Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна


5-р сарын 11
11 цаг 07 минут

          Монгол улс, Унгар улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Будапешт хотноо “Улаанбаатарын соёлын өдрүүд”-ийг тавдугаар сарын 10,11 ний өдрүүдэд зохион байгуулж байна. Унгар Улсын Будапешт хотноо 1950 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хоёр улс дипломат харилцаа тогтоосон бөгөөд 1957 онд БНМАУ Будапешт хотод, БНУАУ Улаанбаатарт хотод Элчин сайдын яамдаа тус тус нээн ажиллуулж эхэлсэн түүхтэй.

“Улаанбаатар хотын соёлын өдрүүд”-ийг зохион байгуулснаар хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх үр дүнтэй төдийгүй, үндэсний соёлын үнэт зүйлсийг сурталчлах, аялал жуулчлалаас олох эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

Энэ өдрүүдэд мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Унгар Улсын нийслэл Будапешт хотын дарга Гергей Корачонтой албан ёсны уулзалт хийж, тус  хотын усны барилга байгууламжийн чадварлаг инженер, техникүүдийн ажилтнуудыг Улаанбаатар хотод урьж, ажиллуулахаар боллоо. Мөн Будапешт хотын нийтийн тээврийн менежмент, тэр дундаа метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцах, хамтарч ажиллахаар тохиролцсон юм. 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Улаанбаатар хотын соёлын өдрүүд”-ээр “Go Mongolia” үндэсний аялал жуулчлалын брэндийг сурталчлах, морьт харваа, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, гар урчуудын үзэсгэлэн худалдаа, хоолны өдөрлөг, “Монгол Унгарын түүхийн жимээр” гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино, хүндэтгэлийн нэгдсэн урлагийн тоглолтыг Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж байна.

“Улаанбаатарын соёлын өдрүүд”-ийг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатарын соёлын өдрүүд” арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, ноёд, хатагтай та бүхний энэ өдрийн амар амгалан айлтган мэндчилж байна. Энэхүү Улаанбаатарын соёлын өдрүүдээр Монгол, Унгар хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн сацуу үндэсний соёлын үнэт зүйлсээ сурталчлах, хоёр орны сайн туршлагаас суралцаж, эдийн засгийн салбарын үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдлыг өгнө гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатарын соёлын өдрүүд арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрхэмсэг ноёд, хатагтай, зочид, төлөөлөгчид та бүхнийг тухлан сууж, таалан зочлохыг урьж байна” гэв. 

Будапешт хотын Засаг дарга Гергей Карчоний “Будапешт хот ”Улаанбаатарын соёлын өдрүүд” арга хэмжээг Маргарет арал дээр баяртайгаар хүлээн авч, хамтран зохион байгуулж байгааг онцлон хэлмээр байна. Энэхүү арга хэмжээ нь монголын соёл урлаг, уламжлалыг Унгарын ард түмэнд улам ойртуулан өгч байгаад баяртай байна. Би анх удаа монгол хөөмийг сонсоод түүний өвөрмөц агаад гайхамшигт эгшгийг биширсэн. Өнөөдрийн арга хэмжээнээс шинэ содон сэтгэгдэл түрүүлэх өшөө олон монгол ая дуутай танилцахыг тэсэн ядан хүлээж байна. Өнөөдрийн хүндэтгэлийн тоглолтод Монгол Улсын шилдэг уран бүтээлчид хүрэлцэн ирж Та бидэнд Монголын тал нутгийн уур амьсгалыг авчирна гэдэгт итгэлтэй байна. Мөн Та бидний сайн мэдэх дэлхийн уран бүтээлүүдийг ч толилуулах болно. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад хувь нэмрээ оруулж Монголын өв соёлоо бидэнд танилцуулж буй Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатарын Засаг даргын Тамгын газар, зохион байгуулагчид, уран бүтээлчдэдээ гүн талархал илэрхийлье” гэлээ.

Маргарет арлын Театрын захирал, урлагийн удирдаач Теодора Бан “Газар зүйн хувьд хол оршдог хэдий ч хоёр орны ард түмэн бие биедээ үргэлж гүнээ хүндэтгэлтэй, нээлттэй харилцаатай байсаар ирсэн. Улаанбаатар хотод баригдсан анхны театрын барилгад нэрт унгар архитекторууд оролцсон байдаг. Манай үндэсний их яруу найрагч Петофи Шандорын шүлгүүдийг монгол хэлнээ орчуулан сургуулийн сурагчид уншиж байжээ. Монголд ажиллаж байсан олон унгар мэргэжилтнүүдийн нэг болох археологич Габор Миклош өөрийн аяллын сэтгэгдэл, дурсамжаа нийтэд зориулан бичиж үлдээсэн байдаг. Өнөөдрийн энэхүү томоохон Гала тоглолт маань эдгээр чухал ойн баярыг тэмдэглэх зорилготой юм. Хоёр өдрийн турш үргэлжлэх Улаанбаатарын Соёлын Өдрүүд арга хэмжээг Маргарет арлын Театрт зохион байгуулах боломж олдсон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Монголын ард түмэн, соёл энэ тайзан дээр дотно нөхөрсөг уур амьсгал төрүүлж, Гала тоглолтод оролцож буй авьяаслаг уран бүтээлчдийн тоглолтоор олон унгар хүний сэтгэлийг догдлуулна гэдэгт итгэж байна” гэж хэлээд тоглолтыг эхлүүллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна58 минут 24 секундын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал1 цаг 4 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ1 цаг 10 минутын өмнө“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ1 цаг 15 минутын өмнөЗасгийн газар ээлжит бусаар хуралдаж байна1 цаг 43 минутын өмнө“Холын цагаан манан” уран сайхны кино 2026 онд үзэгчдийн хүртээл болно1 цаг 48 минутын өмнөӨнөөдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцоно2 цаг 29 минутын өмнөЗуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ2 цаг 34 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.15-12.192 цаг 49 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн2 цаг 54 минутын өмнөГамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа12 сар 13. 11:48Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо12 сар 13. 11:45Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа12 сар 13. 11:39Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ12 сар 12. 16:50“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай12 сар 12. 16:463 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ12 сар 12. 16:40Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав12 сар 12. 16:31Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ12 сар 12. 16:25Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 12. 12:30Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа12 сар 12. 12:27Аюултай хот: Замаа шинэчилсэн ч иргэд бэртсээр байна12 сар 12. 11:04Тайландын Ерөнхий сайд парламентыг тараажээ12 сар 12. 10:58УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 12. 10:54Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо12 сар 12. 10:17"Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна12 сар 12. 9:40Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 3 жилийн хорих ялаар шийтгэнэ12 сар 12. 9:33Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв12 сар 12. 9:27Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно12 сар 12. 9:23Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ12 сар 12. 9:18Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн12 сар 12. 9:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.