Нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл ажиллаж байна


5-р сарын 20
16 цаг 29 минут

          Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх мэргэжлийн байгууллагуудын хамтарсан эргүүл хяналтыг хийж байна. Тус арга хэмжээг хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллагуудын бүрэлдэхүүнд нийслэлийн Онцгой байдлын газраас 7, нийслэлийн Цагдаагийн удирдах газраас 6, нийслэлийн Байгаль орчны газраас 6, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 5, нийт 24 албан хаагч багтаж байна. Өчигдрийн байдлаар нийт 24 албан хаагч таван автомашинтай Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж ажиллаж байгаа юм. Тодруулбал, Улсын онцгой комиссын 2025 оны Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай 01 дүгээр албан даалгавар, нийслэлийн Засаг даргын 2025 оны “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” А/373 дугаар захирамжийн хэрэгжилтийг ханган ийнхүү үүрэг гүйцэтгэж байна.

Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдлоор 62.7 га талбай шатаж иргэдийн өмч хөрөнгө, байгаль экологид хохирол учирсан. Ногоон бүсийн хуурайшилт нь болзошгүй ой, хээрийн түймэр болон шар өвсний гал түймрийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймээс нийслэлийн ногоон бүсэд зорчиж буй иргэд, зусландаа амьдарч байгаа айлууд цогтой үнс нурмаа тагтай төмөр саванд хийж хэвших, тамхи, чүдэнз, ил галыг бүрэн унтраан, хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна. Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөө гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлээрэй.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

СХД-ийн 28 дугаар хороо шинэ сургуультай болно9 цаг 53 минутын өмнө“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад 800 гаруй төлөөлөгч оролцоно10 цагийн өмнөНийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл ажиллаж байна5 сар 20. 16:29Зайсангийн зүүн гүүрийг шинээр барих ажлын явц 85 хувьтай байна5 сар 20. 16:25Санхүүгийн боловсрол, ирээдүйн хуримтлалд сургах зорилготой “LEVEL UP” хөтөлбөр Орхон, Булган аймгуудад амжилттай хэрэгжиж дууслаа5 сар 20. 16:22"Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлтийн 10, 21, 42 км-ийн бүртгэл хаагдлаа5 сар 20. 16:14Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудлаар орон нутгийн удирдлагууд зөвлөлдөж байна5 сар 20. 16:10Д.Бадарсан: Нийслэлийн хэмжээнд 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатай5 сар 20. 12:35Орхон аймагт Хууль тогтоомж сурталчлах төвийг албан ёсоор нээлээ5 сар 20. 12:26Шөнийн цагаар зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-ийг ачиж, талбайг чөлөөлжээ5 сар 20. 11:02Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 20. 9:47Д.Сүхбаатарын талбай дахь энгэрийн дугаар олгох цэгийн байршил өөрчлөгдлөө5 сар 20. 9:44Ямбыг нь Л.Оюун-Эрдэнийн гэр бүл, ялыг нь Л.Гантөмөр, Т.Доржханд5 сар 20. 7:59УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 20. 7:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 20. 7:45Шинэ Ерөнхий сайдын сураг: У.Хүрэлсүх Б.Энхбаяр, Н.Учрал хоёрын аль нэгийг, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар С.Амарсайханыг зүтгүүлж байгаа бол Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар өөрсдийгөө сойж байна5 сар 20. 7:37МАН-ын Бага хурал лхагва гарагт хуралдана5 сар 19. 22:10Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоол болон тохижилтын ажил 95 хувьтай үргэлжилж байна5 сар 19. 21:39“Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлэг боллоо5 сар 19. 21:34Ч.Лодойсамбуу: У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэд "Өргөдлөө өг" гэсэн нь үнэн байна5 сар 19. 21:31Ард түмэндээ үзэн ядагдсан Ерөнхий сайд байх гутамшигтай биш үү, Л.Оюун-Эрдэнэ ээ5 сар 19. 19:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Ажлаа өг“ гэжээ5 сар 19. 18:04“Улаанбаатар марафон 2025”-ын бүртгэл маргааш дуусна5 сар 19. 17:33МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурал хуралдана5 сар 19. 17:30Л.Оюун-Эрдэнэ “Ерөнхий сайдаас огцоръё” гэдгээ хэлж, Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайд болгохоор ярьж байгаа гэв үү5 сар 19. 16:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж байна5 сар 19. 16:33ХЭДХ-ны дарга С.Эрдэнэболд: Парламент хүний эрхийг тогтолцооны төв болгохоор ажиллаж байна5 сар 19. 16:11Гэмт хэргийн шинжтэй 106 гомдол, мэдээллийг шалгав5 сар 19. 14:58Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ5 сар 19. 12:16Энэ сарын 19, 20, 21-нд “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээ болно5 сар 19. 10:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.