Хотын дарга Х.Нямбаатар Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа


5-р сарын 21
8 цаг 53 минут

        Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдрөөр “Европын өдөрлөг-2025” арга хэмжээг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайд нар болон уран бүтээлчид тус өдөрлөгт оролцохоор Улаанбаатар хотыг зорьж, өргөн цар хүрээг хамарсан арга хэмжээг зохион байгуулсанд нийслэл Улаанбаатар хотын нийт ард иргэдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Түүнчлэн хотын дарга Х.Нямбаатар “Бид Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу 24 мега төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг зарласан. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг баримтлан Сэлбэ, Баянхошуу, Ханын материалд 20 мянган айлын цогцолбор хороолол барих төслийг эхлүүлээд байгаа. Нийслэл хотын томоохон бүтээн байгуулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, төр хувийн хэвшлийн түншлэлээр хамтран ажиллах боломжийг судлах, цаашид Европын холбооны гишүүн орнуудтай дээр дурдсан чиглэлүүдэд хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байна” хэмээв.

Уулзалтын төгсгөлд Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарын төлөөлөл цаашид хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав36 минут 12 секундын өмнөЯпон Улсын Хөдөө аж ахуйн сайд болчимгүй үгэндээ уучлал хүсэж, огцорчээ39 минут 12 секундын өмнөСанхүүгийн боловсролыг түгээх “LEVEL UP” хөтөлбөрөөс сурагчид хуримтлалын гараагаа эхэлжээ46 минут 29 секундын өмнөАвстралийн Холбооны Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив51 минутын өмнөДуудлага худалдаагаар “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах 3150 ам метр газрыг 9.3 тэрбум төгрөгөөр зарлаа58 минут 7 секундын өмнөЦүнхний хэрүүлийг төрийн хэрүүл болгож, МАН-ын Бага хурлыг “Ялааны алуур” болгох Л.Оюун-Эрдэнийн мэх1 цаг 22 минутын өмнө“Улаанбаатар Марафон 2025”-д 23 мянган хүн гүйхээр бүртгүүлжээ2 цаг 50 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Орон нутгийн түвшинд эмэгтэйчүүдийн хариуцлага, эмэгтэйчүүдийн гаргаж байгаа шийдвэрийг илүү үр дүнтэй, бодитой болгох чиглэлд УИХ хамтарч ажиллах болно2 цаг 55 минутын өмнөНисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ3 цагийн өмнөХүнс, худалдаа үйлчилгээний чиглэлээр логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоодын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо4 цаг 40 минутын өмнөТөрийн банк “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ” аяныг найм дахь жилдээ зохион байгууллаа4 цаг 43 минутын өмнөБүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ4 цаг 49 минутын өмнөНийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 цагийн өмнө2025 оны II улирлын төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ6 цаг 11 минутын өмнөБНСУ-ын хэвлэл NBN News: "Chanel"-ийн цүнхээс үүдсэн уур хилэн...7 цаг 41 минутын өмнөХотын дарга Х.Нямбаатар Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа7 цаг 54 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 цаг 9 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан9 цаг 12 минутын өмнөСүүдрээсээ айсан Л.Оюун-Эрдэнэ ба “15 давхар”-ын уналт9 цаг 26 минутын өмнөСХД-ийн 28 дугаар хороо шинэ сургуультай болно5 сар 20. 16:44“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад 800 гаруй төлөөлөгч оролцоно5 сар 20. 16:36Нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл ажиллаж байна5 сар 20. 16:29Зайсангийн зүүн гүүрийг шинээр барих ажлын явц 85 хувьтай байна5 сар 20. 16:25Санхүүгийн боловсрол, ирээдүйн хуримтлалд сургах зорилготой “LEVEL UP” хөтөлбөр Орхон, Булган аймгуудад амжилттай хэрэгжиж дууслаа5 сар 20. 16:22"Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлтийн 10, 21, 42 км-ийн бүртгэл хаагдлаа5 сар 20. 16:14Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудлаар орон нутгийн удирдлагууд зөвлөлдөж байна5 сар 20. 16:10Д.Бадарсан: Нийслэлийн хэмжээнд 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатай5 сар 20. 12:35Орхон аймагт Хууль тогтоомж сурталчлах төвийг албан ёсоор нээлээ5 сар 20. 12:26Шөнийн цагаар зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-ийг ачиж, талбайг чөлөөлжээ5 сар 20. 11:02Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 20. 9:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.