Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна


5-р сарын 9
12 цаг 05 минут

      Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрийн эрсдэл, нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Хадбаатар, НБОГ-ын Ойн хамгаалал хариуцсан мэргэжилтэн Г.Нацаг мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд он гарсаар ой хээрийн түймэр 3, шар өвсний гал түймэр 225 удаа бүртгэгдэж, шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.5 дахин өсжээ. Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай зэрэгт хүрсэн буюу хуурайшилт маш өндөр байна. Мөн ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч байгаа учраас гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг иргэд, олон нийтэд анхаарууллаа.

Д.Хадбаатар: Шар өвсний гал түймэрт айлын хашаа, гэр, малын саравч, автомашин зэрэг нийт 108 эд хөрөнгө өртсөн

Мэдээллийн үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Хадбаатар “Нийслэлийн хэмжээнд он гарсаар Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо Шарын хоолой, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уул, Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо Зүрх ууланд ой хээрийн түймэр гарч, шуурхай арга хэмжээ авч, унтрааж ажилласан. Шар өвсний гал түймэр он гарсаар 255 удаа бүртгэгдсэн. Ил гал гаргах, татсан тамхиа унтраахгүй хаях, шар өвс шатаах, үнс нурмаа тагтай саванд хийгээгүй зэргээс гал түймэр гарч байна. Мөн дулаарч байгаатай холбогдуулан зуслангийн бүсэд хашаа гагнах үеийн гагнуурын оч, цахилгааны буруу угсралт зэрэг нь гал түймэр гарах үндсэн шалтгаан юм.

Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гал түймэр зонхилон гарч байна. Шар өвсний гал түймэрт айлын хашаа 75, өвөл, зуны сууц 10, гэр 10, бие засах газар 6, малын саравч 3, чингэлэг 2, хүлэмж 1, автомашин 1 нийт 108 эд хөрөнгө өртсөн байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан энэ оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдрүүдэд нийслэлийн ногоон бүсэд иргэдийг зорчуулахгүй байх захирамж гаргасан. Иймээс иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, ил гал гаргахгүй байх, аюулгүй байдлаа хангахад анхаарна уу. Цаг уурын байгууллагын мэдээллээр амралтын өдрүүдээр 20 хэм болж дулаарах төлөвтэй байна. Энэ үед ЕБС, их, дээд сургуулийнхан төгсөлтийн баяраараа ногоон бүсэд зорчихгүй байхыг зөвлөе. Зуслангийн бүсэд амьдарч байгаа айл өрхүүд хашаагаа засах, гагнах үедээ аюулгүй байдлаа бүрэн хангах, шар өвсийг хадуураар хадах, мэргэжлийн хүнээр цэвэрлүүлэх, хогийн цэгт хаяж хэвшмээр байна. Нэг хүний санамсар болгоомжгүй үйлдэл эдгээр эрсдэлийг дагуулж байгаа юм” гэлээ.

Г.Нацаг: Гал түймрээс сэргийлэх хөдөлгөөнт эргүүл болзошгүй эрсдэлийн 23 түймрийг унтраалаа

Гал түймрийн эрсдэлээс сэргийлсэн арга хэмжээний талаар нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хамгаалал хариуцсан мэргэжилтэн Г.Нацаг мэдээлэл өглөө. Тэрбээр “Он гарснаас хойш урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн арга хэмжээг нийслэлийн ногоон бүсийн 5 чиглэлийн ойн сан бүхий газар гуравдугаар сарын 20-ноос эхлэн зохион байгуулж байна. Ойн тухай хуульд жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10, есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ны хугацаанд ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй үе гэж тооцдог. Тухайн 5 чиглэлийн хөдөлгөөнт эргүүлд нийслэлийн онцгой, цагдаа, байгаль орчны газрын бие бүрэлдэхүүн ажиллалаа. Дээрх хугацаанд болзошгүй эрсдэлийн 23 удаагийн түймрийг унтрааж, нийслэлийн Онцгой байдлын газрын Гал унтраах ангиудтай хамтран 21 удаагийн түймрийг унтраалаа.

Нийслэлийн Байгаль орчны газраас 49 албан хаагч амралтын өдрийг оролцуулан гуравдугаар сарын 20-ноос эхлэн гал түймэр гарах эрсдэлээс сэргийлсэн хариуцлагатай жижүүрийг хийж ажиллалаа. Мөн орон нутгийн иргэдээс 60 иргэнийг урамшуулалт эргүүлээр ажиллуулсан. Гал түймрээс урьдчилан сэргийлэх мэдээллийг түгээж, хүргэсэн. Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай зэрэгт хүрсэн буюу хуурайшилт маш өндөр, хур тунадас харьцангуй бага байна. Тиймээс иргэд ногоон бүсэд ил задгай гал гаргахгүй байх, оч баригчгүй техник хэрэгсэлтэй зорчихгүй байхыг сэрэмжлүүлье” гэсэн юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2 цаг 27 минутын өмнөХүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна2 цаг 28 минутын өмнөЧуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо2 цаг 31 минутын өмнөХанын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна2 цаг 32 минутын өмнөТэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв2 цаг 34 минутын өмнөБусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна2 цаг 35 минутын өмнөХот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ2 цаг 40 минутын өмнөТөрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа2 цаг 50 минутын өмнөОлон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ4 цаг 31 минутын өмнөЗайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна8 цаг 35 минутын өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна8 цаг 40 минутын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав8 цаг 44 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав5 сар 9. 12:09Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна5 сар 9. 12:05“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ5 сар 9. 12:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ5 сар 9. 11:33УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 9. 10:18Нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ5 сар 9. 8:51УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 9. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 сар 9. 8:40Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.