Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудлаар орон нутгийн удирдлагууд зөвлөлдөж байна


5-р сарын 20
16 цаг 10 минут

         Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулууны санаачилгаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилтэд нутгийн удирдлагын оролцоо” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр (2025.05.20) Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан танхим”-д зохион байгуулж байна.

Үндэсний зөвлөгөөнд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, Х.Болормаа, М.Сарнай, Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нар болон 21 аймаг, нийслэлийн бодлого боловсруулах түвшний удирдлага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд оролцов.

Энэ удаагийн үндэсний зөвлөгөөн нь орон нутгийн удирдлагуудын оролцоотой зохион байгуулж буй нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх төрийн бодлогыг бүх түвшинд хэрэгжүүлэхэд чиглэсэн байна.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа  үндэсний зөвлөгөөнийг нээж, үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, хамгаалах нь бодлогын тэргүүлэх чиглэл болж буйг дурдаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анх удаа парламентын төлөөлөлтэй болгосон нь эрх, тэгш байдлыг бодитоор хангах чухал алхам болсныг  онцлон тэмдэглэв.

2023 оны байдлаар 111228 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэгдсэн ч тэдний зөвхөн 13.7 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Энэ нь үйлчилгээний хүртээмж, бодлогын хэрэгжилт сул байгааг харуулж буйг Улсын Их Хурлын дэд дарга хэлсэн үгэндээ тодотгоод үүнд орон нутгийн удирдлага онцгой үүрэгтэй гэв.

Түүнчлэн Улсын Их Хурал хүний эрхэд суурилсан бодлогын хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан, хуулийн шинэчлэлд анхаарч буйг мэдэгдээд, зөвлөгөөний үр дүнд үндэслэн бодит өөрчлөлт хийхийг бүх түвшинд уриалсан юм.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хангахтай холбоотой эрх зүйн шинэчлэл, сайжруулалт"-ын талаар танилцуулж, тулгарч буй сорилтуудын талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал нь салбарын яам, төрийн албан хаагчид эсвэл нийгмийн нэг хэсгийн асуудал биш, харин бүх салбарын чухал асуудал байх ёстой гэв. Мөн олон улсын түвшинд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр хийж буй үйл ажиллагааг судалж, хандлагаа өөрчлөх, цаашлаад  салбарын тэгш оролцоог хангах нь зүйтэй байна. Иймд Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлыг өргөн хүрээнд, дунд, урт хугацаанд хариуцлагатайгаар шийдвэрлэх чиглэлд ажиллах,  улмаар хууль эрх зүйн орчныг нь сайжруулах, төсвийг зөв эрэмбэлж зарцуулах, хуулиар хүлээсэн үүргийг бүрэн хэрэгжүүлэх, боловсрол, эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах, хүртээмжтэй дэд бүтцийг бий болгох, хяналт үнэлгээний тогтолцоог хэрэгжүүлэх, олон нийтийн мэдлэг болон хандлагыг сайжруулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай  талаар мэдээлэлдээ дурдсан.

Түүнчлэн, орон нутгийн удирдлагуудыг эл үйл ажиллагаанд татан оролцуулах, мэдлэгийг нэмэгдүүлэх нь асуудлыг шийдвэрлэх үндэс болно гээд асуудалд бодитой хандаж, бүлэгт зарцуулах хөрөнгө оруулалтыг зохих эрэмбээр хуваарилах, хуулийн хэрэгжилтийг хариуцан ажиллаж буй  байгууллагуудын үйл ажиллагааг үнэлж, сайжруулах нь ирээдүйд үр дүнтэй болохыг онцолж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах төрийн үүргийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай НҮБ-ын конвенцын үндсэн агуулгад суурилсан “Нэн тэргүүнд хийх ажлууд”-ыг санал болгож, нийт 13 ажил, 32 шалгуур үзүүлэлтийн хамт боловсруулжээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим ур чадварыг сайжруулах, мэдээллийн технологийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх” хүрээнд авч хэрэгжүүлж үйл ажиллагааны талаар танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн орчныг сайжруулах, ялангуяа халамжийн тогтолцоо, үйлчилгээний хүртээмжийг оновчтой болгох, нийгмийн бүх харилцаанд тэгш оролцоог хангах бодлогын хэрэгцээ, шаардлагын талаар онцлов. Хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа шалтгаан нь хэрэгжих механизм, хариуцлагын тогтолцоо сул, санхүүжилтийн дутагдалтай холбоотой гэлээ.

