Санхүүгийн боловсролыг түгээх “LEVEL UP” хөтөлбөрөөс сурагчид хуримтлалын гараагаа эхэлжээ


5-р сарын 21
16 цаг 00 минут

           Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпораци, Боловсролын ерөнхий газар хамтран ахлах ангийн сурагчдын санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх “LEVEL UP” хөтөлбөрийг нийслэлийн зургаан дүүрэг, орон нутагт зургаан аймгийн хэмжээнд амжилттай хэрэгжүүлж дууслаа. Хөтөлбөрийн хүрээнд мөнгийг оновчтой удирдаж, хэрэглээгээ ухаалаг төлөвлөх замаар зохистой дадал хэвшлийг төлөвшүүлж, санхүүгийн боловсролтой, ирээдүйн хуримтлалтай болгоход чиглэсэн онолын болон практик сургалтуудаас гадна тэмцээн, уралдаан, олон талт нөлөөллийн ажлуудыг зохион байгуулжээ. 

Өнгөрсөн хоёрдугаар сард Увс болон Завхан аймагт албан ёсоор нээлтээ хийсэн “LEVEL UP” хөтөлбөрт хоёр аймгийн нийт 821 сурагч хамрагдаж, 27 сургагч багшийг чадавхжуулсан байна. Энэ өдрүүдэд Увс, Завхан аймгуудад хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж, хамрагдсан нийт сурагчдад батламж гардуулан, шилдгүүдээ тодрууллаа. Тус хөтөлбөрийн Увс аймаг дахь хаалтын үйл ажиллагааны үеэр, ахлах ангийн сурагчдын санхүү, эдийн засгийн цогц мэдлэгийг дээшлүүлэхээс гадна мэтгэлцэх ур чадварыг дэмжиж, шүүмжит сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан тэмцээн, цахим орчин дахь нөлөөллийн ажлууд болон сурагчдын дэвшүүлсэн онцлох санаачилгуудаас танилцуулж байв. 

Сурагчид санхүүгийн мэдлэгийг бусдадаа түгээж, зөв хэвшил, ухаалаг хэрэглээг сурталчилсан уриалга бүхий контент бүтээж, орон нутагтаа олон талт нөлөөллийн ажлуудыг зохион байгуулснаас гадна Дэлхийн мөнгөний долоо хоног буюу Global Money Week анги хамт олноороо нэгджээ. Энэ үеэр хөтөлбөрийн явц, хэрэгжилтийн үнэлгээгээр нийт дөрвөн багш, хоёр сургуулийг шалгаруулсан бол Увс аймагт “Шинийг санаачлагч аймаг” цомыг хадгалуулав. 


Түүнчлэн Завхан аймгийн тухайд ахлах ангийн 511 сурагч LEVEL UP” хөтөлбөрт хамрагдаж, хэрэгжилтийн үнэлгээгээр ерөнхий боловсролын хоёр сургууль, гурван багшийг тодрууллаа. Сургалтын агуулгад төдийлэн тусгагдаагүй бизнес, хөрөнгө оруулалтын үндсэн зарчим, хуримтлал ба хадгаламжийн суурь ойлголт, орлого болон зарлагаа удирдаж, эрсдэлээ тооцоолох аргачлал гэхчилэн ахлах ангийн сурагчдад чухал ач холбогдолтой хичээлүүд байсныг сурагчдын төлөөлөл онцолж байв. Энэ оны нэгдүгээр сараас эхний ээлжинд нийслэлийн зургаан дүүрэг, орон нутагт зургаан аймгийн хэмжээнд хэрэгжсэн “LEVEL UP” хөтөлбөрт нийт 5000 гаруй сурагчид хамрагдаж, ийнхүү сурсан дадал, эзэмшсэн мэдлэгээ хуваалцаж, үр дүнгийн уулзалтуудаа зохион байгуулсаар байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо7 минут 11 секундын өмнөДунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ18 минут 50 секундын өмнө18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо24 минут 36 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө29 минут 44 секундын өмнөГэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов32 минут 22 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо35 минут 39 секундын өмнөХоббигоороо бүтээсэн миний түүх3 цаг 35 минутын өмнөОюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой5 цаг 19 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ5 цаг 26 минутын өмнө"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна6 цаг 9 минутын өмнөПутин, Моди нар албан бус уулзалт хийжээ6 цаг 14 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ6 цаг 19 минутын өмнөХөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна6 цаг 23 минутын өмнөГэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно6 цаг 56 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа7 цаг 1 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн7 цаг 4 минутын өмнөМалын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв12 сар 4. 18:16Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа12 сар 4. 18:09УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов12 сар 4. 13:59АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 4. 13:56Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлснийг дэмжлээ12 сар 4. 13:53Б.Даваабаяр: Арванхоёрдугаар сард шатахууны нийлүүлэлт тасралтгүй хэвийн үргэлжилнэ12 сар 4. 12:49Зэсийн ханш дээд амжилт тогтоолоо12 сар 4. 12:45УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ирцийн мэдээ12 сар 4. 11:16Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө12 сар 4. 10:41Томуу, томуу төст өвчний тархалт тогтвортой буурах хандлагатай байна12 сар 4. 10:22Монгол, Итали хоёр улс эрдэс баялгийн чиглэлээр хамтран ажиллах тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа12 сар 4. 10:14Валютын нөөцийн хэмжээ зургаан тэрбум ам. долларт хүрлээ12 сар 4. 10:11Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах оролцооны арга замуудыг бэхжүүлэх талаар бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа12 сар 4. 9:22Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана12 сар 4. 9:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.