Б.Жаргалан: Нийслэл мега төслүүдийнхээ 20 хувьд дотоодын аж ахуйн нэгж оруулна гэж байгаа нь хэнийг доромжилж байгаа юм


5-р сарын 12
9 цаг 30 минут
         УИХ-ын гишүүн Б.Жаргалантай ярилцлаа. 
-Нийслэл олон мега төсөл хэрэгжүүлж байна. Энэ хэрээр төсөв нь ч урьд өмнө байгаагүй нэмэгдсэн. Гэтэл энэ төслүүдээ ихэнхийг нь хятад компаниараа гүйцэтгүүлэхээр байгаа. Энэ зөв үү?
-Нийслэл урд өмнө нь байгаагүй их санхүү, төсөвтэй ажиллаж байгаа. Улсаасаа илүү мега төсөл хэрэгжүүлнэ гэсэн зорилготой байгаа юм шиг байналээ. Харамсалтай нь тэнд хяналт байхгүйгээс гадна эдийн засгийн үр ашгийн тооцоо, хотоо ирээдүйд хэрхэн яаж төлөвлөж байна вэ гэдэг алсын том зураг ч харагдахгүй байна. Өрийн ачааллыг нэмэгдүүлэх, ер нь эдийн засгийн гажуудлыг бий болгох төслүүд яваад байна. Нэгд, Туулын хурдны замд эхлээд 1.9 их наяд төгрөгийн өртөгтэй тендер зарласан. Гэтэл тэр тендерээ цуцлаад дахиад 300, 400 тэрбумаар нэмэгдүүлээд 2.4 их наяд болггод дахин тендер зарласан. Сэлбэ дэд төв дээр нийт 36 багц тендер зарлах юм гэсэн. Үүнээс эхний хоёрыг нь зарласан. Эхний хоёр багц л гэхэд нийлбэр дүнгээрээ 800, 900 тэрбум төгрөг. Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөд 2025 оны төсвийн тодотгол дээр 500 тэрбум төгрөг тавьж, газар чөлөөлөх ажлыг нь хийсэн. Одоо нийслэлийн гаргасан 500 сая ам.долларын бондоор орон сууц барих гээд эхний хоёр багцын тендер зарлачихаад байгаа. Гэтэл тэр тендерүүдэд нь дан хятад компани орж байна. Манай улс чинь уг нь барилга бариад сурчихсан улс ш дээ. Барилгын салбар хаа очиж өнгөрсөн 30 жилийн хугацаанд хөл дээрээ зогсчихсон, монголчууд орчин үеийн гоё сайхан барилга барьдаг болсон. Гэхдээ хөөрхий манай барилгын компаниуд санхүүгийн эх үүсвэр дутмагийн улмаас бартертай ч гэдэг юм уу, хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулж орон сууцаа барьж байгаа. Гэтэл хүүтэй зээлсэн бэлэн мөнгө байхад гаднын компани оруулж ирээд байгааг огт ойлгохгүй байгаа. Энэ талаар нийслэлээс асуухад “нийслэлээс хэрэгжүүлж байгаа төслийн 20 хувь дээр үндэсний компаниудыг оруулна” гээд байгаа. 20 хувь гэдэг чинь хэнийг доромжилж байгаа хэлбэр вэ. 100 төгрөг тутмын 20 төгрөгийг монголчууддаа өгөөд, 80 төгрөгийг хятадуудад өгнө гэсэн бодлого хийгээд байна. 
