Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ


5-р сарын 21
13 цаг 47 минут

       Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан  Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн нисгэгч Рословын Бат-Эрдэнэд Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Р.Бат-Эрдэнэ нь Монгол Улсын анхны тийрэлтэт хөдөлгүүрт онгоцыг жолоодох арга зүйг мэргэжлийн түвшинд эзэмшиж, шинэ техник, технологи нэвтрүүлэх, залуу нисгэгчдэд мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшүүлэн сургах, салбарын хүний нөөцийг бэлтгэн бэхжүүлэх, нисэхийн болон нислэгийн аюулгүй байдлыг стандартын шаардлагад нийцүүлэн хангах, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах зэрэгт жинтэй хувь нэмэр оруулсан юм.

Гавьяат нисгэгч цолоор:

  • Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн ахмад нисгэгч, бэлтгэл дэд хурандаа Доржийн Жигжид,
  • Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн ахмад дайчин, нисгэгч, бэлтгэл дэд хурандаа Галхүүгийн Сарангэрэл,
  • Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Тээвэр, байлдааны нисдэг тэрэгний эскадрилийн сургагч багш, нисгэгч, хурандаа Намжилцэрэнгийн Очирбат,
  • “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн ахмад ажилтан багш, нисгэгч Рэнцэнгийн Доржготов,

Нисэхийн гавьяат техникч цолоор:

  • Нисэхийн инженер, нисэхийн профессор багш, дэд хурандаа Буриадын Гомбосүрэн,
  • Зэвсэгт хүчний Агаарын цэргийн ахмад ажилтан, бэлтгэл хошууч Цэндийн Чимэддорж,
  • Зам тээврийн яамны Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны ахлах шинжлэн шалгагч Хандын Наранхүү,
  • “Хүннү эйр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Пүрэвжалын Мөнхжаргал,
  • “Оранж эйр” ХХК-ийн нислэгийн аюулгүй байдлын менежер Ёндонгийн Энхтөр,

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

  • ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн багш, доктор, профессор, бэлтгэл хурандаа Батзоригтын Эрдэнэбат,

Гавьяат эдийн засагч цолоор:

  • Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан Манжийн Дагва,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

  • Иргэний нисэхийн ерөнхий газрын Иргэний нисэхийн үндэсний төвийн Нисэх буудлуудын үйлчилгээний газрын дарга асан Доржготовын Мягмарсүрэн,
  • Иргэний нисэхийн үндэсний төвийн “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын Терминал үйлчилгээний хэсгийн дарга Паламын Нарантуяа,

Сүхбаатарын одонгоор:

  • Зэвсэгт хүчний Агаарын цэргийн албаны ахмад ажилтан, дэд хурандаа Зулын Юра,

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн багш, нисэх механикч, бэлтгэл дэд хурандаа Сэрээнэнгийн Энхтайван,
  • Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн инженер, бэлтгэл дэд хурандаа Банзайн Заяажаргал,
  • Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Нисэх буудлын дарга асан, бэлтгэл дэд хурандаа Зундуйн Ганхуяг,
  • Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн инженер, бэлтгэл дэд хурандаа Жамбалсүрэнгийн Цогтдорж,
  • Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагчийн орлогч-штабын дарга, дэд хурандаа Жадамбын Цэнгэлбаяр,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн агаарын хөлгийн дарга Чимэдцэрэнгийн Хуяг,
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын Дотоод аудитын газрын дарга Содномцэрэнгийн Мөнхнасан,
  • “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн ахмад ажилтан Рэнцэнхорлоогийн Отгонжаргал,
  • Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Нислэгийн журам зохиолт, шалгалтын нислэгийн албаны дарга Гаваагийн Түвшинбаяр,
  • “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн Бүхээгийн шалгагч багш Самданшаравын Оюун,
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны жолооч Сэнгээгийн Гансүх,
  • Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Цаг уурын техник хэрэгслийн инженер Чадраабалын Мажигсүрэн,

Цэргийн гавьяаны одонгоор:

  • Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн байлдааны удирдлагын офицер, бэлтгэл хошууч Шаравдоржийн Хосбаяр,
  • Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Холбоо радио техникийн хангалтын ротын радио маркерын байрны дарга, ахлах ахлагч Пүрэвжавын Туяа,
  • Зэвсэгт хүчний 303 дугаар Аэродромын шалган нэвтрүүлэгч, ангийн бэлтгэл офицер Балдангийн Ариунтуул

