Т.Бямбасүрэн: Ерөнхий сайдын хүүгийн бэлэг 610 эмчийн нэг сарын цалин


5-р сарын 19
9 цаг 26 минут

       Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан "Огцрох амархан" жагсаал Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.

Энэхүү жагсаалд оролцсон эрчимт эмчилгээний эмч Т.Бямбасүрэн "Ерөнхий сайдын хүүгийн бэлэг 610 эмчийн нэг сарын цалин. Нэг эмч татвар, даатгал огт төлөхгүйгээр цалингаа хураана гэвэл 51 жил завсаргүй ажиллаж байж олох мөнгө юм" гэлээ.

Тэрбээр ажлаа тараад Төв аймгаас ирж өдөр бүр нэг цаг жагсаалд оролцоод буцаж буй аж. Эрчимт эмчилгээний эмч Т.Бямбасүрэн яагаад жагсаалд очих болсноо "Сайн байцгаана уу. Би Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний эмч Т.Бямбасүрэн байна. “Огцрох амархан” тайван жагсаалд оролцон үзэл бодлоо илэрхийлж шүлэг уншсан бичлэг маань олон хүнд хүрчээ. Эмч хүн шүлэг зохиож чаддаг байх албагүй. Дуу дуулдаг, сагс сайн тоглож чаддаг байх ч албагүй. Эмч хүн харин өвчтөнөө л эмчилж чаддаг байх ёстой гэж боддог. Тэгвэл эмч хүн өвчтөнөө эмчилж чаддаг байх, "Огцрох амархан” жагсаал хоёр юугаараа холбогдон би тэнд очсон бэ гэдгээ тайлбарлая гэж бодлоо. Ерөнхий сайдын хүүгийн найз бүсгүйдээ бэлэглэсэн нэг тэрбум төгрөгийн үнэтэй машин ил болсон.

Нэгдүгээрт, ТҮЭМ 7-1 шатлалаар цалинждаг эмчийн хувьд энэ мөнгө бол 610 эмчийн нэг сарын цалинг тавих мөнгө бөгөөд нэг аймгийн эмнэлэг дунджаар 70 эмчийг ажиллуулдаг гэвэл бүтэн 9 аймгийн эмнэлгийн цалинг тавих мөнгө юм. Харин нэг эмч огт татвар, даатгал төлөхгүйгээр цалингаа хураана гэвэл 51 жил завсаргүй ажиллаж байж олох мөнгө билээ.

Өнөөдөр Монголд аль ч шатлалын ямар ч эмч тэр машиныг байтугай 20 сая төгрөгийн цүнх барьж чадахгүй. Эмч хүн өвчтөнөө эмчилж чаддаг байхын тулд /нэг удаа чадахын тулд биш, чадсаар байхын тулд шүү/ ядаж орлого нь амьдралд хүрэлцдэг, санхүүгийн өчүүхэн жижиг ч болов баталгаа хэрэгтэй. Ажлаас халшрах, сэтгэл гутралд орох, сэтгэл зүйн хувьд туйлдах зэрэг эмч нарт ихээхэн тохиолдож буй асуудал бол ажлын бүтээмжийг нь бодитоор үнэлж чадахгүй байгаатай холбоотой юм шүү дээ.

Хоёрдугаарт, эмч хүн өвчтөнөө эмчилж чаддаг байхын тулд эмчилгээний техник технологийн асуудал байна. Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг 2024 онд орон нутгийн эмнэлгүүдээс анх удаа бөөр орлуулах эмчилгээний аппараттай болсон. Энэ бол 120 сая төгрөгийн үнэтэй аппарат юм. Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа шоктой, бөөрний цочмог дутагдалтай, мөн хүнд металл, архи, химийн бодисын хордлоготой өвчтөнд амин чухал, нас баралтыг эрс бууруулдаг эмчилгээ билээ. Өнөөдөр ийм аппараттай дүүргийн эмнэлэг ч бараг байхгүй байх. Бид маш их хөөцөлдөж байж олж авсан юм шүү. Нэг удаа эмчилгээ хийхэд л 6 сая орчим төгрөгийн зарлага гарч байна билээ. Гэтэл эрчимт эмчилгээний тасагт хамгийн хүнд шалгуураар хэвтэж байгаа хүнд 5 сая орчим төгрөг л даатгалаас өгдөг.

