Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг үүрэгт ажилдаа орсонд баяр хүргэж, Монгол Улс, НҮБ-ын өргөн хүрээтэй харилцаа, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
НҮБ нь манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, Монгол Улс НҮБ-тай хөгжүүлж буй хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдгийг нотлов.
НҮБ-ын Суурин зохицуулагч Ван Хиердэн Монгол Улс үзэсгэлэнт байгальтай, баялаг түүхтэй, амар амгалан, даян дэлхийд энхийг сахиулах, хүйсийн тэгш байдлыг хангах чиглэлд манлайлал үзүүлэн ажиллаж буй улс болохыг тэмдэглэж, НҮБ-ын Суурин зохицуулагчийн хувиар томилогдон ажиллахад хамгийн таатай орнуудын нэг хэмээн онцоллоо.
Монгол Улс дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилт, бэрхшээлийг шийдвэрлэх, тухайлбал байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглэж, 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулахаар болсонд баяр хүргэв.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг НҮБ дэмжин ажиллана гэдгийг хэллээ.
Уулзалтын үеэр Монгол Улсын тогтвортой хөгжлийн урт болон дунд хугацааны бодлого, зорилтыг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилготой уялдуулан эрчимжүүлэх боломжуудын талаар ярилцаж, бүхий л түвшинд идэвхтэй хамтран ажиллахаар ярилцлаа.
Facebook
Twitter
Youtube


Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болжээ
ТББХ намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 28 асуудлыг хэлэлцэж, 21 тогтоолыг баталжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Ги Пармелантай уулзав
Өндөр настан Д.Балбармаа: Насаараа цай, сүүний дээжээ сүслэн өргөсөн Төрийн сүлдээ бодитоор нь харж, танилцлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Бельгийн Хаант Улсын Ерөнхий сайд Барт Де Вевертэй уулзав
УИХ-ын дарга Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна
Цэгцрэх хөдөлгөөний хүрээнд Замын- Үүд сумын газар олголтыг шалгах хамтарсан ажлын хэсэг байгуулжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Худалдааны сайд Ё Хан Гү-тэй уулзаж, санал солилцлоо.gif)

Сэтгэгдэл бичих