Алтан гадас одонгоор:

  • Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны ерөнхий нислэгийн удирдагч Батаахүүгийн Ганбаатар,
  • “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн Нисэх буудлын үйл ажиллагаа удирдлагын газрын дарга Авидын Азбилэг,
  • “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн аюулгүй ажиллагааны байцаагч Мөнхбаярын Мөнхцэцэг,
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны эрүүл мэндийн хяналтын байцаагч Өлзийбүрэнгийн Оюунтуяа,
  • Иргэний нисэхийн үндэсний төвийн Аэродром, гэрэл суултын албаны ерөнхий инженер Жаргалын Батбаяр,
  • “Гесон” ХХК-ийн Нислэг үйлдвэрлэлийн албаны агаарын хөлгийн дарга, багш, нисгэгч Төмөрбаатарын Оюунбаатар,
  • “Хүннү эйр” ХХК-ийн Агаарын хөлгийн хамтран нисгэгч, сургалтын дадлага хариуцсан мэргэжилтэн Хүрэлчулууны Энхжин,
  • “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн хяналтын деспитчер Гэлэгжамцын Энх-Амгалан,
  • Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн номын санч Даваадоржийн Долгорсүрэн,

Цэргийн хүндэт медалиар:

  • Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын хүний нөөцийн хэлтсийн ахлах офицер, хошууч Эрдэнэсайханы Хаш-Эрдэнэ,
  • Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Суртал хүмүүжил, сэтгэл зүйн албаны дарга, хошууч Александрын Баасанпүрэв
  • Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн радиолокаторын постын захирагч, ахмад Даваасамбуугийн Лхагважав
  • Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн онгоц, нисдэг тэрэгний пуужин урьдчилан бэлтгэх байрны дарга, нисэхийн зэвсгийн техникч, хошууч Сэнгээгийн Гансүх,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн сургалтын төвийн захирал Баярсайханы Золбоо,
  • “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн Бүхээгийн сургагч, шалгагч багш Ичинхорлоогийн Түвшинбилэг,
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч Наранцогтын Туяа,
  • “Оранж эйр” ХХК-ийн Агаарын хөлгийн инженер, техникийн захирал Баянбекийн Болд нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд ажлын амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ6 цаг 50 минутын өмнөСургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерын шинжилгээ авч, ариутгах тоног төхөөрөмжөөр хангана6 цаг 54 минутын өмнө“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо7 цаг 4 минутын өмнө“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов9 цаг 3 минутын өмнөНүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ9 цаг 7 минутын өмнөYouTuber Б.Түшиг: “Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй” гэж хүүдээ хэлнэ дээ1 сар 15. 12:19Хаагдсан зам, даваа байхгүй1 сар 15. 12:06Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө1 сар 15. 12:02Жарганатын голыг үзэхээр сүүлийн нэг сард 8000 аялагч зорин очжээ1 сар 15. 11:57Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ1 сар 15. 11:50Алтны үнэ цойлсон шалтгаанууд, 2026 оны төлөв таамаг1 сар 15. 10:21Ерөнхий сайд Г.Занданшатар 21 аймгийн Засаг дарга нартай уулзана1 сар 15. 10:13Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно1 сар 15. 10:08Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна1 сар 15. 9:32Трампын засаг захиргаа Монгол зэрэг 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг зогсоолоо1 сар 15. 9:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн1 сар 15. 9:20Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ1 сар 14. 17:20Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо1 сар 14. 17:14Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ1 сар 14. 14:25Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална1 сар 14. 13:29Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа1 сар 14. 12:23“Маанар” өвлийн эвент Хөвсгөл аймгийн Хүнхэр тайгад болно1 сар 14. 11:08"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 14. 10:19Энэ сард 21 мянга гаруй жуулчин Монгол Улсыг зорин иржээ1 сар 14. 10:14Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг хэлэлцэнэ1 сар 14. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн1 сар 14. 9:16"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 13. 15:32Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ1 сар 13. 13:00УИХ-ын дарга Н.Учрал : Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа юм1 сар 13. 11:18Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ1 сар 13. 11:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.