Үндсэндээ бид энэ эмчилгээг эмнэлгийнхээ бусад орлогоор хийдэг, алдагдалтай ажилладаг гэсэн үг. Тэрбум төгрөгөөр бид 8 эмнэлгийг тэр аппаратаар хангаж чадна. Олон олон хүний амь насыг аварч чадна. Ингэхээр би эмч хүн өвчтөнөө эмчилж чаддаг байх нөхцөлөөр хангагдаж чадахгүй байгаадаа бухимдан тэр боломжоо хулгайлуулсан болохоор хорсон зэвүүцэн жагсаалд нэгдсэн юм шүү. Нэмж хэлэхэд, хүмүүсийн бухимдал тэр хүрээд тэсэрсэн л болохоос “Огцрох амархан” жагсаалыг санаачлагчдын гаргасан Ерөнхий сайдыг огцруулах дахиад 7 шалтгаан бий шүү дээ” гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өндөр настан Д.Балбармаа: Насаараа цай, сүүний дээжээ сүслэн өргөсөн Төрийн сүлдээ бодитоор нь харж, танилцлаа1 сар 22. 14:41338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоожээ1 сар 22. 14:37Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд1 сар 22. 12:51СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна1 сар 22. 10:54Ирэх хоёрдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байна1 сар 22. 10:20Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Ги Пармелантай уулзав1 сар 22. 9:37"Оройгүй сүм"-ийг санагдуулам "Гэгээн" бүтээлийн тухай залуус юу хэлэв1 сар 22. 9:34Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болжээ1 сар 22. 9:27Ерөнхий сайд Г.Занданшатар Бельгийн Хаант Улсын Ерөнхий сайд Барт Де Вевертэй уулзав1 сар 22. 9:08ТББХ намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 28 асуудлыг хэлэлцэж, 21 тогтоолыг баталжээ1 сар 22. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм хүйтэн1 сар 22. 8:55Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ1 сар 21. 13:48Монголбанк 126 ажилтнаа цомхотгожээ1 сар 21. 11:31Битүүний өдрийг амралтын өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэжээ1 сар 21. 11:19Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд холбогдох яамны мэдээллийг сонслоо1 сар 21. 11:12П.Болдбаатар: "ТЭЦ-IV" дээр шинээр нэг зуух авах саналыг 2018 оноос тавьсан ч өнөөдрийг хүртэл шийдээгүй. Бид өндөр эрсдэлд байна1 сар 21. 10:35Зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилгоор нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болно1 сар 21. 10:29Г.Занданшатар: Сурагч бүрийн онцлогт нийцүүлсэн, хиймэл оюунд суурилсан "туслах багш" хөгжүүлж байна1 сар 21. 9:30НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно1 сар 21. 9:24Дэлхийн аялал жуулчлалын ирэх 10 жилийг тодорхойлох зорилготой хуралдаанд Ерөнхий Сайд Г.Занданшатар оролцож, үг хэлэв1 сар 21. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн1 сар 21. 9:04Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Худалдааны сайд Ё Хан Гү-тэй уулзаж, санал солилцлоо1 сар 20. 19:02“Н.Тавинбэхийн хам хэрэгтэн Б.Насантогтохыг MCS-тэй холбох нь захиалгат улс төр” гэв1 сар 20. 17:50Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна1 сар 20. 15:58УИХ-ын дарга Н.Учрал “Эрдэнэнар” станцын үйл ажиллагаатай танилцлаа1 сар 20. 15:50АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал1 сар 20. 14:17Малайзын Засгийн газрыг хариуцлагаас чөлөөлжээ1 сар 20. 14:13Б.Батцэцэгийг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нөөцөлж, М.Оюунчимэг, Д.Үүрийнтуяа нар СДМЭХ-ны Ерөнхийлөгчид өрсөлдөх үү1 сар 20. 14:02Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна1 сар 20. 10:35“Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэнг Ром хотын Боргезе галерейд нээв1 сар 20. 9:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.