Ард түмэндээ үзэн ядагдсан Ерөнхий сайд байх гутамшигтай биш үү, Л.Оюун-Эрдэнэ ээ


5-р сарын 19
19 цаг 45 минут


                  Л.Оюун-Эрдэнийн цаг дуусчээ. Улс төр дэх наяад оны төлөөлөл болсон энэ залууд Монгол Улсын Ерөнхий сайд болох хувь тавилан оногдсон. Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг Д.Бодоо, А.Амар, П.Гэндэн нар энэ улсын тусгаар тогтнолын төлөө өвдөг борхиролгүй тэмцэж, амь насаараа тамгалж үлдээсэн өндөр сэнтий. Хүссэн нь залрах хувьгүй, хүсээд ч хүрч чадахааргүй Монгол төрийн номер 3 албан тушаал. Бэрс төгсч, Бэрхээс ажил, амьдралын гараагаа эхэлсэн Л.Оюун-Эрдэнэ энэ сэнтийд заларч чадсан. Монгол Улсын Ерөнхий сайдаар дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тэр үнэмлэхүй эрх мэдэлтэй. Эрх баригч МАН-ын дарга, хамтарсан Засгийн газрын тэргүүн гэх эрх ямбыг тэр эдэлж байгаа. АТГ, цагдаа, тагнуул түүний мэдлийнх. Үе үеийн Ерөнхий сайд нарт төсөвлөж байгаагүй том төсвийг тэр захиран зарцуулах эрхтэй. МАН, АН, ХҮН намыг хамтарсан Засгийн газартаа оруулж, Монголын улс төрд хамгийн их эрх мэдэлтэй, мөнгөтэй хүчирхэг нэгдлийг Л.Оюун-Эрдэнэ байгуулсан. Тэр бас Жэнко гэдэг “Том ах”, “Хэро” Б.Баатар гэдэг найруулагч ахтай. Улс төр, урлагийг хослуулсан энэ “Маш том бүлэглэл” өнөөдөр монголчуудын тархийг хүссэнээрээ угааж, удирдаж, хагаралдуулан талцуулж байна. Тэд чадаж байна... Гэвч Л.Оюун-Эрдэнийн энэ их эрх мэдлийн хөөс хагарахад тун ойрхон боллоо. Монголчууд хэрсүүжсэн байна. Монголчууд сэрсэн байна.

            Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан “Огцрох амархан” жагсаал Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Жагсагчдын олонхи нь залуус. Тэд эсэргүүцлээ гээд Төрийн ордон руу Ж.Батзандан, О.Магнай нар шиг улаан лооль шидсэнгүй, тэд Л.Оюун-Эрдэнэд бухимдлаа гээд МАН-ын байр руу “Долдугаар сарын 01”-ий үеэр болдог шиг анархи үйлдэл гаргасангүй. Тэд үзэл бодлоо илэрхийлж, дуу дуулж, шүлэг уншиж байна. Жирийн иргэд, УИХ-ын зарим гишүүн гарын үсэг зурлаа. Харин Төрийн ордонд улс төр ид өрнөж байна. Хүү, бэр хоёрынхоо тансаглалд “урхидуулчихаад” хэлэх үггүй болсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдээс зугтсан. УИХ-ын чуулганаас чөлөө авсан нэрийдлээр мөн л бултсан. Харин өнгөрсөн бямба гарагт Н.Энхбаяр, Д.Сарангэрэл нарын хувийн телевизүүдэд ярилцлага өгч, уснаас хуурай гарах гэсэн биш ярилцлагын төгсгөлд “Ялаанууд намайг барахгүй шүү” гэж шүд зуун өгүүлсэн нь ард иргэдийн бухимдлыг улам төрүүлэв. Д.Сарангэрэл иргэдийг “Улныхан” гэж хэлээд сайдаас огцорч байсан бол Л.Оюун-Эрдэнэ жагсагчид тийш “Ялаа” гэдэг үг чулуудаад унах нүхээ улам томрууллаа. Ялаа гэдэг үгэнд эгдүүцсэн жирийн иргэд Сүхбаатарын талбайг улам олноор зорин ирж, Л.Оюун-Эрдэнэ төдийгүй эрх баригчдыг айдаст автуулав. Тиймээс тэд Төрийн ордон дахь улс төрөө өнөөдрөөс идэвхжүүлэв. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Шадар сайд С.Амарсайхан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар нар Ерөнхий сайдтай уулзлаа. УИХ дахь МАН-ын бүлгийн хаалттай хуралдаанд Ерөнхий сайд оролцлоо. Түүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзахдаа “Өөрийн хүсэлтээр ажлаа өг” гэсэн тухай хэвлэлүүд мэдээллээ. Улс төрд өрнөж буй энэ үйл явцаас харвал, Л.Оюун-Эрдэнэд одоо огцрохоос өөр зам үлдсэнгүй. Б.Энхбаяр л ил хэлсэн болохоос биш МАН-ынхан “Өөрийнхөө асуудлыг нийтийн зовлон, МАН-ын гай бүү болго” гэсэн байр суурьтай байгаа.  Л.Оюун-Эрдэнэ  “Хамтарсан Засгийн газраас АН, ХҮН намыг гаргаад МАН дангаараа засгаа бүрдүүлнэ” гэсэн байр суурь илэрхийлсэн тухай албан бус мэдээлэл ч түглээ. “Ерөнхий сайдаас огцорсон ч яах вэ” гэж өнөөдрийн уулзалтын үеэр хэлсэн тухай сураг ажиг бий. Гэвч Л.Оюун-Эрдэнэ АН, ХҮН намыг Засгийн газраас хөөж гаргаад өөрөө эрх мэдэлтэйгээ үлдэнэ гэдэг том андуурал. Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, эрх мэдлийн “бялуу”-аас дөнгөж амсаж эхэлж байсан АН, ХҮН намынхан түүнийг зүгээр суулгана гэж үү. “Хатавч”-наас нь хөөгдсөн намууд шаралхсандаа хаалга үүдийг нь балбаад амар байлгана гэж үү. Үгүй. Төрийн ордон дахь Л.Оюун-Эрдэнийн эсрэг улс төр улам ширүүснэ. Төв талбайд жагсагчид улам олуулаа болно. Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй “Шударга 5” тэр жил Сүхбаатарын талбайд 30 мянган иргэн цуглуулсан гэж бахархан ярьдагчлан Л.Оюун-Эрдэнийг огцруулахын төлөө 30 биш, 300 мянга, 3 сая иргэн ч нэгдэж мэднэ. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдаас огцрохоос өөр гарц үгүй.

