Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан


5-р сарын 16
9 цаг 12 минут

      Сэрэмжлүүлэх мэдээ: Тавдугаар сарын 16-ны өдөр Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж, хүчтэй салхилна.

Тавдугаар сарын 16-ны өдөр Сүхбаатарын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуурагтай байхыг анхааруулж байна.

Тавдугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл:

Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй. Бусад хэсгээр үүлэрхэг. Төвийн аймгуудын баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, хүчтэй салхилна.

Ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 4-9 хэм, Говь-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 8-13 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор 18-23 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун зүүн хойноос секундэд 7-12 метр. 6-8 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 7-9 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. 5-7 хэм дулаан байна.

Тавдугаар сарын 17-ноос 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

17-нд Хангайн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Халх голын саваар, 18-нд Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 17, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна. 18, 19-нд нутгийн баруун өмнөд хэсгээр дулаарна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ6 цаг 4 минутын өмнөБНСУ-д зорчих виз мэдүүлэхтэй холбоотой асуудлуудыг Солонгосын талд тавьж бодит шийдвэрүүдийг гаргуулахаар ажиллаж байна6 цаг 7 минутын өмнө“Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд есөн орны эрдэмтэд оролцож байна6 цаг 13 минутын өмнөД.Батням: Иргэн та зургаадугаар сарын 1-нээс өмнө автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөх үүрэгтэй6 цаг 22 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ9 цаг 19 минутын өмнөЧингэлтэй дүүргийн Онцгой байдлын барилгын ажил 70 хувьтай үргэлжилж байна9 цаг 35 минутын өмнөТөрийн банк: Модыг мод(а) болгоё9 цаг 43 минутын өмнөБ.Мөнгөнзул Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ9 цаг 55 минутын өмнөШадивлангийн зуслан чиглэлийн авто замаас Дамбадаржаа хүртэлх нэгдүгээр хэсгийн 2.4 км авто замын хөдөлгөөнийг нээлээ5 сар 16. 9:56УИХ-ын гишүүн Л.Соронзонболд: Иргэдэд мэдээлэлд суурилсан хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож, хамгаалах асуудлыг хуульчлах нь чухал байна5 сар 16. 9:23УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 16. 9:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан5 сар 16. 9:12Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 15. 19:16Үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камер суурилууллаа5 сар 15. 16:24Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна5 сар 15. 16:21Морингийн даваанд ахуйн хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах талаар санал авч байна5 сар 15. 16:1810 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас "Төмөр замын дээд сургууль"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 16:14Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн гадаад улсаас ирж АТГ-т тайлбар өгөхөөр болжээ5 сар 15. 16:11“Улаанбаатар травэл Экспо 2025” маргааш эхэлнэ5 сар 15. 15:06Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна5 сар 15. 15:03Ялалтын 80 жилийн баярын жагсаалд оролцсон дайчдад цэргийн одон, медаль гардууллаа5 сар 15. 15:00УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 15-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 15. 11:27120 мянгат, 19 дүгээр хороолол орчимд шөнийн цагаар хэрэглээний хүйтэн ус хязгаарлана5 сар 15. 10:10Өнөөдөр “Олон улсын гэр бүлийн өдөр”5 сар 15. 9:43Пара жүдоч Л.Туруунаа ДАШТ-ий хос медальтан боллоо5 сар 15. 9:31МАН өөртэй нь холбоотой шуугиан гарах болгонд АН-ыг урдаа барьдаг болжээ5 сар 15. 9:28“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ5 сар 15. 9:19"Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх" сэдэвт хэлэлцүүлэг болно5 сар 15. 9:16Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна5 сар 15. 9:13УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 15. 8:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.