УИХ-ын гишүүн Л.Соронзонболд: Иргэдэд мэдээлэлд суурилсан хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож, хамгаалах асуудлыг хуульчлах нь чухал байна


5-р сарын 16
9 цаг 23 минут

       УИХ-ын гишүүн Л.Соронзонболд: Виртуал хөрөнгийн зах зээлийг зохицуулах хууль эрх зүйн шинэ орчин бий болгох нь цаг үеийн зайлшгүй шаардлага юм

Улсын Их Хурлын даргын захирамжаар Виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг хуулиар зохицуулах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд ахалж ажиллаж буй. Түүнээс ажлын хэсгийн явц болон зарим зүйлийг асууж, тодрууллаа.

Ажлын хэсгээс виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг хуулиар зохицуулах асуудлыг судлах хүрээнд хэрхэн ажиллаж байна вэ ?

-Манай улсад виртуал хөрөнгө нь шинэ ойлголт. Одоогоор зөвхөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн харилцааг тусгасан  эрх зүйн зохицуулалт байна. Харин виртуал хөрөнгийн төрөл, эрсдэл, шаардлага, түүнийг эдийн засгийн эргэлтэд хэрхэн зөв оруулах, ашиглах талаар нарийвчилсан хуулийн зохицуулалт алга. Иймд ажлын хэсгээс виртуал хөрөнгийн төрлүүдийг ангилж, эрсдэлийг тодорхойлох, тодорхой шалгууруудыг хуулийн төсөлд тусгах, криптовалютын бизнесийн харилцаа, түүнд оролцох иргэдэд бодит дэмжлэг, боломжит эрх зүйн орчны зохицуулалтыг хуулийн төсөлд тусгахад анхаарч ажиллаж байна. Одоогоор мэргэжлийн хуулийн фирмүүдийн туслалцаатайгаар хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй гээд ажиллаж байна. Улсын Их Хурлын ирэх намрын ээлжит чуулганы хуралдаанаар хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөж байна. Бидний эцсийн зорилго энэ анхдагч хуулийн  төслийг хэлэлцүүлэн батлуулснаар дэлхийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдтай зэрэгцэж алхахад чиглэсэн.

-Монгол Улсад виртуал хөрөнгийн хэрэглээ хэр байна вэ?

-Одоогоор манай улсын нийт хүн амын 20 орчим хувь нь виртуал хөрөнгийн харилцаанд ямар нэгэн байдлаар оролцсон байна. Албан ёсны бүртгэлтэй виртуал хөрөнгийн 12 бирж идэвхтэй ажиллаж байгаа ч, ихэнх харилцагчид нь гадаад зах зээл рүү чиглэсэн байгаа юм. Иймд виртуал хөрөнгийн дотоодын зах зээлийг хөгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах цаг үеийн зайлшгүй шаардлага тулгараад байна.

-Виртуал хөрөнгийн зах зээлийн харилцаанд оролцогчдын эрхийг хэрхэн хамгаалах вэ?

-Өмнө нь албан ёсны бүртгэлгүй, хяналтгүй платформуудаар дамжуулан олон иргэн хохирсон тохиолдлууд бий. Тиймээс иргэдэд эрсдэлийг нь тодорхой болгох улмаар найдвартай, мэдээлэлд суурилсан хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож, хамгаалах асуудлыг хуульчлах нь чухал байна. Өөрөөр хэлбэл, цаг үетэй нийцүүлэх, зах зээлийн хөгжлийн хурдаас гадна иргэнийхээ эрхийг хамгаалах нь нэн тэргүүний чухалчлах асуудал байгаа юм.

-Виртуал хөрөнгийн олон улсын зах зээлд манайх ямархуу түвшинд байгаа бол...?

-Саудын Арабын Хаант Улс криптовалютын төв болох зорилт дэвшүүлж,  энэ хүрээнд дэлхийн крипто, виртуал хөрөнгийн хөрөнгө оруулагчдыг урьж, бүх төрлийн татвараас чөлөөлөх, ажиллах боломжийг нээх эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Мөн Сингапур, Хонгконгт виртуал хөрөнгийн эрх зүйн зохицуулалтаа сайн хийсэн байх жишээтэй. Тухайлбал, санхүүгийн зах зээл дэх хөрөнгө оруулагчдаас гадна виртуал хөрөнгийн хөрөнгө оруулагчдыг өөрсдийн зах зээл рүү татаж оруулах ажлуудыг зохион байгуулж байна.

