МАН өөртэй нь холбоотой шуугиан гарах болгонд АН-ыг урдаа барьдаг болжээ


5-р сарын 15
9 цаг 28 минут

          Монголын улс төр дэндүү гажуудаж байна. Эрх баригч МАН ямар ч шуугиан, хэрүүл маргааныг дэгдээсэн бай хариуцлага хүлээхээс бултаж, АН-ыг урдаа барьдаг зуршилтай болжээ. АН бол МАН-ын бүх бурууг тохдог “бамбай”, “турхирагч нохойд барьдаг мод” мэт болсон нь эмгэнэлтэй. Энэ бол зүгээр нэг улс төрийн үзэгдэл биш. Улс төрийн хариуцлага, ёс зүйн утга учрыг үгүй хийж буй системтэй заль мэх юм. Хамгийн сүүлд Ерөнхий сайдын хүүтэй холбоотой асуудлаар нийгэм даяараа шуугьж байна. Ард иргэд бухимдаж, асуулт тавьж эхлэх үед МАН-ынхан гэнэт АН-ын дарга асан С.Эрдэнийг олны өмнө гаргаж, ямар ч үндэслэлгүйгээр хам хэрэгтэн мэт ойлголт төрүүлэх гэж оролдов. Энэ бол анхны тохиолдол биш. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хөрөнгийг Капитал банкинд төвлөрүүлж, эрсдэлд оруулсан асуудал шуугьж байв. Тэр үед буюу 2016-2019 оны хооронд төр барьж байсан МАН-ын албан тушаалтнууд хариуцлагаас зугтаж, хэрэгсэхгүй болгох оролдлогыг АН руу чиглүүлж хийсэн байдаг. “Таван толгой түлш” компанид төрийн мөнгө угаасан, тендер будлиантай явуулсан байж болзошгүй хэрэг гарсан. Тухайн үед эрх баригч МАН хэрэг яригдаж эхлэхэд л “АН-ын үед эхэлсэн” гэх тайлбар өгч, хариуцлага, олны шүүмжлэлээс зугтаасан. Зарим төрийн оролцоотой банкуудыг хувьчлах нэрийн дор улс төрийн нөлөө бүхий этгээдүүдэд давуу байдал олгосон байж болзошгүй хэрэг мөн гарсан. Уг асуудлаар хэвлэл, олон нийтийн зүгээс МАН руу шүүмжлэл ирэх үед “зах зээлд шилжих” нэрийн дор анхаарлыг АН руу амжилттай чиглүүлж чадсан байдаг. 2022–2023 онд хөгжлийн банкнаас авсан зээлүүдийн ихэнх нь зориулалтын бусаар ашиглагдсан, улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн хамаарал бүхий компаниудад олгогдсон хэрэг шуугиан болсон. Шалгагдсан гишүүдийн олонх нь МАН-ын нэр бүхий гишүүд байсан ч шүүхийн шатанд “хэргийг удаашруулах”, “цааш нь шилжүүлэхгүй байх” оролдлого эрх баригчид хийхийн зэрэгцээ улс төрийн галыг АН руу чиглүүлсэн. Улмаар АН-ын угшилтай хэд хэдэн хүн эрүүгийн хариуцлага хүлээсэн байдаг. Дараа нь нүүрсний хулгай. Мөн л МАН-ын гишүүдийн оролцоо үүнд хамгийн өндөр байсан ч эрх баригч намын удирдлагууд АН-ын гишүүн, тэр дундаа нэр бүхий эмэгтэй улстөрч рүү асуудлыг чиглүүлсэн гэх мэт жишээ дурдвал хэдэн арваараа яригдахаар байна. МАН-ын засгийн газрын ямар ч балмад үйлдэл, хууль зүйн маргаантай шийдвэр, шүүх хэргүүд, авлигын дуулиан гарахад яг л ижил тактикаа хэрэглэдэг. “АН л тэгсэн”, “АН-ын үлдэгдэл” гэж чичилж, өөрсдийнхөө хийсэн нүглийг бусдын нэрээр халхлах. энэ мэт МАН-ын “бурууг бусдад тохох” хандлага зүгээр нэг муухай зан биш.

