Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна


5-р сарын 15
15 цаг 03 минут

       Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй дүгнэлт нь гарсан, оршин суугчдын амьдрах нөхцөл хүнд байгаа байршлуудад дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-иас дүүрэг, хороо харгалзахгүйгээр дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай тодорхой хуваарийн дагуу тогтмол уулзалт зохион байгуулж, санал солилцож байгаа юм.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах СТ-4 барилгыг буулган, дахин барих гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулж байна. Мөн өчигдөр буюу тавдугаар сарын 14-нд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах 44-р байрны иргэд, оршин суугчидтай уулзаж, дахин төлөвлөлтийн төслийг танилцууллаа.

Уулзалтад тухайн орон сууцны 106 өрхийн төлөөлөл, 22 аж ахуйн нэгжийн өмчлөгчид оролцож, дахин төлөвлөлтийн асуудлаар мэдээлэл авч, санал солилцов. Уг орон сууц нь 1960 онд ашиглалтад орсон бөгөөд 2012 онд ашиглалтын шаардлага хангахгүй гэх дүгнэлт гарсан юм.

Иргэдийн зүгээс төрийн оролцоотой олон жил гацсан төсөл урагшлах болсонд баяртай байгаа хэдий ч улс төрийн тогтворгүй байдлаас болж зогсонги байдалд хүрэх вий гэдэгт санаа зовж байгаагаа илэрхийлж байв. Тэр ч утгаараа иргэдийн эрх ашиг, амьдрах орчин хөндөгдөж байгаа уг асуудлуудыг орхигдуулахгүйгээр төслийг дуустал хяналт тавин ажиллахыг хүслээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камер суурилууллаа5 цаг 7 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна5 цаг 10 минутын өмнөМорингийн даваанд ахуйн хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах талаар санал авч байна5 цаг 13 минутын өмнө10 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас "Төмөр замын дээд сургууль"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 цаг 17 минутын өмнөЕрөнхий сайдын хүү О.Тэмүүлэн гадаад улсаас ирж АТГ-т тайлбар өгөхөөр болжээ5 цаг 20 минутын өмнө“Улаанбаатар травэл Экспо 2025” маргааш эхэлнэ6 цаг 25 минутын өмнөДахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна6 цаг 28 минутын өмнөЯлалтын 80 жилийн баярын жагсаалд оролцсон дайчдад цэргийн одон, медаль гардууллаа6 цаг 31 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 15-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 15. 11:27120 мянгат, 19 дүгээр хороолол орчимд шөнийн цагаар хэрэглээний хүйтэн ус хязгаарлана5 сар 15. 10:10Өнөөдөр “Олон улсын гэр бүлийн өдөр”5 сар 15. 9:43Пара жүдоч Л.Туруунаа ДАШТ-ий хос медальтан боллоо5 сар 15. 9:31МАН өөртэй нь холбоотой шуугиан гарах болгонд АН-ыг урдаа барьдаг болжээ5 сар 15. 9:28“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ5 сар 15. 9:19"Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх" сэдэвт хэлэлцүүлэг болно5 сар 15. 9:16Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна5 сар 15. 9:13УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 15. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан5 сар 15. 8:57"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авав5 сар 14. 14:31Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 1.6 хувиар өсжээ5 сар 14. 14:27Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгууллаа5 сар 14. 14:05Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтад урьж байна5 сар 14. 14:01Хөвсгөл аймгийн хамгийн өндөр уул нь Бүрэнхаан5 сар 14. 12:04“Номын баяр” энэ сарын 16-18-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно5 сар 14. 10:36НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно5 сар 14. 10:30Монгол, Хятадын Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлт болж байна5 сар 14. 10:24УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 14. 9:02УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжих шинэ бодлогын суурийг тавина5 сар 14. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 сар 14. 8:55Академич С.Чулуун “Дэлхийд тархсан монгол өв” 12 боть бүтээлийнхээ дээжийг Парламентын номын санд бэлэглэв5 сар 13. 19:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.