Харин бидний хувьд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд токенжуулалтын аргаар хөрөнгө татах, үл хөдлөх хөрөнгө зэрэг бодит хөрөнгийг виртуал хөрөнгөөр илэрхийлж, арилжаанд оруулах, хөрөнгө оруулагчаа богино хугацаанд олох боломжууд байна.

-Ажлын хэсгээс боловсруулж буй хуулийн төсөл нь Улсын Их Хурлын “Хүн төвтэй стратеги” болон “Гурван төгөлдөршил” зорилттой нийцэж байгаа юу?

-Виртуал хөрөнгийн зах зээлд хүн бүр оролцох эрх нь нээлттэй. Өөрөөр хэлбэл, их хэмжээний хөрөнгөтэй биш ч тухайн хүн өөрийн нөөц боломждоо тулгуурлан хөрөнгө оруулж, эдийн засгийн харилцаанд оролцох боломжтой. Хүний эрхийг хангасан, оролцоонд суурилсан эл байдал нь Монгол Улсын Их Хурал хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлнэ гэсэн стратеги зорилготой нийцнэ. Мөн Улсын Их Хурлаас тавьж буй үйлдвэржилтийн шинэ бодлого, инноваци, дижитал эдийн засгийн зорилтуудтай шууд уялдана.

Ажлын хэсгийн үйл ажиллагаандаа Улсын Их Хурлын Тамгын Газраас хэрэгжүүлж буй төслийн удирдлагын аргачлалыг нэвтрүүлсэн гэсэн. Ажлын явц, үр дүнд хэр нөлөөлсөн бэ?

-Манай ажлын хэсэг төслийн удирдлагын аргачлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр хуулийн төсөл боловсруулах шаталсан төлөвлөгөөт ажлуудын 45 хувийг гүйцэтгээд байна. Оролцогч талуудын мухардсан асуудлуудад шийдэл хайх, явц хянах, мэргэжлийн туслалцаа авах, мэдээлэл солилцох зэргээр илүү уялдаа холбоотой, үр дүнтэй ажиллах болсон.

Хэвлэл мэдээллийн газар



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцааг эзэмшиж эхэллээ1 цаг 16 минутын өмнөТахилтын бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ирэх 8 дугаар сард ашиглалтад оруулна1 цаг 22 минутын өмнөБайгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв1 цаг 23 минутын өмнөНогоон бүсийн 51 мянган өрхийн сууцыг дулаалах, хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ1 цаг 24 минутын өмнөМонгол Улс, ОУСБХБ хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв1 цаг 26 минутын өмнөНийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна1 цаг 27 минутын өмнөЕТГ-ын дарга Г.Занданшатар хуулийн байгууллагад ханджээ1 цаг 47 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ6 цаг 47 минутын өмнөӨвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ7 цаг 51 минутын өмнөБНСУ-д зорчих виз мэдүүлэхтэй холбоотой асуудлуудыг Солонгосын талд тавьж бодит шийдвэрүүдийг гаргуулахаар ажиллаж байна7 цаг 54 минутын өмнө“Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд есөн орны эрдэмтэд оролцож байна8 цагийн өмнөД.Батням: Иргэн та зургаадугаар сарын 1-нээс өмнө автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөх үүрэгтэй8 цаг 9 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 16. 10:40Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын барилгын ажил 70 хувьтай үргэлжилж байна5 сар 16. 10:24Төрийн банк: Модыг мод(а) болгоё5 сар 16. 10:16Б.Мөнгөнзул Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ5 сар 16. 10:04Шадивлангийн зуслан чиглэлийн авто замаас Дамбадаржаа хүртэлх нэгдүгээр хэсгийн 2.4 км авто замын хөдөлгөөнийг нээлээ5 сар 16. 9:56УИХ-ын гишүүн Л.Соронзонболд: Иргэдэд мэдээлэлд суурилсан хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож, хамгаалах асуудлыг хуульчлах нь чухал байна5 сар 16. 9:23УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 16. 9:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан5 сар 16. 9:12Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 15. 19:16Үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камер суурилууллаа5 сар 15. 16:24Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна5 сар 15. 16:21Морингийн даваанд ахуйн хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах талаар санал авч байна5 сар 15. 16:1810 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас "Төмөр замын дээд сургууль"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 16:14Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн гадаад улсаас ирж АТГ-т тайлбар өгөхөөр болжээ5 сар 15. 16:11“Улаанбаатар травэл Экспо 2025” маргааш эхэлнэ5 сар 15. 15:06Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна5 сар 15. 15:03Ялалтын 80 жилийн баярын жагсаалд оролцсон дайчдад цэргийн одон, медаль гардууллаа5 сар 15. 15:00УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 15-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 15. 11:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.