НЗДТГ, Монголын барилгын үндэсний ассоциаци хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа


5-р сарын 17
10 цаг 12 минут

        НЗДТГ болон Монголын барилгын үндэсний ассоциаци хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Уг санамж бичгийн хүрээнд мега төслүүдэд дотоодын барилгын компаниуд оролцох хууль, эрх зүйн хүрээг сайжруулах, залуу инженерүүдийг дэмжих, хүний нөөцийг бэлдэх зэрэгт хамтарч ажиллах юм.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Монголын барилгын үндэсний ассоциацитай дөрвөн чиглэлээр хамтарч ажиллахаар санамж бичиг байгууллаа.

  • Нэгдүгээрт, олон улсын жишиг инженерийн холбоодын гэрээ болон хууль, эрх зүйг эх орондоо нутагшуулахад хамтран ажиллана.
  • Хоёрдугаарт, Монгол Улсын дэд бүтцийн салбарын хууль, эрх зүйн орчныг хамтарч өөрчлөх, ингэснээр монгол компаниуд мега төслүүдэд оролцох боломжтой болох юм. Мөн санхүүгийн эрх зүйн орчныг зохицуулснаар дотоодын үйлдвэрлэгчдийн худалдан авах чадвар болон төсөл гүйцэтгэх боломжийг нээнэ.
  • Гуравдугаарт, Улаанбаатар хотын 24 мега төслүүд болон бусад бүтээн байгуулалт дээр монгол барилгачдыг дэмжих талаар санамж бичиг байгуулж, цаашид хамтран ажиллах боломжтой болно.
  • Дөрөвдүгээрт, Монгол Улсын хэмжээнд залуучууд инженерийн мэргэжлээр сурах нь ховордсон байна. Тиймээс хамтдаа инженерийн мэргэжлийг орон даяар сурталчлах, зөв таниулах, залуучуудыгаа уриалах зэргээр сошиал компанит ажилд ассоциацитайгаа хамтарч ажиллана. Ингэснээрээ, Улаанбаатар хотод төдийгүй Монгол Улсад инженерийн мэргэжлээр сурч байгаа залуучууд мэргэжлээрээ бахархах, улсдаа бүтээн байгуулалтууд хийх суурийг бүрдүүлнэ.

Худалдан авах тухай хуулийг өөрчлөх тухай санал оруулж, УИХ-д өргөн барьсан. Мөн дэд бүтцийн хуулиуд дээр шинэчилсэн найруулга, өөрчлөлт оруулах талаар бэлтгэл ажил явж байна. Ялангуяа дэд бүтцийн буюу төмөр замын, авто замын, барилгын, эрчим хүчний тухай асуудалд холбоотой хуулиуд дээр дэлхийн стандартын дагуу шинэчилсэн найруулгын өөрчлөлтүүдийг хийгээд явж байна. Яагаад гэвэл томоохон төслүүдийг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин манай улсад байдаггүй. Иймд, цаг үетэйгээ нийлүүлж бүтээн байгуулалтын шинэ аргачлал хэрэглэж ажиллах тал дээр хамтдаа өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна” гэв. 

"Монголын барилгын үндэсний ассосиаци" ТББ-ын ерөнхийлөгч Н.Баярсайхан “Сүүлийн жилүүдэд зах зээлийн эрэлт хэрэгцээгээ дагаад Монгол Улсад орон сууцны барилгын ажил хурдацтай явж байна. Статистикаас үзэхэд сүүлийн нэг жилд 20 мянга гаруй орон сууц ашиглалтад орсон байна. Цаашид энэхүү том бүтээн байгуулалтын цар хүрээ улам тэлнэ. 

Тиймээс дотооддоо эдийн засгийн болон нийгмийн үр нөлөөг авч үлдэхийн тулд дотоодынхоо компаниудыг оролцуулах нь чухал юм. Ялангуяа манай орны барилгын салбарыг хувийн хэвшлийн компаниуд бүрдүүлдэг учраас оролцогч нарын санал, санаачилга, шийдэл хэрэгтэй. Монголын барилгын үндэсний ассоциацийн хувьд олон жил энэ асуудал дээр ажиллаж ирсэн тул илүү сайжруулъя гэдэг үүднээс энэхүү санамж бичигт гарын үсэг зурлаа” гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна3 сар 7. 14:57Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв3 сар 7. 14:51Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна3 сар 7. 14:35“Ухаалаг хот”-ыг хөгжүүлэхэд Япон улстай хамтран ажиллана3 сар 6. 18:09УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Иргэн, аж ахуйн нэгжүүдийг зөвшөөрөл авахад хүндрэл учруулснаар авлига, хээл хахуулийн асуудал болон даамжирдаг3 сар 6. 18:06Метроны чиглэлээр БНСУ-д магистрт суралцах долоон оюутантай хариуцлагын гэрээ байгууллаа3 сар 6. 17:57Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ3 сар 6. 17:54Их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа3 сар 6. 17:49Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ3 сар 6. 14:29Эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа3 сар 6. 11:30Тэрбумтнуудын тоогоор Хятад тэргүүлжээ3 сар 6. 11:25Нурууны мэдрэлийн ёзоорын өвдөлт намдаах тарилга нэвтрүүлжээ3 сар 6. 11:20Шар усны үерийн аюулын зураглалаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, аюулын зэрэглэлтэй байна3 сар 6. 10:12Ойрхи дорнодоос буцах хүсэлтээ өгсөн148 иргэнийг авчрах боломжийг судалж байна3 сар 6. 10:01Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурлаа3 сар 6. 9:47УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ3 сар 6. 9:14Цаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна3 сар 6. 9:07Л.Хосбаяр: Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна3 сар 5. 17:02Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ3 сар 5. 16:59Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ3 сар 5. 16:53Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна3 сар 5. 15:06“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо3 сар 5. 15:032026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна3 сар 5. 12:36“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо3 сар 5. 10:12УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална3 сар 5. 10:09Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ3 сар 5. 9:59УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Чех Улсад албан ёсны айлчлал хийлээ3 сар 5. 9:55“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт зарласантай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгч, төслийг танилцууллаа3 сар 5. 9:51УИХ-ын дарга Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно3 сар 5. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн3 сар 5. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.