Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ


5-р сарын 19
12 цаг 16 минут

        Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2025.05.19/ Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид стандартыг сонгон хэрэглэх баримт бичиг гэж заасан нь иргэд, аж ахуй нэгж болон төрийн хяналт шалгалтын чиг үүрэг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтны хооронд үл ойлголцол бий болж, тодорхойгүй байдал, ойлголтын зөрүү үүсэж буй учраас хуулийг шинэчлэн боловсруулжээ. Өнөөдрийн байдлаар манай улсад 6730 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ч стандартыг дагаж мөрдөхгүй байдлаас шалтгаалан хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөөллийг бий болгож байна. Тиймээс Монгол Улсын хөгжлийн баримт бичигт дурдсан стратеги, чиг хандлагад нийцүүлэн улс орон, нийгэм, эдийн засгийн болон хүн амын аюулгүй байдлыг хангаж, экспортыг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтын бодлогоор дэмжлэг үзүүлэх зорилгоор хуулийн төсөл боловсруулсан талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.

Уг хуулийн төсөлд стандартыг иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөх, салбар дундын уялдааг хангах, дагаж мөрдөх стандарт, техникийн зохицуулалтыг боловсруулах, хэлэлцүүлэх, батлах үйл явцыг тодорхой болгоход анхаарсан, тохирлын үнэлгээний байгууллагуудыг бодлогоор дэмжих, эрх үүргийг тодорхой болгох, худалдаан дахь тарифын бус саад бэрхшээлийг арилгах хүрээнд стандарт, тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх зэргээр зохицуулжээ. Түүнчлэн, стандарт, техникийн зохицуулалтын хэрэгжилтийн хяналтыг холбогдох эрх бүхий улсын байцаагч хэрэгжүүлэх, зах зээл дээрх болон хилээр орж ирж буй бараа бүтээгдэхүүн тохирлын баталгаатай эсэхэд хяналт тавих чиг үүргийг нарийвчлан тусгасан байна. Мөн стандартын хэрэгжилтэнд зөвхөн төрөөс хяналт тавих бус иргэн, үйлдвэрлэгч, нийлүүлэгч талын оролцоог хангахаар зохицуулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Д.Бадарсан: Нийслэлийн хэмжээнд 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатай2 цаг 19 минутын өмнөОрхон аймагт Хууль тогтоомж сурталчлах төвийг албан ёсоор нээлээ2 цаг 28 минутын өмнөШөнийн цагаар зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-ийг ачиж, талбайг чөлөөлжээ3 цаг 52 минутын өмнөГранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 цаг 7 минутын өмнөД.Сүхбаатарын талбай дахь энгэрийн дугаар олгох цэгийн байршил өөрчлөгдлөө5 цаг 10 минутын өмнөЯмбыг нь Л.Оюун-Эрдэнийн гэр бүл, ялыг нь Л.Гантөмөр, Т.Доржханд6 цаг 55 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь7 цаг 6 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан7 цаг 9 минутын өмнөШинэ Ерөнхий сайдын сураг: У.Хүрэлсүх Б.Энхбаяр, Н.Учрал хоёрын аль нэгийг, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар С.Амарсайханыг зүтгүүлж байгаа бол Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар өөрсдийгөө сойж байна7 цаг 16 минутын өмнөМАН-ын Бага хурал лхагва гарагт хуралдана5 сар 19. 22:10Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоол болон тохижилтын ажил 95 хувьтай үргэлжилж байна5 сар 19. 21:39“Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлэг боллоо5 сар 19. 21:34Ч.Лодойсамбуу: У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэд "Өргөдлөө өг" гэсэн нь үнэн байна5 сар 19. 21:31Ард түмэндээ үзэн ядагдсан Ерөнхий сайд байх гутамшигтай биш үү, Л.Оюун-Эрдэнэ ээ5 сар 19. 19:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Ажлаа өг“ гэжээ5 сар 19. 18:04“Улаанбаатар марафон 2025”-ын бүртгэл маргааш дуусна5 сар 19. 17:33МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурал хуралдана5 сар 19. 17:30Л.Оюун-Эрдэнэ “Ерөнхий сайдаас огцоръё” гэдгээ хэлж, Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайд болгохоор ярьж байгаа гэв үү5 сар 19. 16:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж байна5 сар 19. 16:33ХЭДХ-ны дарга С.Эрдэнэболд: Парламент хүний эрхийг тогтолцооны төв болгохоор ажиллаж байна5 сар 19. 16:11Гэмт хэргийн шинжтэй 106 гомдол, мэдээллийг шалгав5 сар 19. 14:58Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ5 сар 19. 12:16Энэ сарын 19, 20, 21-нд “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээ болно5 сар 19. 10:45“Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “Made in china”-г борлуулагч болох уу?!5 сар 19. 10:41Уулчин А.Баттогтох, Б.Батхишиг нар Эверестийн оргилд гарлаа5 сар 19. 10:19Орчлон хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барилаа5 сар 19. 10:14Т.Бямбасүрэн: Ерөнхий сайдын хүүгийн бэлэг 610 эмчийн нэг сарын цалин5 сар 19. 9:26УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.05.19-05.235 сар 19. 9:06УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 19. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 19. 8:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.