цагдаагийн албатай хамтран хөдөлгөөн зохицуулалт хийж байна. Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөн Ард Аюушийн өргөн чөлөөнөөс ирж байгаа хөдөлгөөнтэй сөрөг огтлолцохгүйгээр шулуун нийлэх зохион байгуулалттай байна. Авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард багтаан нээхээр төлөвлөсөн боловч ажлын талбай дээр газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээний ажлууд зарим хүндрэлийг үүсгэж байгаа. Гэхдээ бид холбогдох ажил гүйцэтгэгч нартай зөвшилцөж, авто замын ажлыг цаг хугацаанд нь хүлээлцэхийг зорьж байна” гэлээ.

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон авто зам, гүүрэн байгууламж ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн ачааллыг 30-50 хувиар хуваалцах боломжтой.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов7 цаг 42 минутын өмнөТолгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03“2025 оны ургацын хүнсний ногооны урамшууллын тухай”5 сар 7. 11:5125 дугаар эмийн сангийн уулзвараас "Гранд плаза"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна5 сар 7. 10:34Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна5 сар 7. 10:20Хүүхэд хамгааллын төсвийг 20,8 тэрбум болгон нэмэгдүүлжээ5 сар 7. 10:16В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулж, ил тод болгож байна5 сар 7. 10:12“Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ахмадууд хэрхэн бүртгүүлэх вэ5 сар 7. 9:22“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 7. 9:15УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 7. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан5 сар 7. 9:08Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг цувралаар танилцуулж байна5 сар 6. 14:31Мах, сүүн бүтээгдэхүүн, өндөгнөөс эмгэг төөрүүлэгч, нянгийн бохирдол, хөгц зэрэг зөрчил илэрчээ5 сар 6. 14:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.