“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад 800 гаруй төлөөлөгч оролцоно


5-р сарын 20
16 цаг 36 минут

       Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улс төрчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний манлайлах бололцоог сурталчлах, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, “КОЙКА” Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран “Бид эмэгтэйчүүд” чуулганыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулна. Чуулга уулзалтад 21 аймаг, 9 дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 143 эмэгтэй төлөөлөгч, 330 сум 9 дүүргээс 660 төлөөлөгч, нийт 800 гаруй эмэгтэйчүүд  оролцоно. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганы нээж үг хэлэхээс гадна БНСУ-ын Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон, Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн, Японы тэргүүн хатагтай асан Абэ Акиэ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска болон улстөрийн намуудын эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл болох УИХ-ын гишүүд мэндчилгээ дэвшүүлэх ажээ.

Мөн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо”, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид “Орон нутгийн хүний эрхийн төлөв байдал”, Сүхбаатар аймгийн ИХТ-д 6 удаа сонгогдсон төлөөлөгч, Баруун-Урт хотын дарга асан М.Төмөрчулуун “Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүд”  сэдвээр тус тус илтгэл тавина.

Хуралдаанд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн нөлөө мөн хүүхэд гэр бүлийн бодлого, эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг ба хөдөлмөр эрхлэлт гэх мэт сэдвүүдээр салбар хэлэлцүүлгүүд болохоор төлөвлөжээ. Тухайлбал,  хүүхэд гэр бүлийн бодлогын талаарх салбар хуралдааны хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхсайхан, эрүүл мэндийн бодлогын салбар хуралдааны хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн Д.Ганмаа, боловсролын бодлогын хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам, эдийн засаг ба хөдөлмөр эрхлэлт сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Б.Жаргалан нар удирдан чиглүүлнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

СХД-ийн 28 дугаар хороо шинэ сургуультай болно5 сар 20. 16:44“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад 800 гаруй төлөөлөгч оролцоно5 сар 20. 16:36Нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл ажиллаж байна5 сар 20. 16:29Зайсангийн зүүн гүүрийг шинээр барих ажлын явц 85 хувьтай байна5 сар 20. 16:25Санхүүгийн боловсрол, ирээдүйн хуримтлалд сургах зорилготой “LEVEL UP” хөтөлбөр Орхон, Булган аймгуудад амжилттай хэрэгжиж дууслаа5 сар 20. 16:22"Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлтийн 10, 21, 42 км-ийн бүртгэл хаагдлаа5 сар 20. 16:14Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудлаар орон нутгийн удирдлагууд зөвлөлдөж байна5 сар 20. 16:10Д.Бадарсан: Нийслэлийн хэмжээнд 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатай5 сар 20. 12:35Орхон аймагт Хууль тогтоомж сурталчлах төвийг албан ёсоор нээлээ5 сар 20. 12:26Шөнийн цагаар зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-ийг ачиж, талбайг чөлөөлжээ5 сар 20. 11:02Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 20. 9:47Д.Сүхбаатарын талбай дахь энгэрийн дугаар олгох цэгийн байршил өөрчлөгдлөө5 сар 20. 9:44Ямбыг нь Л.Оюун-Эрдэнийн гэр бүл, ялыг нь Л.Гантөмөр, Т.Доржханд5 сар 20. 7:59УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 20. 7:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 20. 7:45Шинэ Ерөнхий сайдын сураг: У.Хүрэлсүх Б.Энхбаяр, Н.Учрал хоёрын аль нэгийг, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар С.Амарсайханыг зүтгүүлж байгаа бол Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар өөрсдийгөө сойж байна5 сар 20. 7:37МАН-ын Бага хурал лхагва гарагт хуралдана5 сар 19. 22:10Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоол болон тохижилтын ажил 95 хувьтай үргэлжилж байна5 сар 19. 21:39“Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлэг боллоо5 сар 19. 21:34Ч.Лодойсамбуу: У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэд "Өргөдлөө өг" гэсэн нь үнэн байна5 сар 19. 21:31Ард түмэндээ үзэн ядагдсан Ерөнхий сайд байх гутамшигтай биш үү, Л.Оюун-Эрдэнэ ээ5 сар 19. 19:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Ажлаа өг“ гэжээ5 сар 19. 18:04“Улаанбаатар марафон 2025”-ын бүртгэл маргааш дуусна5 сар 19. 17:33МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурал хуралдана5 сар 19. 17:30Л.Оюун-Эрдэнэ “Ерөнхий сайдаас огцоръё” гэдгээ хэлж, Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайд болгохоор ярьж байгаа гэв үү5 сар 19. 16:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж байна5 сар 19. 16:33ХЭДХ-ны дарга С.Эрдэнэболд: Парламент хүний эрхийг тогтолцооны төв болгохоор ажиллаж байна5 сар 19. 16:11Гэмт хэргийн шинжтэй 106 гомдол, мэдээллийг шалгав5 сар 19. 14:58Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ5 сар 19. 12:16Энэ сарын 19, 20, 21-нд “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээ болно5 сар 19. 10:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.