            Л.Оюун-Эрдэнийн засаглалын үед Монгол Улс авлига, хэвлэлийн эрх чөлөөний индексээр ухарсан. Ажилгүйдэл, ядуурал туйлдаа хүрч, ард иргэд үнийн өсөлтийн аяыг даахгүй сөхөрч байна. Татварын дарамт улам нэмэгдэж, аж ахуйн нэгжүүд дампуурч байна. Харин Монголд хэн жаргалтай байна вэ гэвэл, Л.Оюун-Эрдэнэ ба түүний ойр тойрныхон, эрх мэдлийн “бялуу”-аас хувь хүртэгсэд. Залуус эх орондоо аз жаргалтай, орлоготой, сэтгэл хангалуун амьдарч чадахгүйдээ бухимдан хилийн чинадыг зорьцгоож байгаа бол Л.Оюун-Эрдэнэ ба түүний хүү, бэр тансаглалдаа бялуурч байна. Л.Оюун-Эрдэнэ ба түүний ах “Хэро” Б.Баатар тэргүүтэн монголчуудын тархийг элдэв криминал цувралаар угааж дэлхий даахгүй баян болцгоосон бол монголчуудын амьдрал “Ул”-ных болж байгаа нь үнэн. Л.Оюун-Эрдэнэ амьдралаас тасарч вакумжсан нь ч бодит үнэн.

