Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгууллаа


5-р сарын 14
14 цаг 05 минут

      Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулсан Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол өнөөдөр /2025.05.14/  гишүүдийн ирц бүрдсэнээр эхэллээ.

Сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан даргалсан юм. Тэрбээр сонсголыг нээж хэлсэн үгэндээ, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус нэг гишүүнийг Төсвийн байнгын хорооноос нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол хийж томилно гэж заасны дагуу тус Байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаас олонхын саналаар нэр дэвшүүлсэн Б.Бат-Эрдэнэтэй нэр дэвшигчийн сонсгол хийхээр болсныг мэдэгдээд,  сонсголын товыг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 14 хоногийн хугацаанд олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэж, сонсголд иргэдийг нээлттэйгээр оролцохыг урьсныг дурдлаа. Мөн тэрбээр сонсгол явуулах дэг болон нэр дэвшигчийн талаар танилцуулав.

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус нэг гишүүнд нэр дэвшигч Бөхбат овогтой Бат-Эрдэнэ нь 1985 онд төрсөн, 40 настай. 1993-2003 онд Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Далайван дунд сургууль, 2003-2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг бизнесийн удирдлагын бакалавар, 2004-2010 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилгын инженер, архитектурын сургуулийг  барилгын инженер мэргэжлээр төгссөн, бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй.

2008 онд"АПУ" ХК-д санхүүгийн мэргэжилтэн, 2008 онд  хөрөнгө оруулалтын “Юу “Ти И Эй” ХХК-д судалгааны мэргэжилтэн, 2010 онд “Хера-Экуйпмент" ХХК-д борлуулалтын мэргэжилтэн, 2010-2011 онд Мэргэжлийн боловсрол сургалтын газарт мэргэжилтэн, 2012-2016 онд Худалдан авах ажиллагааны газарт худалдан авах үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, 2016 онд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт худалдан авах үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, 2016-2017 онд “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-д Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2016-2018 онд “Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-т Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга, 2018-2022 онд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д Борлуулалт хариуцсан дэд захирал, 2023-2024 онд Барилга, хот байгуулалтын яаманд зөвлөх, 2024 оноос “Кибер жаал” ХХК-д санхүүгийн зөвлөх, 2025 оноос “Хөвсгөл мөнгөн од” ХХК-д санхүүгийн зөвлөхөөр ажиллаж байна.

Нэр дэвшигчтэй холбогдуулан иргэд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, "Хөгжлийн санаачилагч" төрийн бус байгууллагын захирал О.Мөнгөнтуул, Нэр дэвшигч Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр сонгогдвол зээлийн  өндөр хүүг бууруулах боломжтой талаар санаачилгатай ажиллана гэснийг дэмжиж байна гээд цаашид энэ асуудалд иргэний нийгмийн байгууллагатай хамтарч ажиллахыг хүсэв.

Сонсгол гишүүдийн асуулт, саналаар үргэлжилсэн. Нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, П.Ганзориг, Д.Батлут, П.Мөнхтулга, Д.Цогтбаатар, Х.Булгантуяа  нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр банк бус санхүүгийн байгууллагаас олгодог зээлийн хүүг бууруулах нь чухал ч, хүү бууруулах,  мөнгөний үнэ цэнэ, өртгийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах нь зохистойг лавлахын зэрэгцээ гадаадын банк оруулж ирэх асуудалд байр суурийг нь тодруулав. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, Банк бус санхүүгийн байгууллагын ашигт ажиллагаанд судалгаа хийе гэж төлөвлөж байна. Хэдийгээр зах зээлийн зарчмаар эрэлт, нийлүүлэлтэд тулгуурладаг ч зохицуулах салбарт ажиллах хүний хувьд зээлийн хүү нийгмийн тулгамдсан асуудал тул үүнийг зохицуулах боломжтой гэж үзэж байна гээд энэ асуудалд манлайлал үзүүлж ажиллана гэлээ. Мөн тэрбээр, зээлийн хямд эх үүсвэрийг татах нь зөв. Иймд гаднын банк орж ирээд зээлийн бүтээгдэхүүний хүүг бууруулбал үүнийг дэмжих нь зүйтэй хэмээв.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, нэр дэвшигч даатгалын компаниуд албан журмын даатгалаар багагүй орлого олдог талаар хөндсөнийг онцлоод энэ нь орлогынх нь хэдэн хувь байдгийг лавлав. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны онцгой анхаарах асуудал нь виртуал хөрөнгө, сэндбокс орчны зохицуулалт тул үүнд ямар бодлого баримтлах талаар лавласан. Нэр дэвшигч хариултдаа, Санхүүгийн зохицуулах хорооны онцгой анхаарах асуудал болох сэндбокс орчны зохицуулалт нь технологид суурилсан, шинэ бүтээгдэхүүнийг санхүүгийн зах зээлд гаргах гэж буй үйл ажиллагаа тул төрийн бодлогоор дэмжээд, Санхүүгийн зохицуулах хороонд нэгж байгуулаад ажиллаж байгаа. Иймд үүнийг цаашид хөгжүүлээд бодит нөхцөл дээр туршилт хийж, зах зээлд нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллана. Мөн олон улсад даатгалын салбар нь хөрөнгийн зах зээл хөгжих суурь нь байдаг. Даатгалын компаниудын 800 тэрбум төгрөгийн ашигт ажиллагааг хариуцлагатай даатгуулагчаа дэмжих чиглэлд хандуулахад уриалж ажиллахыг зорьж байна гэсэн тайлбарыг өглөө.

