Ямбыг нь Л.Оюун-Эрдэнийн гэр бүл, ялыг нь Л.Гантөмөр, Т.Доржханд


5-р сарын 20
7 цаг 59 минут

                      Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газар задрах нь тодорхой боллоо. Улс төрд өрнөж буй үйл явцаас харвал, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд хэвээр үлдэхийн тулд АН, ХҮН намыг хаалганы гадна үлдээх хувилбарыг дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нараар туг тахихаар зэхэж байна. Л.Оюун-Эрдэнэ 2024 оны долдугаар сард УИХ-ын сонгуульд ялсан намын даргын хувьд Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилогдож, АН, ХҮН намтай хамтарсан Засгийн газар байгуулсан. Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай гүйцэтгэх засаглалд МАН-ын 13, АН-ын 8, ХҮН намын 2 сайд бий. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхим гурван Шадар сайдтай бөгөөд АН-ын дарга Л.Гантөмөр Тэргүүн Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд Шадар сайд. Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлсэн гурван намын дарга нар 2024 оны наймдугаар сард “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” гэдэг гэрээнд гарын үсэг зурцгаасан. Энэхүү гэрээнд МАН, АН, ХҮН намын сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдэд тусгасан гол гол заалтуудыг тусгасан юм. Харин одоо Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга, Ерөнхий сайдын эрх мэдлээ хадгалахын тулд АН, ХҮН намтай байгуулсан гэрээнээсээ буцаж, Л.Гантөмөр, Т.Доржханд хоёроор туг тахихаас өөр аргагүй нөхцөл байдалтай нүүр тулаад байна. Төв талбайд болж буй жагсаалын хүчийг саринуулахын тулд “Гэрэгэ тауэр”-ийн 15 давхарт байрладаг Б.Баатар ахынхаа бригадтай удтал бодож, ухаанаа уралдуулсны эцэст гаргасан хувилбар нь АН, ХҮН намынхныг засгаас “хөөж”, МАН дангаар засаглах явдал... Гэвч АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар үүнийг хүлээн зөвшөөрөх үү.

            Хамтарсан Засгийн газарт тохой залган сууж буйн хувьд Л.Гантөмөр, Т.Доржханд нар Л.Оюун-Эрдэнийг өмөөрч, сэтгүүлчдэд уураа гаргаж, бараг л уйлж, дуулах нь холгүй байв. Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр Төрийн ордны коридорт өөрөөс нь асуулт асуусан сэтгүүлчдэд “Алив холд, би яаж мэддэг юм” гэж омогдсон бол Т.Доржханд “Зөвхөн Ерөнхий сайд ч биш төрийн өндөр албан тушаалтнууд орлогоо нотолъё” гэж Л.Оюун-Эрдэнийг олны овоо хараанаас бултуулах гэж үзэв. Гэлээ гээд Л.Гантөмөр, Т.Доржханд хоёр Л.Оюун-Эрдэнэд хүүгийнх нь найз бүсгүйн брэндийн цүнхний үнэд хүрсэнгүй. Ямбыг нь Л.Оюун-Эрдэнэ болон түүний гэр бүл, ялыг нь Л.Гантөмөр, Т.Доржханд нар үүрэх бололтой. “Сайдын суудалд шунаж, Л.Оюун-Эрдэнийн “хатавч”-нд суусан” гэх шүүмжлэлийн бай болдог Л.Гантөмөр Шадар сайдаас огцроод зогсохгүй АН-ын даргаа ч өгч таарна. Т.Доржхандын хувьд, олны дунд овоо дэмжлэгтэй байсан ХҮН намынхаа нэр хүндийг сайдын суудлаар наймаалцсан буруутан болж мөн л хариуцлага хүлээх нь тодорхой. Нэг ёсондоо, Л.Оюун-Эрдэнэ эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд тэднийг улс төрийн үхдэл болгохоор шийджээ. “Ханилж яваад нөхрөө Хатирч яваад морио” гэдэгчлэн Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форум дээр хэлж байсан шигээ Л.Гантөмөр, Т.Доржханд хоёртой “Мөнхийн эвсэл” болохгүй нь ойлгомжтой боллоо. Л.Оюун-Эрдэнийн “Мөнхийн эвсэл” гэх гоё үгэнд хууртсан Л.Гантөмөр, Т.Доржханд хоёрт одоо төв талбайд очиж жагсагчидтай нэгдэх зам л үлдлээ. Харин Л.Оюун-Эрдэнэ хүү, бэр хоёрынх нь тансаглал, брэндийн цүнхний хэрүүлийг Төрийн ордноос МАН-ын цагаан байр руу чирж одов. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өчигдөр МАН-ын бүлгийн хаалттай хуралдаан дээр Л.Оюун-Эрдэнэд “Өөрийнхөө асуудлыг нийтийн зовлон болгох хэрэггүй” гэж эсэргүүцсэн нь ч учиртай. Л.Оюун-Эрдэнийн хүү, бэр хоёртой холбоотой дуулиан эрх баригч хүчинд ямар гал өрдөж, хагарал, талцал авчрах нь маргааш болох МАН-ын Бага хурлын үеэр харагдах биз.

                                                                                                                                                      С.Тулга  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо1 цаг 24 минутын өмнөДунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ1 цаг 36 минутын өмнө18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо1 цаг 41 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө1 цаг 46 минутын өмнөГэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов1 цаг 49 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо1 цаг 52 минутын өмнөХоббигоороо бүтээсэн миний түүх4 цаг 51 минутын өмнөОюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой6 цаг 35 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 42 минутын өмнө"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна7 цаг 25 минутын өмнөПутин, Моди нар албан бус уулзалт хийжээ7 цаг 31 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ7 цаг 35 минутын өмнөХөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна7 цаг 39 минутын өмнөГэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно8 цаг 13 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа8 цаг 17 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн8 цаг 20 минутын өмнөМалын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв12 сар 4. 18:16Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа12 сар 4. 18:09УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов12 сар 4. 13:59АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 4. 13:56Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлснийг дэмжлээ12 сар 4. 13:53Б.Даваабаяр: Арванхоёрдугаар сард шатахууны нийлүүлэлт тасралтгүй хэвийн үргэлжилнэ12 сар 4. 12:49Зэсийн ханш дээд амжилт тогтоолоо12 сар 4. 12:45УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ирцийн мэдээ12 сар 4. 11:16Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө12 сар 4. 10:41Томуу, томуу төст өвчний тархалт тогтвортой буурах хандлагатай байна12 сар 4. 10:22Монгол, Итали хоёр улс эрдэс баялгийн чиглэлээр хамтран ажиллах тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа12 сар 4. 10:14Валютын нөөцийн хэмжээ зургаан тэрбум ам. долларт хүрлээ12 сар 4. 10:11Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах оролцооны арга замуудыг бэхжүүлэх талаар бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа12 сар 4. 9:22Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана12 сар 4. 9:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.