Ард түмэн бухимдаж байна. “Л.Оюун-Эрдэнэ бол Монголын түүхэн дэх хамгийн муу Ерөнхий сайд” гэдэг үнэлгээг иргэд өгчихлөө. Анги давхарга үүсгэн өөрсдийг нь дарлаж буй Л.Оюун-Эрдэнэ ба түүний хүрээллийг монголчууд үзэн ядаж байна. Энэ үзэн ядалтын илрэл бол “Огцрох амархан” жагсаал юм. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ ээ, ард түмэндээ үзэн ядагдсан Ерөнхий сайд байх гутамшигтай биш үү.  Наян оны залууг улс төрийн уртаас урт зам хүлээж байгаа. Үеийн залуус чинь Төрийн ордноос хэдхэн метрийн зайд чамайг эсэргүүцээд хүйтэн бороо, халуун наранд өдөржин жагсч байна. Албан тасалгааныхаа цонхоор залуусын жагсаалыг хараад, тэр жил “Шударга 5”-уулаа жагсаж байснаа санаад Ерөнхий сайдаар ажиллахдаа энэ улс орон, ард түмнийг “Ул”-нд хүртэл туйлдуулснаасаа ичээд Ерөнхий сайдаас огцрох тийм хэцүү гэж үү. Наад залуусын чинь бухимдал тэсэрвэл нэг л өдөр Төрийн ордон руу дайрахвий. Долдугаар сарын 01 шиг юм болохвий. Л.Оюун-Эрдэнэ албан тушаалтайгаа зууралдах тусам ард иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрнэ гэдгийг сана. “Temu-ээс захиалсан юм шиг ийм муу Ерөнхий сайдтай байх гэж дээ” гэж залуус өөрөөс чинь гутаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг огцорч болдоггүй албан тушаал биш шүү дээ. Төрийн ажил гэдэг залгамж чанартай, тасралтгүй үргэлжлэх учиртай. Хамтарсан Засгийн газрын эхлүүлсэн 14 мега төслийг шинэ Ерөнхий сайд, Засгийн газар үргэлжлүүлээд явна. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас огцорсон ч хэн нэгэн Ерөнхий сайд болж л таарна. Монгол төр мөнх оршино. Ард түмнээсээ уучлалт гуйгаад одоо л огцордог цаг шүү, Л.Оюун-Эрдэнэ ээ. Н.Энхбаяр гэдэг авлигын загалмайлсан эцгийг 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдахад монголчууд үндэсний баяр шиг тэмдэглэж байсан. Чамайг огцорвол яг тэр үйл явдал давтагдах гээд байна даа.

                                                                                                                                                      С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өндөр настан Д.Балбармаа: Насаараа цай, сүүний дээжээ сүслэн өргөсөн Төрийн сүлдээ бодитоор нь харж, танилцлаа1 сар 22. 14:41338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоожээ1 сар 22. 14:37Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд1 сар 22. 12:51СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна1 сар 22. 10:54Ирэх хоёрдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байна1 сар 22. 10:20Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Ги Пармелантай уулзав1 сар 22. 9:37"Оройгүй сүм"-ийг санагдуулам "Гэгээн" бүтээлийн тухай залуус юу хэлэв1 сар 22. 9:34Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болжээ1 сар 22. 9:27Ерөнхий сайд Г.Занданшатар Бельгийн Хаант Улсын Ерөнхий сайд Барт Де Вевертэй уулзав1 сар 22. 9:08ТББХ намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 28 асуудлыг хэлэлцэж, 21 тогтоолыг баталжээ1 сар 22. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм хүйтэн1 сар 22. 8:55Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ1 сар 21. 13:48Монголбанк 126 ажилтнаа цомхотгожээ1 сар 21. 11:31Битүүний өдрийг амралтын өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэжээ1 сар 21. 11:19Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд холбогдох яамны мэдээллийг сонслоо1 сар 21. 11:12П.Болдбаатар: "ТЭЦ-IV" дээр шинээр нэг зуух авах саналыг 2018 оноос тавьсан ч өнөөдрийг хүртэл шийдээгүй. Бид өндөр эрсдэлд байна1 сар 21. 10:35Зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилгоор нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болно1 сар 21. 10:29Г.Занданшатар: Сурагч бүрийн онцлогт нийцүүлсэн, хиймэл оюунд суурилсан "туслах багш" хөгжүүлж байна1 сар 21. 9:30НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно1 сар 21. 9:24Дэлхийн аялал жуулчлалын ирэх 10 жилийг тодорхойлох зорилготой хуралдаанд Ерөнхий Сайд Г.Занданшатар оролцож, үг хэлэв1 сар 21. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн1 сар 21. 9:04Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Худалдааны сайд Ё Хан Гү-тэй уулзаж, санал солилцлоо1 сар 20. 19:02“Н.Тавинбэхийн хам хэрэгтэн Б.Насантогтохыг MCS-тэй холбох нь захиалгат улс төр” гэв1 сар 20. 17:50Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна1 сар 20. 15:58УИХ-ын дарга Н.Учрал “Эрдэнэнар” станцын үйл ажиллагаатай танилцлаа1 сар 20. 15:50АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал1 сар 20. 14:17Малайзын Засгийн газрыг хариуцлагаас чөлөөлжээ1 сар 20. 14:13Б.Батцэцэгийг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нөөцөлж, М.Оюунчимэг, Д.Үүрийнтуяа нар СДМЭХ-ны Ерөнхийлөгчид өрсөлдөх үү1 сар 20. 14:02Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна1 сар 20. 10:35“Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэнг Ром хотын Боргезе галерейд нээв1 сар 20. 9:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.