Шинэ Ерөнхий сайдын сураг: У.Хүрэлсүх Б.Энхбаяр, Н.Учрал хоёрын аль нэгийг, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар С.Амарсайханыг зүтгүүлж байгаа бол Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар өөрсдийгөө сойж байна


5-р сарын 20
7 цаг 37 минут

                          МАН-ын Бага хурлын ээлжит хуралдаан маргааш (2025.05.21) 15 цагаас эхэлнэ. Хүү, бэр хоёрынхоо тансаглалд бүдэрсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Шадар сайд С.Амарсайхан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, хотын мэр Х.Нямбаатар нартай Төрийн ордонд уулзсан. Үүгээр ч зогсохгүй УИХ дахь МАН-ын бүлгийн хаалттай хуралдаанд оролцож, гишүүдийнхээ үгийг сонссон. Энэ үеэр МАН-ын бүлгийн зарим гишүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Арван жилийн өмнө таны тэмцье гэж байсан МАНАН чинь одоо таны гараар МАНХАН болж замарлаа. Үндсэн хуулийн бус Засгийн газар цаашид явах аргагүй” гэж шүүмжилснийг Ч.Лодойсамбуу гишүүн сошиалд ил болгосон бол УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Өөрийнхөө асуудлыг нийтийн зовлон болгох хэрэггүй” гэж эсэргүүцсэнээ сэтгүүлчдэд ярьсан. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзахдаа “Өөрөө ажлаа өг” гэж хэлсэн нь үнэн болохыг улс төрийн хүрээнийхэн баталсан. Нэг ёсондоо, У.Хүрэлсүхийн зүгээс Л.Оюун-Эрдэнэд дэмжлэг үзүүлэхээргүй болсон нь энэхүү уулзалтын тухай мэдээллээс харагдав. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн хувьд, маргааш болох МАН-ын Бага хурлын үеэр огцрох тухайгаа мэдэгдэж, хамтарсан Засгийн газрын түүх төгсгөл болсныг зарлах л үлдлээ. Тэгвэл дараагийн Ерөнхий сайд хэн болох вэ...

            Төрийн ордонд өчигдөр болсон уулзалтуудтай зэрэгцэн дараагийн Ерөнхий сайдыг тодруулах тухай яриа ч давхар өрнөжээ. Халаагаа өгөх нь тодорхой болсон Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарын талаас Шадар сайд С.Амарсайханыг Ерөнхий сайдад зүтгүүлж байгаа аж. Д.Амарбаясгалангийн тухайд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажилласан учраас Бага хурлын олонхийг багцалсан. Үүнийг нь түшиглэж С.Амарсайхан Ерөнхий сайд болохоор идэвхжиж байна. Гэвч түүний хувьд, төрсөн ах С.Отгонбаяр нь Х.Баттулгатай худ ургийн холбоотой, Туулын бургасыг үгүй хийсэн, ковидын үед эхнэр нь эмнэлгийн улаан бүсээр нэвтэрч хэл ам дэгдээж байсан, ах С.Отгонбаяр нь Онцгой байдлын сайд байх үед “Ми-8” нисдэг тэрэг осолдож олон залуус амиа алдсан зэрэг бараан намтартай нэгэн. Тэгэхээр С.Амарсайханыг дараагийн Ерөнхий сайдаар томилох тухай яриа олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарна. МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхи түүнийг дэмжиж, Ерөнхий сайд болголоо гэхэд хэрсүү ард иргэд дараагийн “ДАНХ” болгох нь тодорхой.

            Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “халаас”-нд хоёр кандидатын нэр бий. Нэг нь УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, нөгөө нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр. Н.Учралын тухайд МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны залуусаас дэмжлэг ихтэй, Х.Баттулгатай Төгрөг нуурын орд дээр дуэль хийж байгаа, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн итгэлийг хүлээсэн, дараагийн Ерөнхий сайд болохоор ихэд амбицтай яваа. Гэхдээ гярхай ажиглагчдын нүдээр бол тэр “Улаан коммунист”... Харин Б.Энхбаярын хувьд, өмнөх парламентын үед ХЗДХ-ийн сайд байсан. Хувь улстөрчийн хувьд эго ихтэй, камерийн тоглолт сайтай, сошиалаас оноо авах тоглолтыг сайн хийж чаддаг, мэдрэмжтэй, хамтарсан Засгийн газар, тэр дундаа Л.Оюун-Эрдэнэ болон түүний ах Б.Баатар нарын эсрэг хатуухан үг чулууддаг болсон. Төрийн ордонд шинэ Ерөнхий сайд тодруулах үйл явц ийнхүү өрнөж буйтай зэрэгцэн Тусгаар тогтнолын ордон ч хөдөлгөөнд оржээ. Д.Амарбаясгалангийн оронд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон Я.Содбаатар Л.Оюун-Эрдэнийн оронд Ерөнхий сайд болохоор амбицалж байгаа дуулдана. Түүнээс гадна МАН дахь далаад оны төлөөлөл болсон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Ерөнхий сайдын тамга атгачих санаатай уран ухаанаа уралдуулж суугаа аж. Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарын тухайд, ЖДҮ сангийн зээлтэй холбоотой дуулианд нэр холбогдсон. Я.Содбаатар тэрхүү дуулианы үеэр “Эхнэрээ ийм зээл авсныг мэдээгүй” гэж гүрийсэн ч Зам, тээврийн хөгжлийн сайдаас огцорч байсан. Ж.Энхбаяр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болмогцоо яамаа Дархан-Уул аймаг руу нүүлгэж, төвийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдиннямд байнга шахам шүүмжлүүлж, өнгөрсөн долоо хоногт гурилын импортын татвар тэглэхтэй холбоотой хуулиас болж УИХ-ын Д.Амарбаясгаланг хэвлэлийнхэнд ховлоод амжсан. Ямартай ч Л.Оюун-Эрдэнэ огцрох нь бараг тодорхой болж, эрх баригч хүчин дэх талуудын зүгээс дээрх кандидатуудыг шинэ Ерөнхий сайдад зүтгүүлж байна.

                                                                                                                                                    С.Тулга     



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

СХД-ийн 28 дугаар хороо шинэ сургуультай болно1 цаг 42 минутын өмнө“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад 800 гаруй төлөөлөгч оролцоно1 цаг 49 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл ажиллаж байна1 цаг 57 минутын өмнөЗайсангийн зүүн гүүрийг шинээр барих ажлын явц 85 хувьтай байна2 цаг 1 минутын өмнөСанхүүгийн боловсрол, ирээдүйн хуримтлалд сургах зорилготой “LEVEL UP” хөтөлбөр Орхон, Булган аймгуудад амжилттай хэрэгжиж дууслаа2 цаг 4 минутын өмнө"Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлтийн 10, 21, 42 км-ийн бүртгэл хаагдлаа2 цаг 12 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудлаар орон нутгийн удирдлагууд зөвлөлдөж байна2 цаг 16 минутын өмнөД.Бадарсан: Нийслэлийн хэмжээнд 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатай5 цаг 51 минутын өмнөОрхон аймагт Хууль тогтоомж сурталчлах төвийг албан ёсоор нээлээ6 цагийн өмнөШөнийн цагаар зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-ийг ачиж, талбайг чөлөөлжээ7 цаг 24 минутын өмнөГранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ8 цаг 39 минутын өмнөД.Сүхбаатарын талбай дахь энгэрийн дугаар олгох цэгийн байршил өөрчлөгдлөө8 цаг 42 минутын өмнөЯмбыг нь Л.Оюун-Эрдэнийн гэр бүл, ялыг нь Л.Гантөмөр, Т.Доржханд5 сар 20. 7:59УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 20. 7:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 20. 7:45Шинэ Ерөнхий сайдын сураг: У.Хүрэлсүх Б.Энхбаяр, Н.Учрал хоёрын аль нэгийг, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар С.Амарсайханыг зүтгүүлж байгаа бол Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар өөрсдийгөө сойж байна5 сар 20. 7:37МАН-ын Бага хурал лхагва гарагт хуралдана5 сар 19. 22:10Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоол болон тохижилтын ажил 95 хувьтай үргэлжилж байна5 сар 19. 21:39“Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлэг боллоо5 сар 19. 21:34Ч.Лодойсамбуу: У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэд "Өргөдлөө өг" гэсэн нь үнэн байна5 сар 19. 21:31Ард түмэндээ үзэн ядагдсан Ерөнхий сайд байх гутамшигтай биш үү, Л.Оюун-Эрдэнэ ээ5 сар 19. 19:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Ажлаа өг“ гэжээ5 сар 19. 18:04“Улаанбаатар марафон 2025”-ын бүртгэл маргааш дуусна5 сар 19. 17:33МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурал хуралдана5 сар 19. 17:30Л.Оюун-Эрдэнэ “Ерөнхий сайдаас огцоръё” гэдгээ хэлж, Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайд болгохоор ярьж байгаа гэв үү5 сар 19. 16:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж байна5 сар 19. 16:33ХЭДХ-ны дарга С.Эрдэнэболд: Парламент хүний эрхийг тогтолцооны төв болгохоор ажиллаж байна5 сар 19. 16:11Гэмт хэргийн шинжтэй 106 гомдол, мэдээллийг шалгав5 сар 19. 14:58Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ5 сар 19. 12:16Энэ сарын 19, 20, 21-нд “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээ болно5 сар 19. 10:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.