Энэ бол засгийн эрхийг ашиглан нийгмийн мэдээллийн орчныг хуурамчаар жолооддог, ардчилсан нийгэмд байж болохгүй авир. Ямар ч улс оронд эрх баригч нам хамгийн их хариуцлага хүлээдэг. Гэтэл манайд эсрэгээрээ. Эрх мэдэлтэй нь буруугаа нууж, хариуцлагаас зугтаж, өөдөөс нь сөрөг хүчнийхнийг элдвээр дайрч дарамталдаг “гажсан тогтолцоо” ноёрхож байна. МАН-ын өнөөгийн улс төр бол бодлого биш, буруугаасаа бултах урлаг. Тэд сонгууль дөхөх тусам илүү их худлаа ярьж, өөрсдийн алдааг бусдын нэр дээр “нялзаах” ажиллагаагаа улам эрчимжүүлнэ. Улс орныг самарсан бодлогогүй шийдвэрүүдийнхээ үр дагаврыг АН-д тохож, ард түмний анхаарлыг самууруулж, бухимдлыг өөр тийш чиглүүлэх ажлаа МАН хамгийн сайн хийж чадаж байна. Тиймээс АН бол золиос биш, хариуцлагын төлөөх хүч байх ёстой. АН үүнд дуугүй суусаар байж болохгүй. АН энэ тогтолцооны золиос биш, үнэний төлөө тэмцэгч байж, өөрийнхөө байр суурийг хүчтэй илэрхийлэх ёстой. МАН үнэхээр улс орноо боддог бол бусдыг буруутгахаа зогсоож, өөрсдийн хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрдөг байх ёстой.

Харин ардчилсан хүчнүүд тэдний гүтгэлэгт автах бус, бодлогоор, үнэ цэнээр, шударга ёсны зарчмаар ялгарах шаардлагатай байна.

Эх сурвалж: Э.Мөнхтүвшин DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа8 цаг 56 минутын өмнөЭнэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тариалаад байна9 цаг 1 минутын өмнөГазрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн тоног төхөөрөмж, эд ангиуд үйлдвэрийн талбайд бууж, барилга угсралт, суурилуулалтын ажил үргэлжилж байна9 цаг 5 минутын өмнө"Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна9 цаг 10 минутын өмнө“Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ9 цаг 12 минутын өмнөХиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна9 цаг 15 минутын өмнөМонгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 13. 14:10“Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг улсын хэмжээнд зохион байгуулж байна5 сар 13. 14:06Сидней, Франкфурт хотод Ерөнхий консулын газар нээхийг дэмжив5 сар 13. 14:01Б.Чагнаадоржийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар томиллоо5 сар 13. 12:52НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол барьж байна5 сар 13. 12:47Ө.Шижир: ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төсөл таны төлж буй 100 мянган төгрөгийн татварын 90 мянгыг таны халаасанд үлдээх зорилготой5 сар 13. 12:43ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 13. 10:06Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ5 сар 13. 10:03Өнгөрсөн 36 жилд юу, юу, яаж өөрчлөгдөө вэ?5 сар 13. 9:59ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлснийг танилцууллаа5 сар 13. 9:53Алдарт эхчүүдийг урамшуулахад тавьж буй шаардлагыг хасна5 сар 13. 9:49Фото сурвалжилга: Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна5 сар 13. 9:46Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа5 сар 13. 9:02УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 13. 8:58Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан5 сар 13. 8:54Багануур дүүрэгт 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж байна5 сар 12. 16:25Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо5 сар 12. 16:18Шаардлага хангаагүй аж ахуйн нэгжид 6,5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 12. 14:29Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд эрүүл мэндийн төвийн цогцолбор барилгын ажил үргэлжилж байна5 сар 12. 14:26Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ5 сар 12. 14:22390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан гэх мэдээлэл ор үндэсгүй, худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна5 сар 12. 13:02Ажлын хэсгүүдийн ажлын явцад дүгнэлт хийж, шийдвэр гаргах талаар санал солилцлоо5 сар 12. 12:55Ираны тал ДАШТ-ий үеэр аюулгүй байдлын баталгаа шаарджээ5 сар 12. 12:52Зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж, татвараас зайлсхийсэн БНХАУ-ын иргэнийг албадан гаргажээ5 сар 12. 12:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.