УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ


5-р сарын 9
11 цаг 33 минут

       Хүн төрөлхтнийг заналхийлсэн фашизмын аюулаас чөлөөлсөн Их ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг ахмад дайчид, ард иргэддээ өргөн дэвшүүлье.

Дэлхийн II дайны жилүүдэд манай ард түмний амьдрал хүнд бэрх байсан хэдий ч Монгол Улс “Бүхнийг фронтод”, “Бүхнийг ялалтын төлөө” уриан доор дайны эсрэг хөдөлгөөнийг өрнүүлж, галт тэрэгний 6 удаагийн цуваагаар хоол хүнс, дулаан хувцас зэрэг бэлгийг фронтод хүргэж, хагас сая гаруй агт морьд, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, ”Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг Зөвлөлтийн ард түмэн, цэргийн армид илгээж, их ялалтад бодитой хувь нэмрээ оруулсан билээ.

Энэхүү түүхэн ялалтын ач холбогдол нь Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдах нөхцөл шалтгаан болж, олон улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, дэлхий нийтээр дайн, үл ойлголцол, сөргөлдөөнөөс ангид байх олон талт яриа хэлэлцээрийг дипломат аргаар явуулах, түүнийг баталгаажуулах нөхцөл болсон.

Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Улсын Их Хурал олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулах үйлсэд тууштай байна.

Тиймээс ардчилсан Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилт нь хөрш орнууд хийгээд олон улстай найрсаг, дипломат харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлж, дэлхийн болон бүс нутгийн энх тайван, найрамдал, амар амгалан байдлыг хадгалахад хувь нэмрээ оруулсаар байх явдал юм.

Фашизмын аюулыг дарж, хүн төрөлхтний энх тайвны төлөө амь биеэ зориулсан эрэлхэг дайчдын баатарлаг үйлс, гэгээн дурсгалыг мэхийн хүндэтгэе. Хүн төрөлхтөн дайны сүүдрээс ангид байж, эх дэлхий амгалан орших болтугай.

Энэхүү Их ялалтын баяраар Та бүхэндээ аз жаргал, амар тайван, эрүүл энх, сайн сайхан бүхнийг Улсын Их Хурлын өмнөөс хүсэн ерөөе.

 

Улаанбаатар хот

2025.05.09



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна4 цаг 11 минутын өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна4 цаг 16 минутын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав4 цаг 20 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав6 цаг 34 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна6 цаг 38 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ6 цаг 42 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ7 цаг 10 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ8 цаг 25 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ9 цаг 52 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 цаг 55 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 сар 9. 8:40Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.