Төрийн банк: Модыг мод(а) болгоё


5-р сарын 16
10 цаг 16 минут

       Төрийн банк 2021 оноос хойш “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, “Модыг мод(а) болгоё” уриан дор “Ажилтан бүр нэг мод” зорилтот аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Аяны хүрээнд хүрээнд улс орны өнцөг булан бүрд байрлах Төрийн банкны 500 салбар нэгжийн 4000 ажилтан Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт 30 гаруй нэр төрлийн  20,000 гаруй мод суулгаж, суулгац нэг бүрээ арчлан хамгаалсаар байна.

Энэ хаврын тухайд, Төрийн банкны бүхий л салбар нэгж он оны мод тарих “буухиа”-гаа үргэлжлүүлсэн бөгөөд банкны төвийн ажилтнуудын төлөөлөл тавдугаар сарын 14-ний өдөр улиас, шар хуайс, агч зэрэг гурван төрлийн 100 гаруй модыг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Таширын аманд суулгалаа.

Төрийн банк нь Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан байгуулагдсан 2022 оноос эхлэн банк хоорондын шимтгэлийн дүнгээс тодорхой хувийг тус санд хуримтлуулж, төвлөрүүлсээр ирсэн. Одоогийн байдлаар банкнаас санд төвлөрүүлсэн шилжүүлгийн дүн 3.34 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд төрийн өмчит сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрын гаднах ногоон байгууламжийг тохижуулахад зарцуулж байна. Мөн экологийн боловсрол олгох томоохон төслүүдэд хөрөнгө оруулснаас гадна нийслэлийн гурван дүүргийн таван байршил, орон нутгийн таван бүсэд ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хийгээд байна. Үүнийг нийтэд нь тооцвол, Төрийн банк 77.89 га талбайд 218.7 мянган мод тарьж, хүрээлэн буй орчноо хамгаалах үйлсэд бодит хувь нэмэр оруулсныг Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангаас онцолж байна.

Мөн нэгэн тоо баримтыг дурдахад, “Модыг мод(а) болгоё” уриан дор банкны хамт олны тарьж ургуулсан мод болоод сангаар дамжуулан ургуулсан модод хүлэмжийн хийн ялгаруулалтыг 1,094.2 тонн нүүрсхүчлийн хий (СО2)-ээр шингээж, та бидэнд цэвэр агаар бэлэглэж байна. Үүгээр зогсохгүй банкны хэмжээнд цаасны хэрэглээг бууруулах, ажилтны автобус аялуулах, авто баазаа цахилгаан машинаар шинэчлэх, ажилтнуудын зайнаас ажиллах нөхцөлийг дэмжих зэргээр хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2024 онд 877.87 тонн СО2 -оор бууруулжээ. Энэ бол Төрийн банк хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах дэлхий нийтийн зорилтод бодит хувь нэмрээ оруулж буйн тод илрэл юм.  

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, агаар хөрсний бохирдол, цөлжилт, шар шороон шуурга, тэдгээрээс шалтгаалсан үр дагаврууд эдийн засгийн өсөлтөд сөрөг тусгалаа үзүүлж, тогтвортой өсөлтөд эрсдэл учруулсаар байна. Тиймээс байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх замаар эдийн засгийн өсөлтийг түүчээлэхийн тулд Төрийн банк жил тутам тогтвортой, ногоон санхүүжилтийнхээ хэмжээг өсгөсөөр байна. Тухайлбал, тогтвортой хөгжилд чиглэсэн зээлийн багцын үлдэгдэл 2024 онд өмнөх оноос 92.9 хувиар нэмэгдэж, 178.0 тэрбум төгрөгт буюу түүхэн дээд хэмжээндээ хүрсэн.

Цаашид Төрийн банк тогтвортой хөгжлийг эрхэмлэгч үндэсний тэргүүлэгч банк болохынхоо хувьд,  тогтвортой, ногоон санхүүжилтийн хэмжээг өсгөхөөс гадна хамт олныхоо идэвх оролцоогоор байгальд ээлтэй, ногоон шийдлүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хүрээлэн буй орчин,  нийгмийн сайн сайхны төлөөх үйлсээ үргэлжлүүлсээр байх болно.

                                  Итгэл төгс - Ногоон ирээдүй



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа2 цаг 54 минутын өмнө"Чингис хаан" ОУНБ руу явдаг ШҮ:4 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо3 цаг 39 минутын өмнө“Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ3 цаг 45 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй хүнсний бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна4 цаг 17 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал4 цаг 22 минутын өмнө“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ4 цаг 28 минутын өмнөТ.Санаэгийн мэдэгдлийн талаар хэлэлцээ хийжээ4 цаг 54 минутын өмнө"Монгол бахархлын өдөр" зах худалдааны төвүүд ажиллана4 цаг 58 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхлаа5 цаг 7 минутын өмнө"Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна5 цаг 12 минутын өмнөМонгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай дэд бүтцийн төслүүд болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллана5 цаг 24 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн5 цаг 28 минутын өмнөБүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ11 сар 18. 18:34207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна11 сар 18. 13:50Их Британид ирж буй хууль бус цагаачдын үнэт эдлэлийг хураан авна11 сар 18. 13:45АҮЭБЯ: Шатахууны үнэ нэмэгдэхгүй11 сар 18. 12:10Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын ЗГ-ын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа11 сар 18. 10:21Улсын хэмжээнд нийт 256 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн байна11 сар 18. 10:04О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн11 сар 18. 9:57Өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна11 сар 18. 9:42Монгол харваачийн эрдмийг дэлхийд мандуулсан бахархалт багш, шавь11 сар 18. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн11 сар 18. 8:57Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ болон БНХАУ-ын Засгийн газрын тэргүүн нартай Москва хотод уулзана11 сар 17. 23:21Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүллээ11 сар 17. 16:26“Honda”-гийн машины парад Гиннесийн амжилт тогтоожээ11 сар 17. 16:22Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ11 сар 17. 16:17Улирлын томуу идэвхжлийн түвшинд байгаа ба эмнэлэгт хандсан 281,624 хүний 14,308 нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ11 сар 17. 12:59Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав11 сар 17. 12:44Алба хаагчид 21 иргэний амь насыг аварч, 36 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа11 сар 17. 12:41Т.Сайфолла, С.Мөнхзул нар ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны монгол тамирчин боллоо11 сар 17. 12:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.