Төрийн хөрөнгө оруулалтын суурь зарчим бол зөвхөн бүтээн байгуулалт хийхээс гадна эдийн засгийн эргэлтийг бий болгоод дотоод зах зээл, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, мөнгөний эргэлтийг бий болгох үүрэгтэй байдаг. Гэтэл бид бүтээн байгуулалт хийж байна. Түүнийг хэн гүйцэтгэх нь сонин биш, хятадаас компани оруулж ирээд хийлгэчихье гэж байгаа нь улам л дотоодынхоо зах зээл, үндэсний аж ахуй нэгжүүдээ боомилж байгаа хэрэг. Тиймээс энэ асуудалд маш их шүүмжлэлтэй хандаж байгаа. Мөн нийслэлийн энэ их төсөл, төсөв, санхүү УИХ-ын хяналтаас гадуур яваад байна. Дээрээс нь НИХТ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэгэхээр хяналт тавих субъект ч байхгүй. Нийслэлийн иргэдийн эрх ашгийг хамгаалах ч хүнгүй боллоо. Бид бүгд л нийслэлийн оршин суугчид тэгэхээр иргэд бид хамтдаа нийлж эдгээр асуудалд хяналт тавиад явмаар байна гэсэн зарчмын байр суурьтай байгаа. 
-Нийслэлийн төсөв, хэрэгжүүлж байгаа төслүүдэд УИХ хяналт тавих хууль эрх зүйн боломж байдаггүй юм уу?
-Би бол төсвийн тодотгол хийх ёстой. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байхад хугацаа алдахгүй тодотгол хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тэр хүрээнд нийслэл дээр явж байгаа төслүүд, нийслэлийн төсвийг ярьсан ч болно. 
-Нийслэлээс хэрэгжүүлж байгаа бусад төслүүдэд ямар алдаа гэдэг юм уу, нэг талыг барьсан шийдвэрүүд байна вэ?
-Нийслэл улсаасаа олон мега төслүүдтэй болчихсон гэж дээр хэлсэн. Маш өндөр дүнтэй төслүүдийг нэгэн зэрэг хэрэгжүүлэх гэж байна. Магадгүй түүхий эдийн үнэ унаж байгаа, эдийн засаг удааширч магадгүй үед нэгэн зэрэг том төслүүд хэрэгжүүлэх шаардлага байна уу, үгүй юү гэдгийг бид нийтээрээ бодох ёстой. Нэгэн зэрэг баахан нүх ухаад орхимооргүй байна. Эсвэл ТЭЗҮ гэж баахан өндөр үнэтэй цаас үйлдвэрлэмээргүй байна. Тиймээс даруйхан асуудлуудаа эрэмбэлээд, УИХ тодорхой чиглэлийг Засгийн газар, бусад байгууллагуудад өгөх ёстой гэж хараад байна. 
-Сэлбэ дэд төвийн газрыг улсын төсвөөс 500 тэрбум төгрөг гаргаад чөлөөлчихлөө. Энэ газрыг барилгын аж ахуйн нэгжүүддээ зараад барилга, орон сууцаа бариулчихгүй төр яагаад өөрөө барилга барих гээд байна вэ. Эсвэл нийслэлийнхний хэлж байгаагаар хэтэрхий том төсөл учраас заавал төр оролцох ёстой юм уу?
-Би үүнийг ерөөсөө ойлгохгүй байгаа. Хувийн компаниудын тухайд газар чөлөөлөх маш хүндрэлтэй байдаг. Харин төр чөлөөлсөн газраа аж ауйн нэгжүүддээ зарчихаж болж байна шүү дээ. Хувийн компаниуд угаасаа газраа худалдаж л авч байгаа. Тиймээс тодорхой дүнгээр зараад тэр мөнгөөрөө нэмж газар чөлөөлөөд явах боломжтой. Харин нийслэлээс төлөвлөлтийг нь маш сайн заагаад өгөх ёстой. Тухайлбал, гудамж тайлбай, нийтийн эзэмшлийн газар нь хаана байх, ямар стандарттай байх гэх мэт хот төлөвлөлтийн асуудлуудаа заагаад өгч болно. Ийм бүрэн боломж байхад төр заавал өөрөө барилга барина гэнэ. Ер нь өнгөрсөн найман жилийн алдаа дутагдал бол чөлөөт эдийн засгаа, хувийн хэвшилд суурилсан зах зээлээ устгаад төр бүгдийг хийдэг болчихлоо. Төр бүгдийг хийгээд байвал бусад нь яаж амьдарч, эдийн засгаа яаж тэлэх юм бэ. Эдийн засгаа тэлнэ гэдэг бол хувийн хэвшлийн нуруун дээр л явах ёстой юм. Төр аж ахуйн нэгжүүдтэйгээ өрсөлдөөд яваад байж болохгүй. 
