“Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “Made in china”-г борлуулагч болох уу?!


5-р сарын 19
10 цаг 41 минут

        “…Сайжруулсан шахмал түлш” гэх шууд л утаа алга болгочихмоор нэртэй түлшийг “Тавантолгой түлш” ХХК хийдэг. Гэвч, энэ компанийн түлш УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнөх өвлөөс бусдад нь амжилт үзүүлээгүй юм. Компани ч тэр чигээрээ санхүүгийн алдагдал байсан нь ил болж, өнгөрсөн жил нийт 2.1 их наяд төгрөгийн зөрчлийг Аудитын байгууллагаас УЕПГ-т шилжүүлсэн. Тэндээс хаачсан нь сураггүй л байна.

Хамгийн гол нь, “…“Тавантолгой түлш” компанийн түлшний барьцалдуулагчид асуудал нь байдаг” гэлцдэг. Голдуу Хятадаас авдаг. Ковидын үеэр “Улаанбаатар” гурилаар барьцалдуулж ч үзсэн. Ер нь асуудал ихтэй.

Мөн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2023 онд “…Нийслэлийн 500 тэрбум төгрөгийн бондоос 177 тэрбумаар нь Хятадаас коксжих нүүрс авна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран Эрчим хүчний яамнаас агаарын бохирдлыг бууруулахын тулд эл шийдвэрийг гаргасан. Нийслэлээс 177 тэрбумыг шийдвэрлэж өгвөл 115 мянган тонн хагас коксжсон бүтээгдэхүүнийг арваннэгдүгээр сар гэхэд тендерийг нь зарлаж, оруулж ирээд, үйлдвэрлэн, энэ оны арванхоёрдугаар сарын 15-наас 2024 оны нэгдүгээр сарын 31 хүртэл түлж, туршиж үзнэ” гэж байв. Түүнийг ажил хэрэг болгосон бололтой. Гэвч, туршиж авчирсан түлш нь целлоид маягийн химийн наягдал материалаар барьцалдуулсан болж таарчээ. Айлуудын зуухыг хайлуулаад баларсан байгаа юм. Одоо тэр түлшний үлдэгдэл нь “Тавантолгой түлш”-ийн агуулахад хог болоод хэвтэж байгаа аж. 

Үүнээс хэцүү нэг мэдээ дуулдав. Эрх бүхий албан тушаалтнууд “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрлэлийг бүрэн зогсоож, бүх түлшийг Хятадаас авах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргажээ. Энэ шийдвэрийг сонссон “Тавантолгой түлш”-ийн удирдлагууд хэрхэхээ мэдэхгүй сууж байх юм. Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар үүнийг шийдэх мэдээлэл байна. Гэтэл Хятад руу явуулсан түлшний шинжилгээний хариу ч эцэслэн гараагүй байгаа юм. Гэхдээ энэ талаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо буюу Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын дүгнэлт хараахан гаргаагүй байгаа юм байна. Хэрэв,энэ асуудал Засгийн газраар шийдэгдвэл “Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “made in china”-г борлуулагч болно. Аль эсвэл татан буугдаж, өнгөрсөн хэдэн жилийн балаг нь булагдана гэсэн үг.

Эх сурвалж: Б.Гарьд “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа3 цаг 21 минутын өмнө"Чингис хаан" ОУНБ руу явдаг ШҮ:4 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо4 цаг 5 минутын өмнө“Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ4 цаг 12 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй хүнсний бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна4 цаг 43 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал4 цаг 49 минутын өмнө“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ4 цаг 55 минутын өмнөТ.Санаэгийн мэдэгдлийн талаар хэлэлцээ хийжээ5 цаг 20 минутын өмнө"Монгол бахархлын өдөр" зах худалдааны төвүүд ажиллана5 цаг 24 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхлаа5 цаг 34 минутын өмнө"Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна5 цаг 39 минутын өмнөМонгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай дэд бүтцийн төслүүд болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллана5 цаг 50 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн5 цаг 55 минутын өмнөБүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ11 сар 18. 18:34207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна11 сар 18. 13:50Их Британид ирж буй хууль бус цагаачдын үнэт эдлэлийг хураан авна11 сар 18. 13:45АҮЭБЯ: Шатахууны үнэ нэмэгдэхгүй11 сар 18. 12:10Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын ЗГ-ын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа11 сар 18. 10:21Улсын хэмжээнд нийт 256 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн байна11 сар 18. 10:04О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн11 сар 18. 9:57Өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна11 сар 18. 9:42Монгол харваачийн эрдмийг дэлхийд мандуулсан бахархалт багш, шавь11 сар 18. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн11 сар 18. 8:57Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ болон БНХАУ-ын Засгийн газрын тэргүүн нартай Москва хотод уулзана11 сар 17. 23:21Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүллээ11 сар 17. 16:26“Honda”-гийн машины парад Гиннесийн амжилт тогтоожээ11 сар 17. 16:22Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ11 сар 17. 16:17Улирлын томуу идэвхжлийн түвшинд байгаа ба эмнэлэгт хандсан 281,624 хүний 14,308 нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ11 сар 17. 12:59Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав11 сар 17. 12:44Алба хаагчид 21 иргэний амь насыг аварч, 36 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа11 сар 17. 12:41Т.Сайфолла, С.Мөнхзул нар ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны монгол тамирчин боллоо11 сар 17. 12:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.