Нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцааг эзэмшиж эхэллээ


5-р сарын 16
20 цаг 29 минут

       Нийслэлийн Засаг дарга болон “Дата карт консерциум”-ын хооронд 2014 онд “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ”-г байгуулж, төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран нийслэлийн өмчийн оролцоотой “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг байгуулсан. Нийслэл тус компанийн 24 хувийг эзэмшиж байсан. Тэгвэл өнөөдөр 55 хувийг эзэмшигч БНСУ-ын “Ти мони” ХК-тай хэлэлцээр хийж, хувьцааг шилжүүлэн авах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцаа эзэмшигч болж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн орлого, зохицуулалтыг хянах боломж бүрдлээ.

Энэ үеэр НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Нийслэл “Улаанбаатар смарт карт” компанийн зөвхөн 24 хувийн хувьцааг эзэмшдэг байсан бол өнөөдөр 79 хувийн хувьцаа эзэмшигч боллоо. Одоо бид нийтийн тээврийн U-Money төлбөрийн системийн жил ирэх тусам буураад байсан орлогыг хянах, нийтийн тээврийн үйл ажиллагаа, дата мэдээллийг өөрсдөө хянах боломж бүрдлээ. Түүнчлэн НИТХ-ын тогтоолоор зөвшөөрөл олгосны дагуу “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үлдсэн хувьцааг нийт дөрвөн хуулийн этгээд эзэмшиж байгаа. Бид цаашид эдгээр компанитай хэлэлцээр хийж, уг компанийг нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлэн авах ажиллагаа үргэлжилнэ” гэдгийг хэллээ.

Улаанбаатар хотын зүгээс нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийж, 600 том оврын автобус, их багтаамжийн 31 урт автобусыг үе шаттай оруулж ирснээс гадна хамгийн сүүлд 10 шинэ автобусыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд үйлчилгээнд явуулж байгаа билээ. Мөн нийтийн тээврийн олон төрөлт төлбөрийн системийг нэвтрүүлж, иргэд банкны картаараа ч нийтийн тээвэрт үйлчлүүлж болох хялбар хэрэглээг бий болгосон юм. Нийтийн тээврийн автобусанд ухаалаг дэлгэц, WIFI суурилуулах, Улаанбаатар хотын 100 байршилд карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулах зэргээр нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийж, дэвшилтэт технологи, системийг нэвтрүүлэх ажил цаашид ч үргэлжилнэ гэдгийг НЗДТГ-ын дарга Д.Амгалан мөн тодотголоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө3 цаг 44 минутын өмнө"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна4 цаг 34 минутын өмнөХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй4 цаг 39 минутын өмнөАвлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ4 цаг 48 минутын өмнөШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ4 цаг 51 минутын өмнөХилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь5 цаг 23 минутын өмнөХөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ8 цаг 14 минутын өмнөАлба хаагчид утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ8 цаг 17 минутын өмнөГаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв8 цаг 51 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна8 цаг 53 минутын өмнөП.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо9 цаг 10 минутын өмнөОлон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана9 цаг 17 минутын өмнөХөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ9 цаг 21 минутын өмнө“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ9 цаг 28 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав9 цаг 33 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан10 сар 5. 9:00“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна10 сар 3. 13:40Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ10 сар 3. 13:32Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81, 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 3. 13:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв10 сар 3. 13:23Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 2. 13:04Нийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ10 сар 2. 12:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 2. 12:44Г.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ10 сар 2. 12:35Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.