Д.Батням: Иргэн та зургаадугаар сарын 1-нээс өмнө автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөх үүрэгтэй


5-р сарын 16
13 цаг 36 минут

      Монгол Улсад тээврийн хэрэгсэл эзэмшиж буй иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг тухайн жилд нэг удаа зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлж барагдуулах үүрэгтэй байдаг. Үүнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийн татвар төлөлт ямар байгаа болон татвараа хэрхэн төлөх талаар нийслэлийн Татварын газрын Төсвийн орлого, удирдлагын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Батнямтай ярилцлаа.

-Тээврийн хэрэгсэл эзэмшигчид автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа төлөх үүрэгтэй. Энэ үүргийг хуулиар хэрхэн тодорхойлсон байдаг вэ?

-Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөх үүрэгтэй. Тухайлбал, бүх төрлийн ачааны автомашин, автобус, суудлын автомашин, мотоцикл, үйлдвэрлэгчээс тусгайлан тоноглосон, хүнсний технологийн тээвэрлэлтийн зориулалт бүхий автомашинаас бусад хүн болон ачаа тээвэрлэхэд зориулагдаагүй тусгай зориулалт бүхий автомашин, трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл, авто чиргүүл зэрэгт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд албан татвар ногдуулдаг.

-2025 он гарсаар автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг нэмэгдүүлсэн шинэ зохицуулалт хэрэгжиж байна. Оны эхний таван сарын байдлаар татвар төлөлт хэдэн хувьтай байгаа вэ?

-Нийслэлийн хэмжээнд 718 мянган тээврийн хэрэгсэл татварын албанд бүртгэлтэй байдаг. Үүнээс 331,791 нь татвар төлөгч. Нийт татвар төлөгч иргэдээс өнөөдрийн байдлаар 228,710 иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөд байна. Тэгэхээр 2025 оны тээврийн хэрэгслийн татвар төлөлтийн биелэлт 40 гаруй хувьтай байгаа.

-Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөгүй хэдэн иргэн байна вэ?

-Өнөөдрийн байдлаар 100 мянган иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөгүй байна. Хуулиараа иргэд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тухайн жилийн зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлөх үүрэгтэй. Харин аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төвлөрүүлдэг. Албан татвар төлөгч автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн тохиолдолд түүний албан татвар төлөх үүрэг дараа улирлаас эхлэн дуусгавар болдог.

-Татвараа хуулийн хугацаандаа төлж барагдуулахад цөөхөн хоногийн хугацаа үлджээ. Иргэд арилжааны банкуудад хандаж төлөхөөс гадна өөр татвар төлөх ямар сувгууд байдаг вэ?

-Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг И-Монголиа, Гэрэгэ киоск, smartcar.mn, autobox.mn албан сайтууд болон etax, Ebarimt, арилжааны банкны аппликэйшн зэргийг ашиглан цахимаар түргэн шуурхай төлөхөөс гадна банкны салбаруудад хандаж, төлөх боломжтой.

-Хэрвээ тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ?

-Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуулийн хугацаандаа төлөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасны дагуу төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-т “Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 13.2.9, 22.4-т заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно” гэж заасны дагуу тухайн иргэнийг замын хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарлана. Тиймээс дээрх эрсдэлүүдээс сэргийлж тээврийн хэрэгсэл эзэмшигч хуулийн хугацаанд татвар, төлбөрөө төлөхийг зөвлөж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцааг эзэмшиж эхэллээ15 минут 20 секундын өмнөТахилтын бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ирэх 8 дугаар сард ашиглалтад оруулна20 минут 35 секундын өмнөБайгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв21 минут 31 секундын өмнөНогоон бүсийн 51 мянган өрхийн сууцыг дулаалах, хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ23 минут 3 секундын өмнөМонгол Улс, ОУСБХБ хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв24 минут 32 секундын өмнөНийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна26 минут 17 секундын өмнөЕТГ-ын дарга Г.Занданшатар хуулийн байгууллагад ханджээ46 минут 20 секундын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ5 цаг 47 минутын өмнөӨвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ6 цаг 51 минутын өмнөБНСУ-д зорчих виз мэдүүлэхтэй холбоотой асуудлуудыг Солонгосын талд тавьж бодит шийдвэрүүдийг гаргуулахаар ажиллаж байна6 цаг 53 минутын өмнө“Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд есөн орны эрдэмтэд оролцож байна6 цаг 59 минутын өмнөД.Батням: Иргэн та зургаадугаар сарын 1-нээс өмнө автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөх үүрэгтэй7 цаг 9 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 16. 10:40Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын барилгын ажил 70 хувьтай үргэлжилж байна5 сар 16. 10:24Төрийн банк: Модыг мод(а) болгоё5 сар 16. 10:16Б.Мөнгөнзул Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ5 сар 16. 10:04Шадивлангийн зуслан чиглэлийн авто замаас Дамбадаржаа хүртэлх нэгдүгээр хэсгийн 2.4 км авто замын хөдөлгөөнийг нээлээ5 сар 16. 9:56УИХ-ын гишүүн Л.Соронзонболд: Иргэдэд мэдээлэлд суурилсан хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож, хамгаалах асуудлыг хуульчлах нь чухал байна5 сар 16. 9:23УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 16. 9:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан5 сар 16. 9:12Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 15. 19:16Үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камер суурилууллаа5 сар 15. 16:24Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна5 сар 15. 16:21Морингийн даваанд ахуйн хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах талаар санал авч байна5 сар 15. 16:1810 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас "Төмөр замын дээд сургууль"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 16:14Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн гадаад улсаас ирж АТГ-т тайлбар өгөхөөр болжээ5 сар 15. 16:11“Улаанбаатар травэл Экспо 2025” маргааш эхэлнэ5 сар 15. 15:06Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна5 сар 15. 15:03Ялалтын 80 жилийн баярын жагсаалд оролцсон дайчдад цэргийн одон, медаль гардууллаа5 сар 15. 15:00УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 15-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 15. 11:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.