ХОМ: 2019 оноос хойш Ерөнхий сайдын гэр бүлийн орлого огт өсөөгүй байна


5-р сарын 13
15 цаг 07 минут
      Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээтэй холбоотой асуудал нийгмийн анхаарлыг татаад буй. Гол нь Ерөнхий сайдын хүүгийн найз бүсгүйдээ худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөр хаанаас, ямар эх үүсвэрээс гарсан бэ гэдэгт олон нийт анхаарлаа хандуулж байна. Ерөнхий сайд бол нийтийн буюу татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг, олон нийтийн өмнө өндөр ёс зүй, хариуцлага хүлээж ажилладаг төрийн өндөр албан тушаалтан. Энэ ч утгаараа хувьдаа бизнесгүй, эрхэлсэн ажилгүй 20 гаруйхан настай хүү нь хэний мөнгөөр тансаглаж байгааг, мөн Ерөнхий сайдын гэр бүл орлогоо нотлохыг нийгэм шаардаж эхэллээ.
Л.Оюун-Эрдэнийн хувьд 2019 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар, 2021 оноос хойш таван орчим жил Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд 2019 оноос хойш АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгт төдийлөн өөрчлөлт ороогүй байгаа бөгөөд сүүлийн зургаан жил гэр бүлийн орлого нь огт өсөөгүй байгаа юм. Мэдээж хэрэг том хүү нь насанд хүрч, ажил хөдөлмөр эрхэлсэн бол гэр бүлийн орлого нэмэгдэх нь зүйн хэрэг. Харин сүүлийн зургаан жил гэр бүлийн орлого өсөөгүй, харин үл хөдлөх хөрөнгийн орлого бага зэрэг өсчээ.
undefined
 
Ерөнхий сайд өөрөө ямар нэгэн бизнес эрхэлдэггүй, ямар нэгэн эрх ашиггүй албан тушаалтан гэдгээ нэг бус удаа мэдээлж байсан. Тиймээс олон нийт ямар нэгэн бизнес эрхэлдэггүй Ерөнхий сайдын хүү чухам ямар эх үүсвэртэй мөнгөөр гадаад, дотоодын тансаг үйлчилгээ авч, найз бүсгүйдээ 17 сая төгрөгийн үнэ бүхий бөгж, үнэтэй брэндийн бараа бүтээгдэхүүн авч өгөв гэдэгт л эгдүүцэж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны тавдугаар сарын 4-нд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэх үеэр “УИХ, Засгийн газрын гишүүд бол жирийн иргэдээс хамаагүй давуу эрхтэй учраас тэр хэрээрээ  хариуцлага хүлээх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. УИХ гишүүн бол сайн дурын үндсэн дээр Таныг төлөөлөх мандат авсан. Нэгэнт сайн дурын үндсэн дээр сонгогдсон бол хувийн эрх ашгаасаа буюу албан тушаал хашиж буй үедээ татгалзах ёстой. Гэр бүл, хамаатан садантайгаа ярилцаж, шийдвэр гаргах хэрэгтэй юм.  Ингэснээр аливаа хардлага сэрдлэгээс ангид байх, албан тушаал эрх мэдлээ ашиглах бүх боломжийг хязгаарлагдана. Эцсийн дүндээ монгол төрийн нэр хүндийг хамгаалж, төлөөллийн ардчилал жинхэнэ агуулгаараа хэрэгжих соёлын эхлэл тавигдаж байна хэмээн ойлгож байна” гэдгийг онцолж, нийтэд мэдэгдэл хийж байв.
Тэгвэл өнөөдөр нийтээс хамаагүй давуу эрхтэй Ерөнхий сайдаас олон нийт хүүгийнхээ орлогыг  нотлохыг шаардаж эхэллээ.
Эх сурвалж: Ганболд БАТЖАРГАЛ itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна3 сар 7. 14:57Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв3 сар 7. 14:51Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна3 сар 7. 14:35“Ухаалаг хот”-ыг хөгжүүлэхэд Япон улстай хамтран ажиллана3 сар 6. 18:09УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Иргэн, аж ахуйн нэгжүүдийг зөвшөөрөл авахад хүндрэл учруулснаар авлига, хээл хахуулийн асуудал болон даамжирдаг3 сар 6. 18:06Метроны чиглэлээр БНСУ-д магистрт суралцах долоон оюутантай хариуцлагын гэрээ байгууллаа3 сар 6. 17:57Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ3 сар 6. 17:54Их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа3 сар 6. 17:49Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ3 сар 6. 14:29Эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа3 сар 6. 11:30Тэрбумтнуудын тоогоор Хятад тэргүүлжээ3 сар 6. 11:25Нурууны мэдрэлийн ёзоорын өвдөлт намдаах тарилга нэвтрүүлжээ3 сар 6. 11:20Шар усны үерийн аюулын зураглалаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, аюулын зэрэглэлтэй байна3 сар 6. 10:12Ойрхи дорнодоос буцах хүсэлтээ өгсөн148 иргэнийг авчрах боломжийг судалж байна3 сар 6. 10:01Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурлаа3 сар 6. 9:47УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ3 сар 6. 9:14Цаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна3 сар 6. 9:07Л.Хосбаяр: Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна3 сар 5. 17:02Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ3 сар 5. 16:59Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ3 сар 5. 16:53Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна3 сар 5. 15:06“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо3 сар 5. 15:032026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна3 сар 5. 12:36“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо3 сар 5. 10:12УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална3 сар 5. 10:09Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ3 сар 5. 9:59УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Чех Улсад албан ёсны айлчлал хийлээ3 сар 5. 9:55“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт зарласантай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгч, төслийг танилцууллаа3 сар 5. 9:51УИХ-ын дарга Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно3 сар 5. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн3 сар 5. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.