“Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд есөн орны эрдэмтэд оролцож байна


5-р сарын 16
13 цаг 46 минут

      Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо МУИС-ийн Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуультай хамтран зохион байгуулж буй “Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2025.05.16/ Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимд эхэллээ.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх, олон улсын болон дотоодын эрдэмтэн судлаачид, их, дээд сургууль, судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид чуулан хурдтай өөрчлөгдөн буй дэлхий дахины нөхцөл байдал, чиг хандлагын талаарх таамаглал, үнэлгээ дүгнэлтээ хуваалцаж байна.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нээж үг хэлсэн.

Сүүлийн жилүүдэд дэлхий ертөнц асар хурдтайгаар, тэр дундаа глобалчлал, эдийн засгийн интеграцчлал, улс хоорондын харилцан хамаарал, олон улсын тогтсон, хүлээн зөвшөөрөгдсөн, олон туйлт дэг журам, геополитикийн уламжлалт чиг хандлага, хүчний тэнцвэрт харьцаа хувьсан өөрчлөгдөж байгааг онцолсон.

Тэрбээр, Гадаад бодлогын шинэ парадигм, шинэ хэв шинж буюу хүчний шилжилт хөдөлгөөн, дахин хуваарилалт, туйлшрах хандлага илүү эрчимжиж, олон улсын ээдрээтэй, тодорхойгүй өнөөгийн нөхцөл байдал олон жилийн хугацаанд үргэлжлэх төлөвтэй гэж судлаачид үзэж байна.

Олон улсын харилцааны шинэ тэнцвэрийн энэ үед Монгол Улс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгааг Та бүхэндээ дуулгаж байна гэлээ.

Хүчний тэнцвэр барих бодлого буюу тэнцвэртэй гадаад бодлого илүү чухал болж, олон хэмжээст гадаад бодлого, дипломат ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлага үүсэж байгааг Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тодотгоод, олон улсын өнөөгийн нөхцөл байдал улам бүр тааварлашгүй болж байгаа өнөө цаг үед бид гадаад бодлогыг илүү эрдэмжүүлэх, олон улсын харилцааны судалгааны институцилэгдсэн тогтолцоо, судалгааны механизм бий болгох чиглэлээр төрийн зүгээс анхаарч ажиллана хэмээн мэдэгдэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Тэнцвэртэй гадаад бодлого нь хоёр хөрштэйгөө төдийгүй гуравдагч хөршийн бодлогод ч тэнцвэртэй байх ёстой хэмээсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн явуулж байгаа гадаад бодлогын хүрээнд ч тэнцвэртэй байх зарчмыг баримталж буйг тэрбээр дурдаад, гадаад харилцааны чиглэлээр явуулж байгаа дипломат үйл ажиллагаа, гадаад, дотоод айлчлалуудыг жишээ татан тайлбарласан.

Зөвлөх Э.Одбаяр, нэг цонхны гадаад бодлого манай улсын бодлогын амин зүрх хэмээгээд,  УИХ-ын гишүүд, шийдвэр гаргагчид, Засгийн газрын гишүүд, судлаачид, нийт ард иргэд гээд бүх түвшиндээ нэг цонхны гадаад бодлоготой байхын чухлыг тодотгосон юм. Мөн манай гадаад бодлогын хүрээнд хийгдэж байх ёстой судалгаанууд нь гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэлд хамаарах учир сэргээж идэвхжүүлэх талаар идэвхтэй ажиллах нь зүйтэй гэв. Хөрш болон бусад улс орнуудын талаар, ард иргэдийнх нь аж байдал, манай улстай харилцах байдал хэрхэн өөрчлөгдөж буйг харж дүгнэж цэгнэж байх ёстойг дурдаад, олон улсын хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэндчилгээг сайдын зөвлөх Д.Мөнхтөр уламжилсан. Тэрбээр, Нийгмийн шинжлэх ухааны аливаа судлагдахуун бүтээлч хэлэлцүүлэг, шүүмжлэлт сэтгэлгээгээр баяжин хөгждөг. Олон улсын харилцаа, гадаад бодлогын оновчтой дүгнэлт ч эрдэмтдийн бодол санал, олныг хамруулсан хэлэлцүүлгээс үүдэн гардаг. Монгол Улсын Гадаад харилцааны яам аливаа шийдвэр гаргахдаа судалгаа, дүн шинжилгээнд тулгуурласан олон талын байр суурийг харгалзаж, салбарын судлаач эрдэмтдээ сонсдог. Энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлгээр та бүхэн олон улсын харилцаанд өрнөж буй суурь шинжтэй өөрчлөлт, цаашдын хандлагын талаар судалгаа шинжилгээнийхээ үр дүнгээс хуваалцаж үзэл бодлоо уралдуулах гэж байна. Цаашилбал энэхүү шинээр бүрэлдэх суурь нөхцөл өгөгдөлд улс орнуудын бодлого үйл ажиллагаа ямар байвал оновчтой байх талаар чухал санал дүгнэлтүүд гарна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

МУИС-ийн Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, Монголын улс төрийн шинжлэх ухааны холбооны ерөнхийлөгч, доктор, профессор С.Мөнхбат энэ удаагийн олон улсын хуралд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон Улс, Австри Улс, Ирак Улс, АНУ, БНЭУ зэрэг олон орны эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирснийг онцолсон.

