Орхон аймагт Хууль тогтоомж сурталчлах төвийг албан ёсоор нээлээ


5-р сарын 20
12 цаг 26 минут

            Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар Орхон аймагт ажиллалаа. Энэ үеэр тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Хууль тогтоомж сурталчлах төвийг албан ёсоор нээж, Хамтран ажиллах санамж бичгийг байгуулав. Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд парламентат ёсны талаарх иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, хүртээмжтэй мэдээлэх, иргэд өөрсдийн сонгосон хууль тогтоогчтойгоо олон талт сувгаар холбогдох нөхцөлийг сайжруулж, дэвшилтэт арга, хэрэгсэл ашиглах зэрэг заалтуудыг тусгасан. Энэ хүрээнд иргэд, парламент хооронд мэдээллийн гүүр болж, үр дүнтэй эргэх холбоог бэхжүүлэх зорилгоор 21 аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Хууль тогтоомж сурталчлах төвийг үе шаттайгаар нээж, үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж байна. 

Тодруулбал, Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгээр  2023 оноос эхлэн Өвөрхангай, Баянхонгор, Дархан-Уул, Говьсүмбэр, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Хууль тогтоомж сурталчлах төвүүдийг байгуулсан бол өнгөрсөн онд Орхон аймагт нээсэн уг төвийн үйл ажиллагааг ийнхүү албажуулж, хамтран ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлж буй нь энэ юм. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Орхон аймаг дахь Хууль тогтоомж сурталчлах төвийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, Монгол Улсын иргэд Үндсэн хуульд заасны дагуу төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхтэй бөгөөд шууд оролцооны олон хэлбэрүүдийн нэг нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байгуулж буй энэхүү Хууль тогтоомж сурталчлах төв гэдгийг тодотгов. Өөрөөр хэлбэл төвийн үйл ажиллагаа нь боловсруулж буй болон өргөн баригдсан хуулийн төслүүдэд иргэд саналаа өгөх, нийтийн санал асуулга, хэлэлцүүлэгт оролцох, тухайлсан асуудлаар өргөдөл, хүсэлт илгээх зэрэг ард түмний засаглах эрхийг олон талт хэлбэрээр хангахад чиглэж буйг дурдлаа.

Түүнчлэн парламентаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд таниулах, бодит хэрэгжилтэд тэдний санал, санаачилгыг тусгахаас гадна УИХ-ын хянан, шалгах үйл ажиллагааг өргөжүүлж, дэмжлэг үзүүлэхэд орон нутаг дахь Хууль тогтоомж сурталчлах төвүүд онцлох хувь нэмэртэйг хэллээ. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат, төвийн үйл ажиллагааг хүртээмжтэй, бүтээлч байдлаар хэвшүүлж, аймгийн ИТХ-аас гарсан тогтоол, шийдвэрийг сурталчлан таниулах, улмаар иргэдэд хууль эрх зүйн боловсрол олгох, бодит мэдээлэлд суурилсан тэгш оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Цаашид төвийн үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангахад талуудын хүлээх эрх, үүргийг тодорхойлж, хамтран ажиллахаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат нар Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурцгаасан юм. Парламентын засаглалтай улс орнуудын дэвшилтэт практикаас харахад энэ чиглэлийн мэдээллийн төвийг хүртээмжтэй хэлбэрээр ажиллуулж, иргэд өөрийн сонгосон хууль тогтоогчтойгоо холбогдох, санал хүсэлтээ уламжлах, бодлого, шийдвэрт дуу хоолойгоо тусгах боломжийг бүрдүүлснээр Улсын Их Хурлын анхдагч нэгж болж, үйл ажиллагаа нь өргөжин тэлдэг жишиг бий хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

СХД-ийн 28 дугаар хороо шинэ сургуультай болно4 цагийн өмнө“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад 800 гаруй төлөөлөгч оролцоно4 цаг 7 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл ажиллаж байна4 цаг 14 минутын өмнөЗайсангийн зүүн гүүрийг шинээр барих ажлын явц 85 хувьтай байна4 цаг 19 минутын өмнөСанхүүгийн боловсрол, ирээдүйн хуримтлалд сургах зорилготой “LEVEL UP” хөтөлбөр Орхон, Булган аймгуудад амжилттай хэрэгжиж дууслаа4 цаг 22 минутын өмнө"Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлтийн 10, 21, 42 км-ийн бүртгэл хаагдлаа4 цаг 30 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудлаар орон нутгийн удирдлагууд зөвлөлдөж байна4 цаг 34 минутын өмнөД.Бадарсан: Нийслэлийн хэмжээнд 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатай8 цаг 9 минутын өмнөОрхон аймагт Хууль тогтоомж сурталчлах төвийг албан ёсоор нээлээ8 цаг 18 минутын өмнөШөнийн цагаар зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-ийг ачиж, талбайг чөлөөлжээ9 цаг 42 минутын өмнөГранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 20. 9:47Д.Сүхбаатарын талбай дахь энгэрийн дугаар олгох цэгийн байршил өөрчлөгдлөө5 сар 20. 9:44Ямбыг нь Л.Оюун-Эрдэнийн гэр бүл, ялыг нь Л.Гантөмөр, Т.Доржханд5 сар 20. 7:59УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 20. 7:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 20. 7:45Шинэ Ерөнхий сайдын сураг: У.Хүрэлсүх Б.Энхбаяр, Н.Учрал хоёрын аль нэгийг, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар С.Амарсайханыг зүтгүүлж байгаа бол Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар өөрсдийгөө сойж байна5 сар 20. 7:37МАН-ын Бага хурал лхагва гарагт хуралдана5 сар 19. 22:10Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоол болон тохижилтын ажил 95 хувьтай үргэлжилж байна5 сар 19. 21:39“Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлэг боллоо5 сар 19. 21:34Ч.Лодойсамбуу: У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэд "Өргөдлөө өг" гэсэн нь үнэн байна5 сар 19. 21:31Ард түмэндээ үзэн ядагдсан Ерөнхий сайд байх гутамшигтай биш үү, Л.Оюун-Эрдэнэ ээ5 сар 19. 19:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Ажлаа өг“ гэжээ5 сар 19. 18:04“Улаанбаатар марафон 2025”-ын бүртгэл маргааш дуусна5 сар 19. 17:33МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурал хуралдана5 сар 19. 17:30Л.Оюун-Эрдэнэ “Ерөнхий сайдаас огцоръё” гэдгээ хэлж, Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайд болгохоор ярьж байгаа гэв үү5 сар 19. 16:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж байна5 сар 19. 16:33ХЭДХ-ны дарга С.Эрдэнэболд: Парламент хүний эрхийг тогтолцооны төв болгохоор ажиллаж байна5 сар 19. 16:11Гэмт хэргийн шинжтэй 106 гомдол, мэдээллийг шалгав5 сар 19. 14:58Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ5 сар 19. 12:16Энэ сарын 19, 20, 21-нд “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээ болно5 сар 19. 10:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.