УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжих шинэ бодлогын суурийг тавина


5-р сарын 14
9 цаг 00 минут

          Улсын Их Хурлын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан Хот суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч УлсынИх Хурлын гишүүн Г.Лувсанжамцтай ярилцлаа.  

-Ажлын хэсгийн үйл ажиллагаа хэр үр дүнтэй байгаа бол…?

-Манай ажлын хэсэг нийслэл Улаанбаатар хот төдийгүй, аймгийн төв орон нутагт агаарын бохирдол, утааг бууруулахын тулд ногоон санхүүжилтийн тогтолцоог хэрхэн оновчтой бүрдүүлэх, төрийн бодлогыг зөв зүйтэй чиглүүлэх талаар санал, дүгнэлт бүхий Улсын Их Хурлын тогтоол боловсруулах зорилготойгоор байгуулагдсан.

Ажлын хэсэг 2024 оны Улсын Их Хурлын намрын чуулганаас хойш нийт долоон удаагийн албан уулзалт, 10 гаруй удаагийн албан бус уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллалаа. Ингэхдээ тэгш оролцоог хангах зорилгоор төр, хувийн хэвшил, ногоон зээл олгож буй банк, санхүүгийн байгууллагууд, мэргэжилтнүүд, барилгын салбарын төлөөллүүд болон эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, бодлого боловсруулагч яамд, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй олон улсын байгууллагууд, иргэдийн төлөөлөл зэрэг өргөн хүрээний оролцоог  хангаж, оновчтой шийдэл эрэлхийлж ажилласан. Эдгээр ажлын үр дүн маань дараагийн ажлын хэсгийн хурлаар эцэслэнэ.

-Дээрх уулзалт, хэлэлцүүлгүүдээс талууд ямархуу санал, зөвлөмжүүдийг гаргаж байна вэ?

-Төрөөс өмнө нь авч хэрэгжүүлсэн ажлууд ихэвчлэн хэрэглээг дэмжсэн бодлогыг баримталж ирсэн. Гэтэл агаарын бохирдлыг дорвитой бууруулах хамгийн оновчтой бөгөөд эдийн засгийн хувьд үр ашигтай шийдэл нь хэмнэлтийг дэмжих бодлого юм. Иймд ажлын хэсгээс боловсруулж буй Улсын Их Хурлын тогтоолын төсөлд байшин, сууц, гэрээ дулаалсан өрхүүдэд татварын дэмжлэг үзүүлэх, ногоон зээлийн нөхцөлийг 60 сар хүртэл сунгах, одоо олгож байгаа ногоон зээлийн хүүгийн татаасны хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон шийдлүүдийг тусгахаар төлөвлөж байна. Үндсэндээ эрэлт, нийлүүлэлт, чанар гурвыг дэмжих гурван тулгуур баганатай цогц бодлогын өөрчлөлтийг тусгахыг зорьж байгаа юм. Тиймдээ ч, хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжих шинэ бодлогын суурийг тавьж, “ДУЛААНБААТАР” аяныг санаачлан эхлүүлээд байна.

- Уг аяныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

- Манай ажлын хэсгээс “Өвлөөс урьтаж дулаалцгаая” уриан дор “Дулаанбаатар” аяныг эхлүүлж байна. Энэхүү аяны хүрээнд айл, өрхүүдэд дулаалгын ач холбогдол, үр дүнг таниулахын зэрэгцээ, ногоон зээлийн санхүүжилттэй холбож бодит шийдлийг санал болгон, зөвлөмж, мэдээлэл өгч ажиллах юм.

Аянаа “Дулаанбаатар” гэж нэрлэсэн нь байшин, гэрээ дулаалсан өрх бүр хүйтнийг ажралгүй өвөлжих, дулааны баатар болж буй утгыг агуулна. Ногоон зээл олгох журам болон татварын дэмжлэг, зохицуулалтууд нийслэл хот төдийгүй орон нутгийн иргэдэд ч үйлчилнэ. Бид бүгд агаарын бохирдлыг бууруулах хамгийн чухал бөгөөд үр дүнтэй шийдэл бол зөвхөн ДУЛААЛГА гэдгийг ойлгох хэрэгтэй байна.

-Өрх, гэрийг дулаалбал агаарын чанарт нөлөөлж, утааг бууруулахад ямархуу нөлөө үзүүлэх талаар холбогдох судалгааг хийсэн үү?

-Агаарын бохидлыг бууруулах чиглэлд шинжлэх ухааны судалгаа хийж ажилладаг хэд хэдэн мэргэжлийн хүмүүстэй хамтран шаардлагатай судалгаа, тооцооллыг хийсэн. Бидний хийсэн энэхүү судалгаагаар дулаалгын ажлын орон даяар амжилттай зохион байгуулж чадвал 2028 он гэхэд агаарын бохирдол даруй 50-иас дээш хувиар буурах тооцоо гарсан.

Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багцаар жишээ татаж болно. Нэг өрх сард  сайжруулсан түлш, түлээнд нийт 180-200 мянган төгрөг зарцуулдаг. Гэрээ 3.0 сая төгрөгийн үнэ бүхий багц дулаалгаар дулаалахад сарын 200 мянган төгрөгийг цахилгаан халаагуурын төлбөрт зарцуулдаг. Энэ нь цахилгааны үнийн өсөлтөөс хамаарч 100 мянган төгрөгөөр нэмэгдэж, 300 мянга гаруй төгрөг болж байна. Учир нь эрчим хүчний шөнийн үнийн хөнгөлөлтөд цахилгаан халаагуур багтдаггүй юм байна. Гэсэн хэдий ч цахилгаан хэрэглээнд шилжсэн айл өрхүүдэд хүүхдийн өвчлөл эрс буурсан, өөрсдийнх нь амьдралын чанар, тав тух нэмэгдсэн зэрэг маш олон давуу талууд байгааг иргэдийн төлөөлөлтэй уулзах үеэр хэлж байсан.

Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багцаар гэрээ дулаалсан хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар  тэдгээрийн 90 хувь нь гэр доторх агаарын чанар илт сайжирсан  гэсэн бол 89 хувь нь эрүүл мэндийн байдалд эерэг нөлөө үзүүлсэн, 66 хувь нь галлагаатай холбоотой хог хаягдлын хэмжээ буурсан гэсэн байна. Түүнчлэн өрх бүр жилд дунджаар дөрвөн тонн нүүрс, түлээний хэрэглээнээс татгалзсанаар агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулсан гэсэн судлаачдын дүгнэлт гарсан.

Мөн Жерэс ОУБ-ын хэрэгжүүлж буй “Дулаан шийдэл” төслийн хүрээнд гэр хорооллын дулаалгад зориулж 168 дулаалгын багийг бэлтгэсэн бөгөөд  эдгээр бригадуудаар дулаалгаа хийлгэсэн айлуудын 96 хувь  нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн нь сайн туршлага болсныг харуулж байгаа юм. Иймд эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд төрөл бүрийн халаалтын шийдлүүдийг өргөнөөр хамруулж, нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Татварын урамшуулал дэмжлэгийг хэрхэн тусгасан бол…?

-Татварын багц хуулийн төсөлд гэр, байшингаа дулаалж эрчим хүчний хэмнэлт бий болгосон иргэд Хүн амын орлогын албан татвараас 15 сая төгрөгийг буцаан олголт авах боломжтой болох зохицуулалтыг тусгахаар саналаа хүргүүлсэн.

Хэвлэл мэдээллийн газар



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: 2027, 2028 оны ялалт бол зүгээр нэг улс төрийн зорилт биш11 сар 15. 15:40Г.Занданшатар: “Шинэ итгэл – Эрс шинэтгэл” иж бүрэн бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна11 сар 15. 15:24Монгол Ардын намын 31 дүгээр Их хуралд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт ирүүллээ11 сар 15. 15:2017.9 их наяд төгрөгийн орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлж ажиллахыг үүрэг болгов11 сар 14. 19:54Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа11 сар 14. 19:47Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн төсөв батлагдлаа11 сар 14. 19:44Хууль бусаар их хэмжээний алт хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ11 сар 14. 19:37УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа11 сар 14. 19:30“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэмэгдлээ11 сар 14. 19:24“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-ын гишүүд дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ11 сар 14. 13:142026 оны Төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулж Засгийн газрын гишүүд мэдээлэл өгч байна11 сар 14. 13:00УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ирцийн мэдээ11 сар 14. 11:36БНХАУ-ын Засгийн газраас 2026-2027 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа11 сар 14. 10:18Ши Жиньпин G20-ийн уулзалтад оролцохгүй11 сар 14. 9:43Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх нутгаар зуд болох төлөв гарчээ11 сар 14. 9:36Ц.Түмэнбаяр: Бидний хэрэглэж буй хоёр төрлийн түлш угаартах эрсдэл өндөртэй байна11 сар 14. 9:16“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ11 сар 14. 9:09Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн11 сар 14. 8:57Эмч нарын цалинг ирэх онд 75 хувиар нэмэгдүүлэхээр болж, нэмэлт хэлэлцээрт гарын үсэг зурлаа11 сар 13. 17:35“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ11 сар 13. 17:28Ж.Энхбаяр: Би МАН-ын даргад өрсөлдөхгүй, УИХ-ын дарга ч болохгүй11 сар 13. 15:28Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ11 сар 13. 15:23“what3words” апплейкшн таныг эрсдэлээс хамгаална11 сар 13. 12:54Алтны үнэ 4200 ам.доллароос давжээ11 сар 13. 11:09Авлигыг мэдээлэх 110 дугаараар 136 дуудлага хүлээн авав11 сар 13. 10:29УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ирцийн мэдээ11 сар 13. 10:25Эмч нар ажил хаялтаа нэг хоногоор хойшлуулжээ11 сар 13. 10:06Э.Боргил: Монголчууд даруухан дүр төрхтэй мөртлөө яг талбай дээр өрсөлдөхдөө ирвэс, арслан мэт гэсэн шүү дээ11 сар 13. 10:01ЧУУЛГАН: “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай“ тогтоолын төслийг хэлэлцэнэ11 сар 13. 9:52Монгол Улс 177 улстай худалдаа хийжээ11 сар 13. 9:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.