Олон улсын харилцаа, геополитикийн шинэ орчин бүрэлдэж буй цаг үед Монгол Улсын гадаад харилцаа эрс сэргэж, энхийг эрхэмлэсэн олон талт хамтын ажиллагааг бүс нутгийн хийгээд дэлхий дахинд явуулах бодлогыг тууштай хэрэгжүүлж, олон улсад Монгол Улсын байр суурийг бэхжүүлэхэд урьд өмнө байгаагүй дэвшилтэт бодлого, алхмууд хийгдэж байгааг тодотгосон. Төрийн өндөр, дээд хэмжээний айлчлалууд шил шилээ даран хийгдэж, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өссөөр байна. Өнөөдрийн хуралд дэлхийн 9 орны 20 гаруй их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачид оролцож байна гээд, хурлаас гарсан үр дүнг зөвлөмж болгон боловсруулж, төрийн байгууллагад хүргэж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулан нийтийн хүртээл болох ажлыг цаашид зохион байгуулан ажиллах болно гэлээ.

Ийнхүү хэлэлцүүлэг үндсэн илтгэлүүдээр үргэлжиллээ. "Өөрчлөгдөн буй геополитикийн нөхцөл дэх жижиг орнуудын гадаад бодлого (Монгол Улсын жишээн дээр)" илтгэлийг МУИС-ийн Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Баясгалан танилцуулсан. Тэрбээр олон улсын харилцаа, геополитикийн орчин, жижиг орны гадаад бодлого, онцлог, Монгол Улсын гадаад бодлого, гадаад бодлогод тулгарч буй сорилтуудын талаарх судалгаа, дүгнэлтээ танилцуулсан.

Мөн “Монгол Улсын гуравдагч хөршүүдтэй байгуулсан стратегийн түншлэлийн геополитикийн үр дагавар” сэдэвт илтгэлийг БНЭУ-ын Жавахарлал Неру их сургуулийн Өвөр ази судлалын төвийн захирал, доктор Шарад Кумар Сони, “АНУ - БНХАУ-ын өрсөлдөөн, түүний Азийн бүс нутагчлалд үзүүлэх нөлөө” сэдэвт илтгэлийг БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн Эмерит профессор Лим Хьюн-Чин,  МУИС-ийн Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Улс төр судлалын тэнхимийн профессор Ж.Төртогтох нар танилцуулсан юм.

Олон улсын хурал нэгдсэн хуралдаан болон салбар зургаан хуралдаанаар нийт 66 илтгэлийг хэлэлцүүлнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ4 цаг 24 минутын өмнөБНСУ-д зорчих виз мэдүүлэхтэй холбоотой асуудлуудыг Солонгосын талд тавьж бодит шийдвэрүүдийг гаргуулахаар ажиллаж байна4 цаг 26 минутын өмнө“Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд есөн орны эрдэмтэд оролцож байна4 цаг 32 минутын өмнөД.Батням: Иргэн та зургаадугаар сарын 1-нээс өмнө автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөх үүрэгтэй4 цаг 41 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ7 цаг 38 минутын өмнөЧингэлтэй дүүргийн Онцгой байдлын барилгын ажил 70 хувьтай үргэлжилж байна7 цаг 54 минутын өмнөТөрийн банк: Модыг мод(а) болгоё8 цаг 2 минутын өмнөБ.Мөнгөнзул Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ8 цаг 14 минутын өмнөШадивлангийн зуслан чиглэлийн авто замаас Дамбадаржаа хүртэлх нэгдүгээр хэсгийн 2.4 км авто замын хөдөлгөөнийг нээлээ8 цаг 22 минутын өмнөУИХ-ын гишүүн Л.Соронзонболд: Иргэдэд мэдээлэлд суурилсан хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож, хамгаалах асуудлыг хуульчлах нь чухал байна8 цаг 55 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 цаг 2 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан9 цаг 6 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 15. 19:16Үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камер суурилууллаа5 сар 15. 16:24Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна5 сар 15. 16:21Морингийн даваанд ахуйн хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах талаар санал авч байна5 сар 15. 16:1810 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас "Төмөр замын дээд сургууль"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 16:14Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн гадаад улсаас ирж АТГ-т тайлбар өгөхөөр болжээ5 сар 15. 16:11“Улаанбаатар травэл Экспо 2025” маргааш эхэлнэ5 сар 15. 15:06Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна5 сар 15. 15:03Ялалтын 80 жилийн баярын жагсаалд оролцсон дайчдад цэргийн одон, медаль гардууллаа5 сар 15. 15:00УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 15-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 15. 11:27120 мянгат, 19 дүгээр хороолол орчимд шөнийн цагаар хэрэглээний хүйтэн ус хязгаарлана5 сар 15. 10:10Өнөөдөр “Олон улсын гэр бүлийн өдөр”5 сар 15. 9:43Пара жүдоч Л.Туруунаа ДАШТ-ий хос медальтан боллоо5 сар 15. 9:31МАН өөртэй нь холбоотой шуугиан гарах болгонд АН-ыг урдаа барьдаг болжээ5 сар 15. 9:28“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ5 сар 15. 9:19"Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх" сэдэвт хэлэлцүүлэг болно5 сар 15. 9:16Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна5 сар 15. 9:13УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 15. 8:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.