Төрийн банк “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ” аяныг найм дахь жилдээ зохион байгууллаа


5-р сарын 21
12 цаг 03 минут

        Тогтвортой хөгжлийг эрхэмлэгч Төрийн банк улс орны өнцөг булан бүрд байрлах 500 салбар нэгжийнхээ 4000 орчим ажилтны идэвх оролцоогоор “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ” нөлөөллийн аяныг зохион байгууллаа.

2018 оноос хойш зохион байгуулж буй “Гялс цэвэрлэгээ”-ний хүрээнд, банкны хамт олон Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумын нутаг дэвсгэрт байрлах гол горхи, нуур цөөрмийн эрэг, усны сав газар, ойн нөөц бүхий газруудад цэвэрлэгээ хийдэг уламжлалтай. Өнгөрсөн жил Төрийн банкны хамт олон орон даяар 7,000 гаруй га талбайгаас 800 тонн хог хаягдал цуглуулж, зориулалтын хогийн цэгт төвлөрүүлсэн бол энэ жил 8,000 гаруй га талбайгаас 1,000 орчим тонн хог хаягдал цуглуулж, хогийн цэгт төвлөрүүлээд байна.

Төрийн банк нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, тогтвортой хөгжлийг түүчээлэгч, үндэсний тэргүүлэгч “ногоон банк” байх зорилтынхоо хүрээнд,  хүрээлэн буй орчин, нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх сайн үйлсийн аян, арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Үүний зэрэгцээ байгальд ээлтэй, ногоон шийдлүүдийг банкны үйл ажиллагаандаа нэвтрүүлсээр байна.

Тухайлбал, үйл ажиллагаанаас гарч буй хог хаягдлаа ангилан ялгах, худалдан авалтын бодлогоороо дахин боловсруулсан бүтээгдэхүүнийг дэмжих, экологийн боловсролыг олон нийтэд түгээх зэргээр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна. Мөн банкны хэмжээнд цаасны хэрэглээг бууруулах, хот дотор ажилтны автобус аялуулах, авто баазаа цахилгаан машинаар шинэчлэх, ажилтнуудын зайнаас ажиллах нөхцөлийг дэмжих зэргээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байна.

Төрийн банк 2009 онд байгуулагдсан цагаасаа эхлэн тогтвортой, ногоон хөгжлийг  эрхэмлэж, хүрээлэн буй орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ирсэн. Үүний үр дүнд, тогтвортой хөгжилд чиглэсэн зээлийн багцын үлдэгдэл өнгөрсөн онд 2023 оноос 92.9 хувиар нэмэгдэж, 178.0 тэрбум төгрөгт хүрсэн. Тэр дундаа, ногоон бэлтгэн нийлүүлэгчийн зээлийг зах зээлд нэвтрүүлж, байгаль орчинд ээлтэй, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх бизнесийн төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэхэд ихээхэн анхаарч байна.

Түүнчлэн өнгөрсөн оны босгон дээр Төрийн банк тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, ногоон эдийн засгийг дэмжих зорилгоор биржийн бус зах зээлд “Ногоон ирээдүй” бондыг амжилттай санал болгож, 10.0 тэрбум төгрөгийн эх үүсвэр татан төвлөрүүлсэн. Харин энэ онд олон улсын зах зээлд ногоон бонд гаргахаар санхүүгийн салбарт  нэр хүнд бүхий “MUFG” олон улсын санхүүгийн байгууллагаас зөвлөх үйлчилгээ авч, “S&P Global Ratings” байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэхээр хамтралаа эхлүүлээд байна. Ингэснээр Төрийн банкны тогтвортой, ногоон зээл, санхүүжилтийн хэмжээ ойрын жилүүдэд ч өсөх төлөвтэй байна.

                                      Итгэл төгс – Ногоон ирээдүй



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ6 цаг 48 минутын өмнөСургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерын шинжилгээ авч, ариутгах тоног төхөөрөмжөөр хангана6 цаг 52 минутын өмнө“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо7 цаг 2 минутын өмнө“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов9 цаг 1 минутын өмнөНүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ9 цаг 5 минутын өмнөYouTuber Б.Түшиг: “Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй” гэж хүүдээ хэлнэ дээ1 сар 15. 12:19Хаагдсан зам, даваа байхгүй1 сар 15. 12:06Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө1 сар 15. 12:02Жарганатын голыг үзэхээр сүүлийн нэг сард 8000 аялагч зорин очжээ1 сар 15. 11:57Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ1 сар 15. 11:50Алтны үнэ цойлсон шалтгаанууд, 2026 оны төлөв таамаг1 сар 15. 10:21Ерөнхий сайд Г.Занданшатар 21 аймгийн Засаг дарга нартай уулзана1 сар 15. 10:13Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно1 сар 15. 10:08Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна1 сар 15. 9:32Трампын засаг захиргаа Монгол зэрэг 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг зогсоолоо1 сар 15. 9:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн1 сар 15. 9:20Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ1 сар 14. 17:20Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо1 сар 14. 17:14Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ1 сар 14. 14:25Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална1 сар 14. 13:29Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа1 сар 14. 12:23“Маанар” өвлийн эвент Хөвсгөл аймгийн Хүнхэр тайгад болно1 сар 14. 11:08"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 14. 10:19Энэ сард 21 мянга гаруй жуулчин Монгол Улсыг зорин иржээ1 сар 14. 10:14Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг хэлэлцэнэ1 сар 14. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн1 сар 14. 9:16"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 13. 15:32Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ1 сар 13. 13:00УИХ-ын дарга Н.Учрал : Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа юм1 сар 13. 11:18Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ1 сар 13. 11:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.