Мөн Төрийн цахим үйлчилгээг хүртээмжтэй болгох хүрээнд төр, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллаж, киоск төхөөрөмжийг 21 аймаг,  нийслэлийн 9 дүүрэгт байршуулсан бөгөөд “ХУРДАН” цэгүүдээр дамжуулан 524 байршилд цахим үйлчилгээ хүргэж байгааг мэдээлэв. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэлгэц уншигч, программ хангамж хөгжүүлэхээр ажиллаж байгаа тухайгаа танилцуулсан. Түүнчлэн “ХУРДАН” клубыг 21 аймагт байгуулж, ахмадууд, өсвөр насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд  зэрэг нийт 2600 гаруй иргэн хамрагдсан. Энэ хүрээнд цахим ур чадвар, программчлал, дрон хөтөлбөр зэрэг сургалтыг зохион байгуулж байна. Мөн “Ability expo 2025”-ийг бүсчилсэн байдлаар Дархан-Уул, Дорнод, Архангай, Ховд аймагт зохион байгуулахаар төлөвлөж, иргэдийн санал, хүсэлтийг сонсож ажиллахаа Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан илэрхийлээд, “Цахим аймаг” хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээнд нийцсэн бодитой ажлууд зохион байгуулахыг уриалав.

Үндэсний зөвлөгөөн Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангийн  "Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, бодлого тогтолцоо”-ны талаарх танилцуулгаар үргэлжилсэн.  

Салбарын яамнаас байнгын асаргаатай, 3000 гаруй хүүхдэд живхний хөнгөлөлт үзүүлэх, боловсролын үйлчилгээ авч чадахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй 1000 орчим хүүхдийг “Дэмжих төв”-д хамруулж, эрүүл мэнд, боловсрол, хөгжлийн цогц үйлчилгээг хүргэхээр төлөвлөсөн. Үүнд нийт 17.2 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан гэлээ.

Мөн салбарын цахимжилтыг эрчимжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, төрийн үйлчилгээ, бодлого, төсвийн оновчтой хуваарилалтад ашиглах ажлыг эхлүүлсэн. Тодруулбал, Duudlaga.mn платформыг 24/7 ажиллагаатай болгох, хиймэл оюунд суурилсан дохионы хэлний хэлмэрчийн систем хөгжүүлж, "E-Hurteemj” платформоор дамжуулан төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, "Demney Marketplace” платформоор дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэх, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Job Center” үндэсний платформыг нэвтрүүлэх бэлтгэл хангаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээлэлд суурилсан, чиглүүлэгч үйлчилгээтэй холбох зэрэг ажлуудыг эхлүүлснийг Л.Энх-Амгалан сайд мэдээлэв.

Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын бүтцийг оновчтой болгож, шинэ нэгжүүд байгуулсан бөгөөд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Хөдөлмөр эрхлэлтийн төвийг ашиглалтад оруулсан.  Цаашид олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчилж, бэлэнчлэх сэтгэлгээг бууруулан, олон улсын чиг хандлагад нийцсэн шинэ аргачлал, бодлогын шийдлүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаараа дэлгэрэнгүй танилцууллаа.

