Чуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо


5-р сарын 9
20 цаг 36 минут

       Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.05.09/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Улсын Их Хурлын Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан. Энэ талаарх Байнгын хороодын хамтарсан хуралдааны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хийв.

Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулсныг дурдаад нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан хуулийн үйлчлэх хугацааг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс гэж өөрчлөх саналыг хуулийн төсөлд нэмж тусган, хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэснийг онцлов.

Хуулийн төслийн эцсийн найруулгатай холбогдуулан Улсын Их Хурлын Ө.Шижир, О.Цогтгэрэл, Б.Түвшин, Б.Хэрлэн, Б.Батбаатар нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл сүүлийн 30 жил хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн бодит нөхцөл байдлыг дүгнэн цэгнэх цаг болсныг тодотгоод, эл салбарт бодлогын томоохон өөрчлөлт хийхэд салбарын яам ямар байр суурьтай байгааг лавласан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр хариултдаа, сүүлийн 30 жил Монгол Улс уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн бодлогыг явуулж, өрөөсгөл бүтцийг бий болгосон. Үүний эрсдэлийг ч бид амсаж байгаа. Уул уурхайгаас ангид эдийн засгийн гол тулгуур нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар байдаг. Аливаа улс орон үйлдвэрлэлээ хөгжүүлж байж хөгждөг. Монгол Улс хэрэглэгч орон болсон нь дэлхий нийтэд тархсан “КОВИД-19” цар тахлын үеэр тодхон харагдсан. Иймд “Хүнсний хувьсгал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Улсын Их Хурлаас бодлого гарган, үйлдвэрлэгч улс болох зорилго тавин ажиллаж байна гэж байлаа.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нүүдлийн мал аж ахуй, газар тариалан, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байж эдийн засаг бэхжих тул улаан буудай үйлдвэрлэгчид тариалсан буудайгаа асуудалгүйгээр худалдах ложистикийн тогтолцоонууд бэлэн эсэх, нөгөөтээгүүр бүтээгдэхүүний үнийг зохион байгуулалттайгаар өсгөдөг асуудлыг хэрхэн зохиуцуулахыг лавлахын зэрэгцээ шатахуун, тээврийн зардлаас үүдэн алс баруун бүс нутагт гурилын үнэ өсөж байгаа тул тухайн бүс нутагт тодорхой хэмжээнд гурилыг импортын татвараас чөлөөлөх талаар санал хэлж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт төрөөс үзүүлж байгаа хөнгөлөлттэй зээл, урамшуулал дэмжлэг туслалцааг илүү хариуцлагатай үр ашигтай болгоход бодлогын өөрчлөлт хийж буй эсэхийг тодруулаад хөдөө аж ахуйн чиглэлээрх эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажиллах замаар ургамлын бордоо, хортон шавж устгах зэрэг бодисуудаа дотооддоо үйлдвэрлэдэг болох, олон улсын чанар стандартад нийцсэн лабораторитой болоход хөрөнгө оруулалтыг чиглүүлэх нь чухал гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Ингээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар болов.   

Хуралдааны төгсгөлд баталсан хуулийн эцсийн найруулгыг сонслоо. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэсний дагуу Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонсов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ7 цаг 17 минутын өмнөХүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна7 цаг 18 минутын өмнөЧуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо7 цаг 20 минутын өмнөХанын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна7 цаг 21 минутын өмнөТэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв7 цаг 23 минутын өмнөБусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна7 цаг 25 минутын өмнөХот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ7 цаг 30 минутын өмнөТөрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа7 цаг 39 минутын өмнөОлон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ9 цаг 20 минутын өмнөЗайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна5 сар 9. 14:32Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна5 сар 9. 14:27Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав5 сар 9. 14:23Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав5 сар 9. 12:09Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна5 сар 9. 12:05“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ5 сар 9. 12:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ5 сар 9. 11:33УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 9. 10:18Нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ5 сар 9. 8:51УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 9. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 сар 9. 8:40Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.