АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ирэх онд ашиглалтад орно


5-р сарын 12
17 цаг 15 минут

       АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалт эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх сувилагчийг мэргэшүүлэх, тасралтгүй хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэ төвийг байгуулах санаачилга гаргасан юм.

Бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд Ерөнхийлөгч оролцлоо. Тэр бээр, энэ бол зөвхөн нэгэн барилгын эхлэл биш, харин сувилахуйн шинжлэх ухааныг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, судалгаанд суурилсан, чанартай, сувилахуйн тусламж, үйлчилгээ төлөвших, сувилагч нар тасралтгүй суралцах,  шинжлэх ухаан, технологийн ололтыг цаг алдалгүй нэвтрүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх шинэ замналын эхлэл гэдгийг онцоллоо.

Иймээс барилгын ажлыг хурдан шуурхай, чанартай гүйцэтгэж, 2026 оны энэ өдөр тохиох “Олон улсын сувилагчдын өдөр” ашиглалтад оруулахын төлөө холбогдох яам, төрийн байгууллагууд онцгой анхаарахыг чиглэл болголоо.

Мөн бүтээн байгуулалтад оролцож байгаа бүх хүн, аж ахуйн нэгж, байгууллага болон  ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зүтгэж байгаа  эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан, эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч нарт талархал илэрхийллээ.

Найман давхраас бүрдэх энэ төв 4,846 м2 талбайтай, 100 гаруй өрөөтэй, хоол, сэргээн засахуй, хэл засал, төрөлжсөн сувилахуйн ур чадвар хөгжүүлэх эмнэл зүйн дуураймал орчин, нийгмийн эрүүл мэндийн сувилахуй, судалгаа, инновац, бие даан суралцах төв зэрэгтэй байх юм.

Өөрөөр хэлбэл олон улсын чиг хандлагад нийцсэн иж бүрэн төлөвлөлт, орчин үеийн шийдэл бүхий ухаалаг систем, тоног төхөөрөмжтэй, сувилагчдыг сувилахуйн бүх шатны тасралтгүй сургалтад хамруулж, судалгаа, хөгжлийг нь дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

“Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн барилгын ажлыг “Эйч Ар Ви констракшн” ХХК гүйцэтгэж байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаар санал солилцлоо1 цаг 38 минутын өмнөАШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ирэх онд ашиглалтад орно5 цаг 10 минутын өмнө3,2 жил хууль бусаар оршин сууж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргалаа6 цаг 40 минутын өмнө“Улаанбаатар марафон 2025”-ын энгэрийн дугаарыг маргаашаас олгож эхэлнэ7 цаг 27 минутын өмнө“Цогт хунтайжийн санаашрал” баримтат киног нээлээ7 цаг 32 минутын өмнөТохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо9 цаг 51 минутын өмнөОн гарсаар ой, хээрийн 87 удаагийн гал түймэр бүртгэгдсэн нь 35.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна9 цаг 53 минутын өмнө“Байр түрээсэлнэ” гэх зар байршуулж, иргэдийг залилжээ9 цаг 56 минутын өмнөЭрүүгийн 893 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 сар 12. 12:16Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгсэлд хотын дугаар олгохгүй5 сар 12. 12:13Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниулахад онцгой анхаарах шаардлагатай5 сар 12. 12:10Нийслэлийн шилдэг үйлдвэрлэгчдийн сор болсон бүтээгдэхүүнийг Будапештад дэлгэлээ5 сар 12. 10:42Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Сувилагч тандаа баярлалаа" арга хэмжээний нээлтэд оролцож байна5 сар 12. 10:36Б.Жаргалан: Нийслэл мега төслүүдийнхээ 20 хувьд дотоодын аж ахуйн нэгж оруулна гэж байгаа нь хэнийг доромжилж байгаа юм5 сар 12. 9:30Монгол, Унгар хоёр улс аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ5 сар 12. 9:21УИХ-ын Тамгын газрын ажилтнууд Түргэний цэцэрлэгт мод тарилаа5 сар 12. 9:19УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.05.12-05.165 сар 12. 9:03Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна5 сар 12. 8:57УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 12. 8:54Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан5 сар 12. 8:51Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна5 сар 11. 11:07Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана5 сар 10. 9:46Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 10. 9:44Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо5 сар 10. 9:03Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 9. 20:40Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 9. 20:39Чуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо5 сар 9. 20:36Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна5 сар 9. 20:35Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 9. 20:33Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна5 сар 9. 20:32
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.