Уг зөвлөгөөнд “Олон улсын гэрээ конвенц”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилтийн талаарх Хүний эрхийн үндэсний байгууллагын дүгнэлт", "Дэлхийн хөгжлийн бэрхшээлийн чуулган-Амман-Берлиний тунхаглал 2025”, "Ази Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 10жил: Жакарта тунхаглал 2023-2032”, "Хамруулах үзэл баримтлал, холбооны тогтолцоо болон хүний эрх,  ХБНГУ-ын туршлага ба орон нутгийн засаглалын үүрэг”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын үүрэг-Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын туршлага ба үр дүн”, "Хөгжлийн бэрхшээлийн нийгмийн ажил-Финлянд Улсын туршлага”, "Төрийн бодлого үйл ажиллагаанд Хөгжлийн бэрхшээлийн хүний эрхэд суурилсан загварыг хамруулан авч үзэх нь" зэрэг нийт 17 сэдвийн хүрээнд илтгэл тавих бөгөөд оролцогчид илтгэлийн хүрээнд асуулт асууж, санал солилцох юм. "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилтэд нутгийн удирдлагын оролцоо үндэсний зөвлөгөөн -2025"   үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

СХД-ийн 28 дугаар хороо шинэ сургуультай болно7 цаг 38 минутын өмнө“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад 800 гаруй төлөөлөгч оролцоно7 цаг 46 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл ажиллаж байна7 цаг 53 минутын өмнөЗайсангийн зүүн гүүрийг шинээр барих ажлын явц 85 хувьтай байна7 цаг 57 минутын өмнөСанхүүгийн боловсрол, ирээдүйн хуримтлалд сургах зорилготой “LEVEL UP” хөтөлбөр Орхон, Булган аймгуудад амжилттай хэрэгжиж дууслаа8 цагийн өмнө"Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлтийн 10, 21, 42 км-ийн бүртгэл хаагдлаа8 цаг 8 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудлаар орон нутгийн удирдлагууд зөвлөлдөж байна8 цаг 12 минутын өмнөД.Бадарсан: Нийслэлийн хэмжээнд 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатай5 сар 20. 12:35Орхон аймагт Хууль тогтоомж сурталчлах төвийг албан ёсоор нээлээ5 сар 20. 12:26Шөнийн цагаар зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-ийг ачиж, талбайг чөлөөлжээ5 сар 20. 11:02Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 20. 9:47Д.Сүхбаатарын талбай дахь энгэрийн дугаар олгох цэгийн байршил өөрчлөгдлөө5 сар 20. 9:44Ямбыг нь Л.Оюун-Эрдэнийн гэр бүл, ялыг нь Л.Гантөмөр, Т.Доржханд5 сар 20. 7:59УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 20. 7:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 20. 7:45Шинэ Ерөнхий сайдын сураг: У.Хүрэлсүх Б.Энхбаяр, Н.Учрал хоёрын аль нэгийг, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар С.Амарсайханыг зүтгүүлж байгаа бол Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар өөрсдийгөө сойж байна5 сар 20. 7:37МАН-ын Бага хурал лхагва гарагт хуралдана5 сар 19. 22:10Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоол болон тохижилтын ажил 95 хувьтай үргэлжилж байна5 сар 19. 21:39“Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлэг боллоо5 сар 19. 21:34Ч.Лодойсамбуу: У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэд "Өргөдлөө өг" гэсэн нь үнэн байна5 сар 19. 21:31Ард түмэндээ үзэн ядагдсан Ерөнхий сайд байх гутамшигтай биш үү, Л.Оюун-Эрдэнэ ээ5 сар 19. 19:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Ажлаа өг“ гэжээ5 сар 19. 18:04“Улаанбаатар марафон 2025”-ын бүртгэл маргааш дуусна5 сар 19. 17:33МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурал хуралдана5 сар 19. 17:30Л.Оюун-Эрдэнэ “Ерөнхий сайдаас огцоръё” гэдгээ хэлж, Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайд болгохоор ярьж байгаа гэв үү5 сар 19. 16:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж байна5 сар 19. 16:33ХЭДХ-ны дарга С.Эрдэнэболд: Парламент хүний эрхийг тогтолцооны төв болгохоор ажиллаж байна5 сар 19. 16:11Гэмт хэргийн шинжтэй 106 гомдол, мэдээллийг шалгав5 сар 19. 14:58Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ5 сар 19. 12:16Энэ сарын 19, 20, 21-нд “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээ болно5 сар 19. 10:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.