Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниулахад онцгой анхаарах шаардлагатай


5-р сарын 12
12 цаг 10 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд “Сувилагч тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөн болж байна.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ёслолд оролцож, сувилагч, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчид болон зочид, төлөөлөгчдөд талархал илэрхийлж, Олон улсын сувилагчдын баярын мэнд хүргэлээ.

Ерөнхийлөгч, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эдгээн илаарьшуулах, сэргээн засахад сувилагчдын  хувь нэмэр, үүрэг, хариуцлага нэн чухал гэдгийг тэмдэглэлээ.

Төр, засгаас сувилахуйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, сувилагчдыг бэлтгэх чиглэлээр багагүй анхаарч, сувилагчийн цалинг 2019 онтой харьцуулахад 1.7-2 дахин нэмж, 2024 оноос орон нутаг, онцгой нөхцөлийн нэмэгдлийг олгож эхэлснийг онцоллоо.

Мөн сувилагч мэргэжлээр суралцагчдад тэтгэлэг олгож, Архангай аймагт энэ намраас Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв ажиллаж эхлэхийг дурдлаа.

Үүний зэрэгцээ Ерөнхийлөгчийн санаачилгаар сувилагчийг мэргэшүүлэх, тасралтгүй хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилготой АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалт өнөөдөр эхэлж байгааг дуулгалаа.

Цаашид сувилагчдын тоог нэмэгдүүлэх, нарийн мэргэшил эзэмшүүлэх, сувилагч мэргэжлийн үнэ цэнийг сурталчлан таниулахад онцгой анхаарах шаардлагатайг хэллээ.

Сувилагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгоход төрийн бодлого, үйл ажиллагаа чиглэх учиртайг тэмдэглэв.

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг үр дүнд хүргэхэд эрүүл мэндийн салбарын нийт хамт олны хүчин зүтгэл, хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг төрийн тэргүүн хэллээ.

Манай улс 15 мянга гаруй сувилагчтай бөгөөд энэ нь эрүүл мэндийн салбарын нийт хүний нөөцийн 22 хувь юм. 1,000 хүнд ногдох сувилагчийн тоо 4.2 байгаа нь олон улсын дунджаас 2.4 дахин цөөн гэсэн үг. Мөн манай улсад сүүлийн 4 жилд бэлтгэсэн нийт сувилагчдын 47 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй гэсэн статистик судалгаа гарчээ.

“Сувилагч тандаа баярлалаа-2025” арга хэмжээний үеэр эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж буй бодлого, хувь хүний хөгжлийн илтгэл болон “Эдийн засаг, нийгмийн хөгжилд сувилагч бидний оролцоо” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг болох юм.

Энэ жил Олон улсын сувилагчдын өдрийг “Сувилагчдаа дэмжиж эдийн засгаа бэхжүүлье” уриан дор 30 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ирэх онд ашиглалтад орно56 минут 24 секундын өмнө3,2 жил хууль бусаар оршин сууж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргалаа2 цаг 27 минутын өмнө“Улаанбаатар марафон 2025”-ын энгэрийн дугаарыг маргаашаас олгож эхэлнэ3 цаг 15 минутын өмнө“Цогт хунтайжийн санаашрал” баримтат киног нээлээ3 цаг 19 минутын өмнөТохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо5 цаг 38 минутын өмнөОн гарсаар ой, хээрийн 87 удаагийн гал түймэр бүртгэгдсэн нь 35.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна5 цаг 40 минутын өмнө“Байр түрээсэлнэ” гэх зар байршуулж, иргэдийг залилжээ5 цаг 44 минутын өмнөЭрүүгийн 893 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 цаг 56 минутын өмнөИрэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгсэлд хотын дугаар олгохгүй5 цаг 58 минутын өмнөСувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниулахад онцгой анхаарах шаардлагатай6 цаг 1 минутын өмнөНийслэлийн шилдэг үйлдвэрлэгчдийн сор болсон бүтээгдэхүүнийг Будапештад дэлгэлээ7 цаг 29 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх "Сувилагч тандаа баярлалаа" арга хэмжээний нээлтэд оролцож байна7 цаг 36 минутын өмнөБ.Жаргалан: Нийслэл мега төслүүдийнхээ 20 хувьд дотоодын аж ахуйн нэгж оруулна гэж байгаа нь хэнийг доромжилж байгаа юм8 цаг 41 минутын өмнөМонгол, Унгар хоёр улс аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ8 цаг 50 минутын өмнөУИХ-ын Тамгын газрын ажилтнууд Түргэний цэцэрлэгт мод тарилаа8 цаг 52 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.05.12-05.169 цаг 9 минутын өмнөНисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна9 цаг 14 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 цаг 18 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 цаг 21 минутын өмнөБудапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна5 сар 11. 11:07Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана5 сар 10. 9:46Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 10. 9:44Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо5 сар 10. 9:03Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 9. 20:40Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 9. 20:39Чуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо5 сар 9. 20:36Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна5 сар 9. 20:35Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 9. 20:33Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна5 сар 9. 20:32Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ5 сар 9. 20:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.