-Нийслэл зээл аваад, дээр нь төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулах нь ганц Х.Нямбаатар даргын асуудал биш, бүх нийслэлчүүдэд хамаатаай асуудал болчихоод байна л даа. Анхнаас нь хяналт тавиад, зөв бодлого бариад, оновчтой төслүүд хэрэгжүүлээд явах нь чухал байх? 
-Тийм ээ, энэ бол нийслэлчүүдэд бүгдэд нь хамаатай асуудал. Нийслэлийн асуудлыг шүүмжлэхээр манай дарга нар хүлээж авч чадахггүй, өөр янз бүрийн субеьктив зүйл яриад байна. Гэтэл бид эцсийн бүлэгтээ адилхан л зорилготой гэж бодоод байгаа. Бүгд иргэдээ төлөөлж сонгогдсон, нэг хотод амьдарч байна. Тэр утгаараа яаж хамгийн үр дүнтэйгээр, богино хугацаанд энэ бүх асуудлуудаа шийдэх вэ гэдэг хүсэл эрэмлзлэл Улаанбаатар хотын иргэн бүрд байгаа. Түүнийгээ нээлттэй яриад юу нь болж байна, юу нь болохгүй байна гэдгээ яримаар байна. Уг нь ирэх гурван жилд бүх асуудлаа шийдье л гээд байгаа шүү дээ. Утаагүй ч болчих боломж байна. Түгжрэлээ ч шийдчихэж болж байна. Түүнээс бид зөвхөн юмыг шүүмжлэх байдлаар асуудалд хандаагүй гэдгийг хэлмээр байна. 
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Лхагважаргал ОДОНЧИМЭГ itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“CHINA HYWAY” КОМПАНИЙН ЗАРДЛААР ТАНСАГ АЯЛАЛД ЯВСАН АЛБАН ТУШААЛТНУУД ХЭН БЭ?8 минут 59 секундын өмнө“Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төслийн саналд иж бүрэн шинжилгээ хийв6 цаг 48 минутын өмнөСургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 цаг 56 минутын өмнөНөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо6 цаг 58 минутын өмнөМөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв7 цаг 3 минутын өмнөХууль зүйн туслалцаа өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ7 цаг 8 минутын өмнөМонгол, Турк хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов7 цаг 12 минутын өмнөЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 23-нд явуулахаар товлож, сонсгол даргалагчаар Б.Жавхланг томилов7 цаг 15 минутын өмнөСэрэмжлүүлэг: Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх7 цаг 18 минутын өмнөБ.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана9 цаг 2 минутын өмнө2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ9 цаг 6 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа9 цаг 10 минутын өмнө“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна9 цаг 13 минутын өмнөСпорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна9 цаг 15 минутын өмнө2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ9 цаг 19 минутын өмнөБогдхан ууланд алхахгүй байхыг зөвлөж байна9 цаг 22 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна9 цаг 32 минутын өмнөБулган аймгийн Сайхан суманд шүлхийн голомт илэрчээ9 цаг 36 минутын өмнөНийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “ЕКС групп” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа9 цаг 44 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нарыг хүлээн авч уулзлаа9 цаг 49 минутын өмнөХэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна9 цаг 57 минутын өмнөБЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо6 сар 8. 16:53УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6 сар 8. 16:50“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна6 сар 8. 16:47Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ6 сар 8. 16:39Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо6 сар 8. 16:36Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо6 сар 8. 16:28“UB Hackathon 2026” хакатон тэмцээн эхэллээ6 сар 8. 16:25Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа6 сар 8. 16:20Сэрэмжлүүлэг!6 сар 8. 16:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.