Казахстан улсын Астана хотод пара жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ өдрүүдэд болж байна. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч А.Мөнхбат, С.Ядамдорж нарын удирдлага дор найман жүдоч хүч үзэж буй бөгөөд өнөөдөр эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Л.Туруунаа хүрэл медаль хүртлээ. Тэрбээр пара жүдо бөхөөр ДАШТ-ий хос медальтан болж байгаа ба энэ төрөлд түүнээс өөр медаль хүртсэн монгол тамирчин үгүй билээ. Гурван жилийн өмнө Азербайжаны нийслэл Баку хотод болсон ДАШТ-ээс Л.Туруунаа мөнгөн медаль хүртсэн бөгөөд өнгөрсөн “Парис-2024” паралимпын наадамд шагналт тавдугаар байрт орсон тамирчин юм.
Facebook
Twitter
Youtube


Гавьяат тамирчин Э.Цэндбаатар WBC холбооны аваргын бүсний төлөө тулалдана
“Милан-Кортина”-2026 өвлийн олимпын наадам “хөшиг”-өө хаалаа
Монгол Улсаас өвлийн паралимпод анх удаа эмэгтэй тамирчин өрсөлдөнө
“Милан–Кортина” 2026 өвлийн олимпын наадмын тухай
Өнөөдөр Э.Ариунтунгалаг, Б.Ачбадрах, нар уралдана
"Д.Сүхбаатарын мэргэн бууч" тэмцээний эхний өдөр О.Есүгэн, Э.Даваахүү нар түрүүлэв
Олимпын замд мөрөө гаргасан эмэгтэй цаначдыг буухиалагч Э.Ариунтунгалаг
Өвлийн олимпыг 6 телевизийн 8 сувгаар шууд дамжуулна.gif)

Сэтгэгдэл бичих