Монгол Улсын Үндэсний Номын Сангийн бүтээл “Цогт хунтайжийн санаашрал” баримтат киног 2025 оны 5 дугаар сарын 09-ний баасан гарагт Үндэсний Номын Сангийн мини кино театрын анхны үзвэрээр толилуулж, нээлтийн ёслолыг хийлээ.Тус баримтат киног Монгол Улсын Үндэсний Номын Сангаас “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс”-ийг ЮНЕСКО-ын “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгүүлсэн болон бичээсний 400 жилийн ойд зориулан бүтээсэн бөгөөд Их эрдэмтэн, академич Б.Ринчений мэндэлсний 120 жилийн ой, "Цогт тайж" киноны 80 жилийн ойг тохиолдуулан Үндэсний бичиг үсгийн баяраар нээлтийг хийж буй юм.
Мини кино театрын анхны үзвэр, “Цогт хунтайжийн санаашрал” баримтат киноны нээлтийн ёслолд Монгол Улсын Үндэсний Номын Сангийн захирал, МУСГЗ Б.Ичинхорлоо, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Дуун өгүүлэгч, МУАЖ Г.Равдан, Цогт хунтайжийн холбогдолтой түүхэн сурвалжуудаар нэгэн сэдэвт бүтээл туурвиж, эрдмийн зэрэг хамгаалсан доктор Д.Бүдсүрэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор А.Алимаа, каллиграфын их мастер Д.Батбаяр, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн бурхан урлаач лам М.Эрдэмбилэг, Сүхбаатар дүүргийн ЕБ-ын 2 дугаар сургуулийн Монгол хэл, бичиг, уран зохиолын багш В.Уянга нарын хүндэт зочдын төлөөлөл оролцож, Үндэсний урлагийн их театрын уртын дуучин, МУГЖ Г.Энхбаатар, морин хуурч Мөнгөншагай "Өвгөн шувуу хоёр" уртын дуугаар ая барилаа.
“Цогт хунтайжийн санаашрал” баримтат киног бүтээхэд Цогт хунтайжийн түүхэнд холбогдох газар нутгаар зураг авалтыг хийж, Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй түүхэн сурвалж бичгүүдэд тулгуурлан зохиолыг гаргаж, олон нийтэд дэлгэн харуулсан түүхэн сэдэвт утга уянгын баримтат кино болжээ.
“Цогт хунтайжийн санаашрал” баримтат киног 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл өдөр бүр 15:30 цагт Үндэсний Номын Сангийн мини кино театрын дэлгэцээр олон нийтэд толилуулах юм.
Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгчийн найз Х.Хэрлэн УБТЗ-д “сэлэм эргүүлж” байна гэв үү
МАН дотор З.Мэндсайхан сайдыг огцруулах яриа боллоо
МОНГОЛЧУУД: 2022 оны онцлох 10 үйл явдал
Х.Баттулга зугтсан яллагдагч мөн үү биш үү?
Олон улсад 100 хувь тэтгэлэгтэй суралцахад нь бид тусалъя
Дата 2 дахин нэмэгддэг боллоо... Дуусна гэж санаа зоволтгүй ээ
БАЙР СУУРЬ: Иргэдээс авах ирэх жилийн татвар хэрхэн шийдэгдэв
ЕС ДЭХ ӨДӨР: Иргэд гарт баригдаж, нүдэнд харагдах бодит үр дүнг хүсэж байна.gif)

Сэтгэгдэл бичих