Цүнхний хэрүүлийг төрийн хэрүүл болгож, МАН-ын Бага хурлыг “Ялааны алуур” болгох Л.Оюун-Эрдэнийн мэх


5-р сарын 21
15 цаг 25 минут

           

Улс төрд “15 давхар”-ын уналт болж байна. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас огцорвол хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж буй АН, ХҮН нам төдийгүй МАН-тай хамт “хад”-наас үсрэхээ сануулсан “Бат зогс” нэртэй сөрөг ПР явуулж байна. Хад асга бүхий зураг дээр “Бат зогс” гэсэн үг бичүүлээд сошиалаар нэг түгээж буй нь үүнийг илтгэнэ. Гэвч Л.Оюун-Эрдэнэ рүү чиглэсэн “Цүнх ажиллагаа” яаж эхэлсэн билээ! Хүүгийнх нь найз бүсгүй инстаграмдаа брэндийн цүнх, luxury brand шоппинг хийж буйгаа сторидсоноо гэрэл цохиулсан. Адтай зарим нь түүнийг нь гялс screen shot хийж аваад “Ерөнхий сайдын бэр брэндийн цүнх, хувцсаа гайхуулав” гэж постолсон. Түүнээс цааш хүүгийн бийлэгжүү байдал олны анхаарлыг татсан. Найз бүсгүйдээ сүйн бөгж бэлэглэж, 20 сая төгрөг шилжүүлсэн гүйлгээ ч сошиалд ил болсон. Мэдээж хэрэг, энэ дуулиан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рүү чиглэсэн. “Орлогоо нотол” гэж олон нийт шаардсан. Гэтэл Л.Оюун-Эрдэнийн ПР-чид бэрийнх нь аавыг камерийн өмнө суулгав. Охиндоо үнэтэй машин, цүнх бэлэглэдэг бийлэгжүү аав болгож харагдуулах гэсэн биш фэйсбүүкээр түлээ зардаг нэгэн болохыг хэрсүү үзэгчид дор нь илрүүлсэн. “Галчийн худ нь түлээчин юм байна” гэдэг хошин пост ч тэр дороо хөврөв. Эцэст нь Л.Оюун-Эрдэнэ энд гарч ирэв. ПР-чдынхаа урьдчилан бэлтгэсэн камерийн өмнө зогсож байгаад “Ялаанууд намайг яаж ч чадахгүй шүү” гэж шүд зуун өгүүлэв. Цүнхний хэрүүл “Ялаа”-ны хэрүүл болов. “Ялаа”-ны хэрүүл төрийн хэрүүл болов. Яг одоо Л.Оюун-Эрдэнэ цүнхний хэрүүлийг эрх баригч МАН-ын Бага хурал руу чирж ороод эрх мэдлээ хадгалж үлдэх мэхээ хэрэглэх гэж байна. Монголын улс төрийн хамгийн том нам энэ өдөр Л.Оюун-Эрдэнийн хүү, бэрийн тансаглалаас үүдэлтэй хэрүүлийг хэлэлцэж, хамтарсан Засгийн газрын хувь заяаг шийдэх гэж байна. Ямар вэ дээ. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газар цахим засаглалыг рекламддаг. Л.Оюун-Эрдэнэ хүү, бэрийнхээ тансаглалын эх үүсвэрийг татварын сайт руу ороод баримт болгон харуулчихад амархан атал улс даяар хагарал талцал үүсгэж, төрийн үймээн дэгдээж, МАН-ын Бага хурал цүнхний хэрүүл хэлэлцэхдээ тулж байна. Энэ доромжлол биш үү, МАН-ын Бага хурлын гишүүд ээ. МАН-ын Бага хурал гэдэг намын бодлогоо хэлэлцэн шийдвэр гаргадаг 369 гишүүнтэй нөлөө бүхий бүтэц. МАН-ын Бага хурлын шийдвэр төрийн бодлогод тусгалаа олдог. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ намынхаа Бага хурлаар цүнхний хэрүүл хэлэлцүүлж, намаа ч, засгаа ч өөрийнхөө эрх мэдлийн төлөө золиосолж байна. Цүнхний хэрүүл МАН-аар зогсохгүй АН, ХҮН намд халдварлаж, Л.Гантөмөр, Т.Доржханд хоёр улс төрийн үхдэл болохдоо тулаад байна.   

                                                                                                                                 С.Тулга     

   



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо6 сар 12. 17:50"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна6 сар 12. 17:47“Хөрсний ус, үерийн хамгаалалт төсөл”-ийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна6 сар 12. 17:41Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ6 сар 12. 17:37Дулаан, цахилгааны үнийг таван хувиар нэмжээ6 сар 12. 17:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа6 сар 12. 17:30Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно6 сар 12. 17:23Улаанбаатарын дэд бүтцийн төслүүдэд Олон улсын санхүүгийн корпораци зөвлөх үйлчилгээ үзүүлнэ6 сар 12. 17:15Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав6 сар 12. 17:11Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ6 сар 12. 17:03Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлана6 сар 12. 13:36Скүүтэр, мопедтой явган хүний замаар явахыг, 18-аас доош насны хүн унахыг хориглосон хууль эцэслэн батлагдлаа6 сар 12. 13:31Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа6 сар 12. 13:19Дэлхийн шатрын холбоо ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэв6 сар 12. 11:59Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа6 сар 12. 11:52Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа6 сар 12. 11:14Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 12. 9:59Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр-Зургаадугаар сарын 126 сар 12. 9:54Бизнесийн эрх чөлөөний тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив6 сар 12. 9:47Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно6 сар 12. 9:02Тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ6 сар 12. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан6 сар 12. 8:54Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно6 сар 11. 18:17“Улаанбаатар Метро” төслийн II шатны худалдан авах ажиллагааг долоодугаар сард зарлана6 сар 11. 18:12БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилна6 сар 11. 18:09Орон сууцжуулалтын тухай, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 11. 17:29Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана6 сар 11. 17:26Чуулганы нэгдсэн хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ6 сар 11. 16:26Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно6 сар 11. 15:51Монголд өсвөрийн шатарчдын дэлхийн цом болон ДАШТ болно6 сар 11. 13:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.