БНСУ-ын хэвлэл NBN News: "Chanel"-ийн цүнхээс үүдсэн уур хилэн...


5-р сарын 21
9 цаг 05 минут
            БНСУ-ын NBN News-ийн сэтгүүлч Ким Сан Бэ “Шанелийн цүнхээс үүдсэн уур хилэн... Монгол Улсын Ерөнхий сайдын хүүгийн тансаг хэрэглээ шүүмжлэл дагуулж, огцрохыг шаардах дуу хоолой хүчтэй өрнөв” гэх гарчигт нийтлэл цацжээ. Түүний энэхүү нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Хүүгийн сүйт бүсгүй сошиалд брэндийн эд зүйлсээ гайхуулсан нь иргэдийн уур хилэнг төрүүлж, “авлигын нотолгоо” хэмээн эсэргүүцлийн жагсаал өрнөв.
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ хүчтэй огцрох шахалтад өртөөд байна.
Энэ явдлын эхлэл нь түүний хүү болон сүйт бүсгүй олон нийтийн сүлжээнд тансаг эд зүйлс, гадаадын өндөр үнэтэй машин зэргийн зургийг нийтэлсэнтэй холбоотой аж. Улаанбаатар хотын төв хэсэгт орших Сүхбаатарын талбайд Ерөнхий сайдыг огцрохыг шаардсан жагсаал өдөр бүр үргэлжилж байна.
Орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд болох news.mn болон Sonin.mn-ий мэдээлснээр Ерөнхий сайдын хүүгийн сүйт бүсгүй саяхан өөрийн сошиал хуудсандаа Францын тансаг зэрэглэлийн Chanel-ийн цүнх, Италийн алмаазан бөгж, Японд үйлдвэрлэсэн үнэтэй машинаа гайхуулсан зураг нийтэлжээ.
Тэрээр эдгээр үнэтэй зүйлсийг “Ерөнхий сайдын хүү Тэмүүлэнгээс авсан бэлэг” хэмээн тодруулсан бөгөөд тухайн нийтлэл нь богино хугацаанд Монгол даяар тархсан байна.
Иргэд “Ерөнхий сайдын хүүгийн албан ёсны орлогоор ийм үнэтэй бэлэг авах боломжгүй” хэмээн үзэж, Ерөнхий сайдын авлигын асуудлыг хөндөж эхэлсэн байна.
Жагсагчид Ерөнхий сайдын хүүг орлогын эх үүсвэрээ олон нийтэд ил болгохыг шаардаж байгаагаас гадна Ерөнхий сайдыг нэн даруй огцрохыг уриалж байна. Мөн тавдугаар сарын 16-ны байдлаар энэхүү шаардлагыг дэмжсэн онлайн гарын үсгийн аянд 40,000 гаруй хүн нэгдээд байна.
Тус жагсаал дээр Chanel-ийн гар цүнх эсэргүүцлийн бэлгэдэл болон хувирчээ. Олон залуус цүнх барин жагсаалд оролцож байгаа нь уг хэргийн эхлэл болсон сошиал бичлэгийг шоглон, шүүмжилж буй үйлдэл аж.
Тун цэвэр, шударга дүр төрхөөрөө Ерөнхий сайдын албан тушаалд хүрсэн Оюун-Эрдэнэ төрийн албанд авлигыг устгахыг зорьж буйгаа байнга онцолдог байсан ч, энэ удаагийн тансаг хэрэглээтэй холбоотой дуулиан түүний ёс суртахуун, улс төрийн шударга байдалд хүнд цохилт өглөө. Монголын эрх баригчид олон нийтийн шахалтаар Ерөнхий сайдын хүү болон сүйт бүсгүйн хөрөнгийн эх үүсвэрийг шалгаж эхэлжээ.
Улс төрийн хүрээ болон олон нийтийн дунд энэ асуудал зүгээр нэг сошиал сүлжээний маргаан бус, Монголын улс төр, бизнесийн хамаарал, давхаргын ёс суртахууны доройтолд иргэдийн бухимдал дэлбэрсэн явдал боллоо гэж дүгнэж байна.
Нөгөөтэйгүүр, Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ одоогоор албан ёсны байр сууриа илэрхийлээгүй бөгөөд түүний огцрох эсэхэд олон нийтийн анхаарал төвлөрч байна.
Эх сурвалж: Хүрэлбаатар БЯМБАЖАРГАЛ itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо2 минут 9 секундын өмнөДунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ13 минут 48 секундын өмнө18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо19 минут 34 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө24 минут 42 секундын өмнөГэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов27 минут 20 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо30 минут 37 секундын өмнөХоббигоороо бүтээсэн миний түүх3 цаг 30 минутын өмнөОюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой5 цаг 14 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ5 цаг 21 минутын өмнө"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна6 цаг 4 минутын өмнөПутин, Моди нар албан бус уулзалт хийжээ6 цаг 9 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ6 цаг 14 минутын өмнөХөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна6 цаг 18 минутын өмнөГэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно6 цаг 51 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа6 цаг 56 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн6 цаг 59 минутын өмнөМалын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв12 сар 4. 18:16Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа12 сар 4. 18:09УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов12 сар 4. 13:59АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 4. 13:56Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлснийг дэмжлээ12 сар 4. 13:53Б.Даваабаяр: Арванхоёрдугаар сард шатахууны нийлүүлэлт тасралтгүй хэвийн үргэлжилнэ12 сар 4. 12:49Зэсийн ханш дээд амжилт тогтоолоо12 сар 4. 12:45УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ирцийн мэдээ12 сар 4. 11:16Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө12 сар 4. 10:41Томуу, томуу төст өвчний тархалт тогтвортой буурах хандлагатай байна12 сар 4. 10:22Монгол, Итали хоёр улс эрдэс баялгийн чиглэлээр хамтран ажиллах тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа12 сар 4. 10:14Валютын нөөцийн хэмжээ зургаан тэрбум ам. долларт хүрлээ12 сар 4. 10:11Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах оролцооны арга замуудыг бэхжүүлэх талаар бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа12 сар 4. 9:22Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана12 сар 4. 9:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.