Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо, Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн 16 км урт, хоёр эгнээ бүхий авто замыг өнгөрсөн оны есдүгээр сараас шинэчилж эхэлсэн. Тодруулбал өнгөрсөн онд 4 км авто замыг шинэчилсэн бол энэ онд үлдсэн 12 км авто замыг шинэчлэх ажил үргэлжилж, өнөөдрийн байдлаар 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ талаар НЗХГ-ын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнээс тодрууллаа.

Тэрбээр “Авто замын ажлын гүйцэтгэгчээр “Билэгт зам” ХХК шалгарсан бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын 16-ны өдрөөс талбайдаа гарч, ажлаа эхлүүлсэн. Энэ хүрээнд 18 байршилд автобусны буудал гаргах, эвдрэл ихтэй хэсгүүдэд суурийг солих, хашлага тавих, борооны ус зайлуулах шугам хоолой суурилуулж дууссан. Мөн одоогийн байдлаар далангийн өөрийн шуудуу, хажуу налуу, хөвөөн бэхэлгээний ажлыг хийж байна. Ирэх долоо хоногоос цементээр бэхжүүлсэн суурийн ажил болон гадаргуун боловсруулалтын ажлыг эхлүүлнэ. Засвар шинэчлэлтийн хүрээнд ус зайлуулах байгууламж, явган хүний зам болон дугуйн замыг цогцоор нь шийднэ. Үндэсний их баяр наадмаас өмнө асфальт бетон хучилтаа хийж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байна” гэв.

Ташрамд, Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг анх 1978 онд ашиглалтад оруулжээ. Үүнээс хойш 46 жил их засвар, шинэчлэл огт хийгээгүй байсан юм.



Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн
“Цемент шохой” ХХК-д учирсан 3,4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ
Дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь.gif)

Сэтгэгдэл бичих