Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгсэлд хотын дугаар олгохгүй


5-р сарын 12
12 цаг 13 минут

       Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Гэсэн хэдий ч уг баталсан дээд хязгаарт багтаан зургаан шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгохоор болсон билээ. Ийнхүү өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас эхний дөрвөн шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд удаах хоёр шалгуур үзүүлэлтийг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлнэ.

Тодруулбал, нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг дараах шаардлагыг хангасан тохиолдолд олгоно.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн шалгуур үзүүлэлтүүд:

  1. Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;
  2. Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуульд заасан төлбөр, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчлийг болон торгох шийтгэлийг барагдуулсан байх. Жолоочийн даатгалын тухай хуулийн 5.1 дэх хэсгийн дагуу даатгуулсан байх;
  3. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь "евро-4" эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;
  4. Батлагдсан шалгуур үзүүлэлтээр тогтоосон дэс дарааллын эхэнд байх;

Зургаадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шалгуур үзүүлэлтүүд:

       5. Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх;

       6. Экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдсан байх.

Энэ талаар нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэвээс тодрууллаа.

Тэрбээр “Зургаадугаар сарын 1-нээс эхлэн 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд шинээр Улаанбаатар хотын улсын дугаар олгохгүй. Мөн Улаанбаатар хотод импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгсэл тухайн улсад экспортод гарахын өмнөх техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байх шаардлагыг тавьж буй. Өөрөөр хэлбэл бидний авах гэж буй тээврийн хэрэгсэл тухайн улсад ашиглагдах үедээ ямар түүхтэй байсныг дүгнэлт гарган авах заалтыг тусгасан” гэв. 

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно. Тодруулбал, 

  • Дээрх шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд дэс дарааллын эхэнд байх;
  • Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар;
  • Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;
  • Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноогоор нь буюу үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл өмнө нь байх;
  • Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцээгүй буюу баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө зүүн гар талдаа жолооны хүрдтэй байх зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан үзнэ.

Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг дэмжих зорилгоор нийслэл хотын гол гудамж замын хөдөлгөөн, түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд дээрх шалгуур үзүүлэлт хамаарахгүйгээр улсын бүртгэлийн дугаарыг хэвийн олгоно. Тодруулбал, 

  • Мотоцикл
  • Механизм
  • Зүтгүүр
  • Чиргүүл
  • Цистерн 
  • Тусгай зориулалтын автомашин
  • Автобус зэрэг тээврийн хэрэгсэлд улсын бүртгэлийн дугаарыг хэвийн олгоно.

Ташрамд, Улаанбаатар хотод 800 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүний 74 хувийг 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл эзэлж байна. Мөн өнөөдрийн байдлаар 400-450 мянган автомашин замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байна. Өөрөөр хэлбэл, оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа юм. Улаанбаатар хотод бүртгэлтэй 800 мянга гаруй тээврийн хэрэгслээс хасалт хийн 730 мянга болсон тохиолдолд зургаан шалгуур үзүүлэлтийг баримтлан улсын бүртгэлийн дугаарыг олгоно.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ирэх онд ашиглалтад орно1 цаг 49 минутын өмнө3,2 жил хууль бусаар оршин сууж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргалаа3 цаг 20 минутын өмнө“Улаанбаатар марафон 2025”-ын энгэрийн дугаарыг маргаашаас олгож эхэлнэ4 цаг 7 минутын өмнө“Цогт хунтайжийн санаашрал” баримтат киног нээлээ4 цаг 12 минутын өмнөТохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо6 цаг 30 минутын өмнөОн гарсаар ой, хээрийн 87 удаагийн гал түймэр бүртгэгдсэн нь 35.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна6 цаг 33 минутын өмнө“Байр түрээсэлнэ” гэх зар байршуулж, иргэдийг залилжээ6 цаг 36 минутын өмнөЭрүүгийн 893 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав6 цаг 48 минутын өмнөИрэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгсэлд хотын дугаар олгохгүй6 цаг 50 минутын өмнөСувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниулахад онцгой анхаарах шаардлагатай6 цаг 53 минутын өмнөНийслэлийн шилдэг үйлдвэрлэгчдийн сор болсон бүтээгдэхүүнийг Будапештад дэлгэлээ8 цаг 21 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх "Сувилагч тандаа баярлалаа" арга хэмжээний нээлтэд оролцож байна8 цаг 28 минутын өмнөБ.Жаргалан: Нийслэл мега төслүүдийнхээ 20 хувьд дотоодын аж ахуйн нэгж оруулна гэж байгаа нь хэнийг доромжилж байгаа юм9 цаг 34 минутын өмнөМонгол, Унгар хоёр улс аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ9 цаг 42 минутын өмнөУИХ-ын Тамгын газрын ажилтнууд Түргэний цэцэрлэгт мод тарилаа9 цаг 45 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.05.12-05.165 сар 12. 9:03Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна5 сар 12. 8:57УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 12. 8:54Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан5 сар 12. 8:51Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна5 сар 11. 11:07Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана5 сар 10. 9:46Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 10. 9:44Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо5 сар 10. 9:03Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 9. 20:40Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 9. 20:39Чуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо5 сар 9. 20:36Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна5 сар 9. 20:35Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 9. 20:33Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна5 сар 9. 20:32Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ5 сар 9. 20:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.