Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо


5-р сарын 12
12 цаг 34 минут

        Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, нийслэлийн хэмжээнд соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийж буй ажлын явц, худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцэв.

Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн О.Мандах өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа.

Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга 23 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 85.1 хувьтай байна. Тухайлбал, Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг 2026-2028 онд 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатайг судалж, танилцуулаад байна. Дээрх 84 байршилд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас чөлөөлөх боломжтой нэгж талбар, газрын үнэлгээг нарийвчлан тооцоолон ажиллаж байна.

Мөн Засгийн газрын 2025 оны 194 дүгээр тогтоолоор “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр”-ийг жил бүрийн 6 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Бямба, Ням гарагт байхаар тогтоосон. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсгийг шинэчлэн байгуулж байна.

Үргэлжлүүлэн нийслэлийн хэмжээнд соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийж буй ажлын талаар НСУГ-ын дарга Э.Цэнд-Аюуш, Улаанбаатар хотын нийтийн номын сангийн захирал Д.Индра нар мэдээлэл өгөв.

Энэ үеэр НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болон эвдрэлтэй байгаа авто зам болон явган хүний зам, талбайн засварын ажлыг эрчимжүүлэх,
  • Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан ресторан, зоогийн газрууд, зочид буудал, гест хаус, жуулчны баазууд, амралтын газруудад мөрдөгдөж байгаа үндэсний болон хотын стандартуудын хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах,
  • Зочлох үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын үйлчилгээний ажилчдыг чадавхжуулах мэргэжлийн сургалт зохион байгуулах,
  • Тоосжилтоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, явган зам талбайг хөрсний ус ашиглан чийгшүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг даалгаврыг өгсөн юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ирэх онд ашиглалтад орно1 цаг 43 минутын өмнө3,2 жил хууль бусаар оршин сууж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргалаа3 цаг 13 минутын өмнө“Улаанбаатар марафон 2025”-ын энгэрийн дугаарыг маргаашаас олгож эхэлнэ4 цагийн өмнө“Цогт хунтайжийн санаашрал” баримтат киног нээлээ4 цаг 5 минутын өмнөТохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо6 цаг 24 минутын өмнөОн гарсаар ой, хээрийн 87 удаагийн гал түймэр бүртгэгдсэн нь 35.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна6 цаг 26 минутын өмнө“Байр түрээсэлнэ” гэх зар байршуулж, иргэдийг залилжээ6 цаг 29 минутын өмнөЭрүүгийн 893 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав6 цаг 41 минутын өмнөИрэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгсэлд хотын дугаар олгохгүй6 цаг 44 минутын өмнөСувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниулахад онцгой анхаарах шаардлагатай6 цаг 47 минутын өмнөНийслэлийн шилдэг үйлдвэрлэгчдийн сор болсон бүтээгдэхүүнийг Будапештад дэлгэлээ8 цаг 15 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх "Сувилагч тандаа баярлалаа" арга хэмжээний нээлтэд оролцож байна8 цаг 22 минутын өмнөБ.Жаргалан: Нийслэл мега төслүүдийнхээ 20 хувьд дотоодын аж ахуйн нэгж оруулна гэж байгаа нь хэнийг доромжилж байгаа юм9 цаг 27 минутын өмнөМонгол, Унгар хоёр улс аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ9 цаг 36 минутын өмнөУИХ-ын Тамгын газрын ажилтнууд Түргэний цэцэрлэгт мод тарилаа9 цаг 38 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.05.12-05.169 цаг 55 минутын өмнөНисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна10 цагийн өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 12. 8:54Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан5 сар 12. 8:51Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна5 сар 11. 11:07Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана5 сар 10. 9:46Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 10. 9:44Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо5 сар 10. 9:03Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 9. 20:40Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 9. 20:39Чуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо5 сар 9. 20:36Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна5 сар 9. 20:35Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 9. 20:33Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна5 сар 9. 20:32Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ5 сар 9. 20:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.