Хүнс, худалдаа үйлчилгээний чиглэлээр логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоодын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо


5-р сарын 21
12 цаг 07 минут

        Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хот Хүннү хотод тээвэр логистикийн нэгдсэн төвийг нийт 1019 га талбайд барина. Үүнээс 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулах юм. Уг төлөвлөлтийн хүрээнд ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд өнөөдөр нийслэлд хүнс, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, холбоодын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Ийнхүү логистикийн төвийг шинээр байгуулахдаа тэдний саналыг тусгаж, олон улсын стандартад нийцсэн ажил төлөвлөж, гүйцэтгэх юм.

Хүн амын төвлөрөл ихтэй Улаанбаатар хотод жил бүр 184.6 мянган тонн төмс, хүнсний ногооны эрэлт үүсдэг. Гэвч одоогийн хадгалах хүчин чадал нь ердөө 89.1 мянган тонн буюу хэрэгцээний 43 хувийг л хангаж байна. Тиймээс 50 мянган тонн багтаамжтай шинэ агуулах байгуулах хэрэгцээ бодитоор тулгарч байгаа юм. Энэхүү хэрэгцээг хангах үр дүнтэй шийдэл бол Хүннү хотын Логистикийн нэгдсэн төв юм.

Уулзалтын үеэр хүнсний хангамжийн логистикийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийн зүгээс лаборатори барихаас гадна агуулахын хувьд агаар сэлгэлт болон хөргөлтийн системийг анхнаас нь зөв шийдвэрлэх нь чухал гэдгийг тодотгож байв.

Ташрамд, өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд хувийн терминалтай 10 гаруй, тээвэр, логистикийн үйлчилгээ үзүүлдэг 100 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Гэсэн хэдий ч Улаанбаатар хот тээвэр логистикийн хувьд үр ашиг, бүтээмж багатай хэр нь ажиллагаа ихтэй ажиллаж буй. Тухайлбал, төмөр замын өртөөн дээр ирсэн чингэлгүүдийг гар аргаар ангилан ялгаж, 10 терминал руу цөөн тооны вагоноор түгээдэг. Өөрөөр хэлбэл нэг чингэлэгт ногдох зардал өндөр. Мөн 10 терминал бүрийн тоног төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар ашигладаггүй буюу терминалууд дээр буусан ачааны 40 орчим хувийг эргэж орон нутагт түгээдэг байна. Түүнчлэн логистик компани бүр өөрийн талбайтай болох хүсэлтэй боловч нийслэлд зай талбай байхгүй тул Хүннү хотын тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулагдсанаар эдгээр асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой юм.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо1 цаг 11 минутын өмнөДунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ1 цаг 22 минутын өмнө18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо1 цаг 28 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө1 цаг 33 минутын өмнөГэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов1 цаг 36 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо1 цаг 39 минутын өмнөХоббигоороо бүтээсэн миний түүх4 цаг 38 минутын өмнөОюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой6 цаг 22 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 29 минутын өмнө"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна7 цаг 12 минутын өмнөПутин, Моди нар албан бус уулзалт хийжээ7 цаг 17 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ7 цаг 22 минутын өмнөХөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна7 цаг 26 минутын өмнөГэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно7 цаг 59 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа8 цаг 4 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн8 цаг 7 минутын өмнөМалын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв12 сар 4. 18:16Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа12 сар 4. 18:09УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов12 сар 4. 13:59АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 4. 13:56Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлснийг дэмжлээ12 сар 4. 13:53Б.Даваабаяр: Арванхоёрдугаар сард шатахууны нийлүүлэлт тасралтгүй хэвийн үргэлжилнэ12 сар 4. 12:49Зэсийн ханш дээд амжилт тогтоолоо12 сар 4. 12:45УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ирцийн мэдээ12 сар 4. 11:16Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө12 сар 4. 10:41Томуу, томуу төст өвчний тархалт тогтвортой буурах хандлагатай байна12 сар 4. 10:22Монгол, Итали хоёр улс эрдэс баялгийн чиглэлээр хамтран ажиллах тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа12 сар 4. 10:14Валютын нөөцийн хэмжээ зургаан тэрбум ам. долларт хүрлээ12 сар 4. 10:11Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах оролцооны арга замуудыг бэхжүүлэх талаар бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа12 сар 4. 9:22Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана12 сар 4. 9:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.