Гишүүд нэр дэвшигчийн хариултад санхүүгийн салбарт тулгамдсан асуудалд тодорхой санал, шийдэл дутмаг байгааг онцлоод даатгалын салбарыг хөгжүүлэх нь чухал тул уг асуудал болон цаашлаад санхүүгийн салбар тунгалаг, эрүүл байх ёстойд анхаарч ажиллахыг хүслээ. Мөн зарим арилжааны банкууд охин компани байгуулах замаар банк бус санхүүгийн байгууллага, ломбард ажиллуулж үйл ажиллагаагаа иргэдээс мөнгө хүүлэхэд л чиглүүлж буйд анхаарах, нөгөө талаас иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа.

Ингээд нэр дэвшигчийн сонсголын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч Ж.Баясгалан, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу сонсголд оролцсон гишүүд сонсгол явуулснаас хойш хоёр өдрийн дотор хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана гэдгийг онцлон тэмдэглэв.

Нэр дэвшигчтэй холбоотой сонсголын тайланг гаргахаар хуралдаан хаалттайгаар үргэлжиллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авав2 цаг 57 минутын өмнөЧанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 1.6 хувиар өсжээ3 цаг 1 минутын өмнөСанхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгууллаа3 цаг 22 минутын өмнөГэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтад урьж байна3 цаг 27 минутын өмнөХөвсгөл аймгийн хамгийн өндөр уул нь Бүрэнхаан5 цаг 23 минутын өмнө“Номын баяр” энэ сарын 16-18-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно6 цаг 52 минутын өмнөНӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно6 цаг 58 минутын өмнөМонгол, Хятадын Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлт болж байна7 цаг 4 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 цаг 26 минутын өмнөУИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжих шинэ бодлогын суурийг тавина8 цаг 28 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан8 цаг 33 минутын өмнөАкадемич С.Чулуун “Дэлхийд тархсан монгол өв” 12 боть бүтээлийнхээ дээжийг Парламентын номын санд бэлэглэв5 сар 13. 19:33Олон улсын тээвэр загварчлалын тэргүүлэгч PTV группийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа5 сар 13. 19:22Л.Оюун-Эрдэнийн засаглал хэмээх Монгол төрийн задралын махинац5 сар 13. 19:18ХОМ: 2019 оноос хойш Ерөнхий сайдын гэр бүлийн орлого огт өсөөгүй байна5 сар 13. 15:07Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа5 сар 13. 15:02Бага насны хүүхдийг "Гар утсаараа яриулаач" гэж хуурч, орц руу дагуулан орж, эд зүйлийг нь дээрэмдэж, шатнаас гавлаад үлдээсэн этгээдийг олж тогтоожээ5 сар 13. 15:00УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн форумын ээлжит уулзалт маргааш болно5 сар 13. 14:54Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна5 сар 13. 13:37Хэрэглээний барааны үнэ 8.6 хувиар өсчээ5 сар 13. 12:38Шарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо5 сар 13. 10:10Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зүтгэл бүхэн нэр төр, үнэ цэнийг авчирдаг5 сар 13. 10:07“Европын өдөрлөг-2025” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно5 сар 13. 9:57УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 13. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 13. 8:48Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаар санал солилцлоо5 сар 12. 20:47АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ирэх онд ашиглалтад орно5 сар 12. 17:153,2 жил хууль бусаар оршин сууж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргалаа5 сар 12. 15:44“Улаанбаатар марафон 2025”-ын энгэрийн дугаарыг маргаашаас олгож эхэлнэ5 сар 12. 14:57“Цогт хунтайжийн санаашрал” баримтат киног нээлээ5 сар 12. 14:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.