Монгол, Унгар хоёр улс аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ


5-р сарын 12
9 цаг 21 минут

       Монгол Улс болон Унгар Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд "Улаанбаатарын соёлын өдрүүд" тавдугаар сарын 10-11-ний өдөр Унгар улсын нийслэл Будапешт хотын Маргарет арал дээр боллоо. Тус арга хэмжээнд Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо – нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн Европ зах зээлийн салбар холбооны 8 гишүүн тур оператор компани оролцож байгаа юм. Арга хэмжээний хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны НЭЗХЭ, Будапешт хотын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын газар болон дипломат харилцаа хариуцсан төлөөллүүдтэй албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтад Монголын талаас нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д. Батсүх, НАЖГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга С.Туул, АЖМХ-НЭЗХЭ-ийн гүйцэтгэх захирал М.Нарангэрэл, гадаад харилцааны менежер Ш. Анхбаяр, Унгар Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны соёлын атташе Т. Бүрэнжаргал, хэлмэрч Ч. Энхбат нар оролцов. Унгарын талаас Будапешт хотын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Коталин Датнер, Гадаад харилцааны газрын дарга Орсоля Хладони нар оролцож, хоёр улсын аялал жуулчлал, соёлын салбар дахь хамтын ажиллагааны боломжуудын талаар харилцан санал солилцов.

Уулзалтын үеэр Коталин Датнер нь Будапешт хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ, хотын бодлогын чиг хандлагын талаар товч танилцуулга хийсэн бол нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монгол Улсын аялал жуулчлалын хөгжил, жуулчин хүлээн авах бэлэн байдал, боломжуудын талаар мэдээлэл өгч, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхлоо илэрхийллээ. Энэхүү уулзалт нь хоёр орны аялал жуулчлалын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах эхлэл болсныг талууд дүгнэлээ.

Арга хэмжээний онцлох үйл явдлуудын нэг нь Унгар улсын иргэдэд зориулсан Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, сурталчилгааны өдөрлөг байв. Уг өдөрлөгийг Монголын талаас оролцож буй 8 тур оператор компани хамтран зохион байгуулж, байгаль, соёл, нүүдлийн ахуй, адал явдалт аялал зэрэг Монгол Улсын голлох аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдийг Унгарын үзэгчдэд танилцуулсан юм. Мөн олон нийтийн сонирхлыг татсан "Монголын талаар хэн сайн мэдэх вэ" сэдэвт асуулт-хариултын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, идэвхтэй оролцсон иргэд дундаас шалгарсан нэг азтан Монгол Улсад аялах эрхийн бичгээр шагнуулсан байна. Уг шагналыг АЖМХ-НЭЗХЭ-ийн Европ зах зээлийн салбар холбооны гишүүн 8 байгууллага хамтран ивээн тэтгэжээ.

"Улаанбаатарын соёлын өдрүүд"  арга хэмжээ нь Монгол орныг Унгарын жуулчдад илүү ойртуулж, аялал жуулчлалын салбар дахь бодит үр дүнтэй харилцааг өргөжүүлэх чухал алхам боллоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ирэх онд ашиглалтад орно2 цаг 39 минутын өмнө3,2 жил хууль бусаар оршин сууж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргалаа4 цаг 9 минутын өмнө“Улаанбаатар марафон 2025”-ын энгэрийн дугаарыг маргаашаас олгож эхэлнэ4 цаг 56 минутын өмнө“Цогт хунтайжийн санаашрал” баримтат киног нээлээ5 цаг 1 минутын өмнөТохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо7 цаг 20 минутын өмнөОн гарсаар ой, хээрийн 87 удаагийн гал түймэр бүртгэгдсэн нь 35.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна7 цаг 22 минутын өмнө“Байр түрээсэлнэ” гэх зар байршуулж, иргэдийг залилжээ7 цаг 25 минутын өмнөЭрүүгийн 893 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав7 цаг 38 минутын өмнөИрэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгсэлд хотын дугаар олгохгүй7 цаг 40 минутын өмнөСувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниулахад онцгой анхаарах шаардлагатай7 цаг 43 минутын өмнөНийслэлийн шилдэг үйлдвэрлэгчдийн сор болсон бүтээгдэхүүнийг Будапештад дэлгэлээ9 цаг 11 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх "Сувилагч тандаа баярлалаа" арга хэмжээний нээлтэд оролцож байна9 цаг 18 минутын өмнөБ.Жаргалан: Нийслэл мега төслүүдийнхээ 20 хувьд дотоодын аж ахуйн нэгж оруулна гэж байгаа нь хэнийг доромжилж байгаа юм5 сар 12. 9:30Монгол, Унгар хоёр улс аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ5 сар 12. 9:21УИХ-ын Тамгын газрын ажилтнууд Түргэний цэцэрлэгт мод тарилаа5 сар 12. 9:19УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.05.12-05.165 сар 12. 9:03Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна5 сар 12. 8:57УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 12. 8:54Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан5 сар 12. 8:51Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна5 сар 11. 11:07Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана5 сар 10. 9:46Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 10. 9:44Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо5 сар 10. 9:03Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 9. 20:40Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 9. 20:39Чуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо5 сар 9. 20:36Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна5 сар 9. 20:35Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 9. 20:33Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна5 сар 9. 20:32Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ5 сар 9. 20:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.