Л.Оюун-Эрдэнэ “Ерөнхий сайдаас огцоръё” гэдгээ хэлж, Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайд болгохоор ярьж байгаа гэв үү


5-р сарын 19
16 цаг 54 минут

          Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд огцрохоос өөр зам үлдсэнгүй. Хүү, бэр хоёрынх нь тансаглал татвар төлөгч жирийн иргэдийн бухимдлыг төрүүлж, хамтарсан Засгийн газрын тэргүүн энэ бүхэнд хариулт өгч чадахгүй зугтсаны эцэст хэлсэн үг нь “Ялаа” байв. Хүйтэн бороонд төв талбайд цугларсан залуусын эсрэг шүд зуун хэлсэн үг нь энэ байсан... Олны уур бухимдал улам дэврэв. Сүхбаатарын талбайг зорих жирийн иргэдийн цуваа ч нэмэгдсээр. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд одоо бултах газар үлдсэнгүй. Тиймээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Шадар сайд С.Амарсайхан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар нар өнөөдөр (2025.05.19) Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өрөөнд цугларч үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцсан. Харин дараа нь Л.Оюун-Эрдэнэ УИХ дахь МАН-ын бүлгийн хаалттай хуралдаанд оролцсон. Тэрбээр энэ үеэр МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлыг хуралдуулах санал гаргасан аж. Гэвч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Л.Оюун-Эрдэнэ ээ, өөрийнхөө асуудлыг нийтийн зовлон болгох хэрэггүй” гэж эсэргүүцсэнээ сэтгүүлчдэд ярилаа. УИХ-ын гишүүд Ерөнхий сайдыг өмөөрөх гээд хөгөө чирж байгаа талаар Б.Энхбаяр бас шоглоод авлаа. Харин эрх баригч хүчний тэргүүн Л.Оюун-Эрдэнийн урилгыг хүлээн авч, хамтарсан Засгийн газар байгуулсан АН-ын дарга Л.Гантөмөр өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд ээрүүлж, өгсөн хариулт нь “Замаас холд, би яаж мэддэг юм”, ХҮН намын дарга Т.Доржхандын сэтгүүлчдэд өгсөн яриа нь “Бүгдээрээ орлогоо нотолцгооё” байлаа. Л.Оюун-Эрдэнийн танхимын Шадар сайд нар болон УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Б.Энхбаяр нарын байр суурь, хэлсэн үгсээс харвал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд улс төрийн дэмжлэг тун бага байгаа нь харагдана. Хэдийгээр тэрбээр хамтарсан Засгийн газрыг тогтвортой байлгаж, Ерөнхий сайдынхаа эрх мэдлийг хадгалахын тулд МАН, АН, ХҮН намынханд албан тушаалыг харамгүй “бэлэглэсэн” ч энэ нь Л.Оюун-Эрдэнийн эрх мэдлийг дархалж чадахгүй байна. Улсынхаа Ерөнхий сайдад “Ялаа” гэж доромжлуулсан иргэд түүнийг огцрохыг шаардсаар байна. Тиймээс Л.Оюун-Эрдэнэд огцрох шийдвэр гаргах л үлдлээ. Түүний оронд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох хувилбар улс төрийн хүрээнд гарчээ. Л.Оюун-Эрдэнэ ч “Ерөнхий сайдаас огцорсон ч яах вэ” гэдгээ хэлсэн гэх мэдээлэл бий.

                                                                                                                                                     Ж.Болд  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө1 цаг 3 минутын өмнөЛ.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна1 цаг 6 минутын өмнөУлсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ1 цаг 9 минутын өмнөНийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо1 цаг 21 минутын өмнөСар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана1 цаг 25 минутын өмнөГангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авна1 цаг 28 минутын өмнө“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно1 цаг 32 минутын өмнө“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна1 цаг 35 минутын өмнөСоёлын төв өргөөний засварын ажил дууслаа2 сар 13. 13:51Тавантолгой бүлэг ордыг бүхэлд нь буюу зөвхөн хатуу коксжих бус, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг тэнцвэртэй борлуулах нөхцөл бүрдэнэ2 сар 13. 13:44Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт НЗДТГ хамрагдлаа2 сар 13. 11:30Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ2 сар 13. 11:27Ижил нэртэй 340 хос байна2 сар 13. 11:23Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна2 сар 13. 11:18“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ2 сар 13. 10:01Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв2 сар 13. 9:49Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов2 сар 13. 9:13БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав2 сар 13. 9:09Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар2 сар 13. 9:05Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо2 сар 13. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн2 сар 13. 8:55УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв2 сар 12. 14:30Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо2 сар 12. 13:57УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв2 сар 12. 11:19Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь2 сар 12. 10:17С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” гэсэн гал унтраасан бодлого л хэрэгжиж байна2 сар 12. 10:13Их хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэсэн хэргийг шалгаж байна2 сар 12. 10:06Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа2 сар 12. 10:01Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна2 сар 12. 9:54УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ2 сар 12. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.