Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль угтсан улс төр хэдийнэ эхэлсэн. Намуудаас нэр дэвших сонирхол бүхий "битүү морьд"-ын нэрс ч хэвлэлүүдэд гарч эхэлсэн.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт дахин оруулж, Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүнийг дахин сонгохгүй байх талаар УИХ-ын гишүүдээр гарын үсэг зуруулж, экс Ерөнхийлөгч Х.Баттулга гарын үсэг зурсан гэх мэдээлэл бий. Тэгвэл "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар зүтгэж байна" гэх ташаа мэдээлэл, улс төржилт олон нийтийн сүлжээнд тархаж байна.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024.11.25 нд илэрхийлсэн байр суурийг дахин сануулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь хэвээрээ байгаа болно" гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо
Вьетнам улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
М.Нарантуяа-Нара Х.Булгантуяагийн дараа Үндсэн хууль зөрчсөн хоёр дахь эмэгтэй гишүүнээр тодорч, Ерөнхий сайд Н.Учралын бүрэн эрхэд халдав уу
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Сэтгэгдэл бичих