Япон Улсын Хөдөө аж ахуйн сайд болчимгүй үгэндээ уучлал хүсэж, огцорчээ


5-р сарын 21
16 цаг 07 минут

         Япон Улсын Хөдөө аж ахуйн сайд Такү Это өнгөрсөн Ням гарагт олон нийтийн үйл ажиллагааны үеэр болчимгүй үг хэлсэндээ ард иргэдээсээ уучлал хүсэж, өөрийн хүсэлтээр огцорч байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр дэмжигчдийнхээ ачаар өнгөрсөн хугацаанд будаа авах ч шаардлагагүй амьдарсан гэж хэлсэн нь олны дургүйцлийг хүргэсэн юм. Японы хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох цагаан будааны үнэ жилийн өмнөхөөс хоёр дахин өссөн байгаа энэ цаг үед засгийн газрын гишүүн ийм үг хэлсэн нь аль хэдийн нэр хүнд нь унаад байгаа засгийн газрын дэмжлэгийг улам доош нь татаж байна. 

Японд энэ жил ургац муу байгаагаас цагаан будааны үнэ их хэмжээгээр хөөрөгдөж байгаа нь ард түмний амьдрал, өрхийн эдийн засагт томоохон дарамт үзүүлж байна. Цагаан будааны үнийг бууруулах засгийн газрын зорилтот хөтөлбөрүүд үр дүнгээ үзүүлэхгүй байна гэж япончуудын 80 гаруй хувь нь шүүмжилж байна. Гэтэл яг ийм үед засгийн газрын гишүүн, цагаан будааны ургацын асуудлыг шийдэх ёстой гол хүн болох Хөдөө аж ахуйн сайд өчигдөр болсон эрх баригч намын орон нутгийн үйл ажиллагааны үеэр оновчгүй зүйл ярьсан нь ард түмний дургүйцлийг улам өрджээ. Тэрбээр дэмжигчдийнх нь өгсөн цагаан будааны нөөц гэрт нь хангалттай арвин бий. Тэр нөөцөөсөө худалдсан ч болно гэж хэлсэн байна. Такү Это энэ хэлсэн үгэндээ харамсаж байгаагаа илэрхийлж, асуудал үүсгэсэндээ уучлал хүсэн, ийнхүү огцорч байна. Түүнийг байгаль орчны сайд асан Шинжиро Коизүми орлож магадгүй гэж NHK мэдээлжээ.

Япон Улсад цагаан будааны үнийн өсөлттэй холбоотой эрх баригч намын нэр хүнд 27,4 хувь болтлоо буурчээ. Ингэснээр түүхэндээ анх удаа Японы эрх баригч намын нэр хүнд ингэж огцом доошилсон тохиолдол болж байна. Ерөнхий сайд Шигэрү Ишибагийн засгийн газар цаашид цагаан будааны үнийг тогтворжуулж, иргэдийг татварын дарамтаас чөлөөлөхгүй бол өнгөрсөн намар дөнгөж байгуулагдсан засгийн газар хугацаанаасаа өмнө тарах эрсдэлтэй байгааг Японы хэвлэлүүд мэдээлж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ4 цаг 33 минутын өмнөАИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхий сайд Н.Учрал Баяр наадмын нээлтэд оролцож, наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэв7 сар 11. 19:39Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:50Үер усны аюулаас сэргийлж, нийслэлийн Онцгой байдлын газрын 162 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна7 сар 11. 11:40Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ЫН Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав7 сар 10. 20:27УИХ-ын дарга С.Бямбацогт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав7 сар 10. 19:48УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав7 сар 10. 17:42Улсын Их Хурлын үе үеийн дарга нарт хүндэтгэл үзүүллээ7 сар 10. 16:39Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв7 сар 10. 16:20Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо7 сар 10. 16:08“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо7 сар 10. 16:06УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын арга хэмжээнд оролцов7 сар 10. 14:34Фото: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд7 сар 10. 14:10Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна7 сар 10. 13:10Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ7 сар 10. 12:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө7 сар 10. 10:01БНСУ-ын Ерөнхийлөгчийн гэргий “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо7 сар 10. 9:31Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо7 сар 10. 9:27Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийлээ7 сар 9. 21:19Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан “Дээлтэй монгол наадам” боллоо7 сар 9. 20:35Хүүхдийн ордон-2 “Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон”-ы барилгын төслийн явцтай танилцлаа7 сар 9. 20:32Жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай зэрэг 21 баримт бичигт гарын үсэг зурлаа7 сар 9. 20:29Дэлхийн банкны төлөөлөлтэй сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо7 сар 9. 20:25УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа7 сар 9. 20:22Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ7 сар 9. 20:19Баянхошуу, Шархад дэд төвийн эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны бүтээн байгуулалт үргэлжилж байна7 сар 9. 20:16БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа7 сар 9. 20:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.