Л.Гантөмөр “будаа”!


5-р сарын 22
8 цаг 20 минут


               МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж АН-д “Хамтарсан Засгийн газар байгуулсан гэрээгээ зөрчсөн тул цаашид хамтрахгүй” гэсэн “ял” тохлоо. Энэ бол АН-ын дарга Л.Гантөмөрт хүнд цохилт. Тэрбээр УИХ-ын 2024 оны сонгуульд жагсаалтаар нэр дэвшиж, Л.Оюун-Эрдэнийн танхимд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд болсон. Ерөнхий сайдын хүү, бэр хоёрын тансаглалын талаар асуусан сэтгүүлчдэд уураа гаргаж “Алив холд, би яаж мэддэг юм” гэж хэлсэн нь саяхан. “Хүүхдээр улс төр хийх нь хамгийн бузар явдал шүү” гэж Л.Оюун-Эрдэнийг өмөөрсөн. Танхимынхаа тэргүүнийг ингэж өмөөрөх том шалтгаан түүнд байсан. Ерөнхий сайдыг чиглэсэн улс төрд давхар хэлмэгдэхээ Л.Гантөмөр мэдэрсэн нь гарцаагүй. Тэр ёсоор болж, цүнхний хэрүүлийн гол буруутан боллоо. Л.Оюун-Эрдэнэ “Би үхэхээр чи үх” гэдэгчлэн АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд хоёроор туг тахив. Т.Доржханд ч яах вэ, нэрэн дээрээ ХҮН намын дарга ч нэдэр дээрээ МАН-ын зарим лидерийн БЭТ болсныг хүмүүс мэднэ. ХҮН намаа МАН-ын “охин” нам болгочихсон түүнд алдах юм үгүй. Харин Л.Гантөмөр “будаа”. Л.Оюун-Эрдэнийн “Мөнхийн эвсэл” гэдэг гоё үгэнд маш том хууртлаа. Хүссэн ч, эс хүссэн ч МАН-ын байгуулсан Засгийн газраас АН-ын сайд нараа аваад гарахаас өөр гарцгүй боллоо. Гагц сайдаас огцроод зогсохгүй УИХ-ын гишүүнээс эгүүлэн татагдаж мэдэх эрсдэл түүнийг хүлээж байна. Учир нь Л.Гантөмөрт дургүйчүүдийн нэгдэл түүнийг Төрийн ордонд ч, АН-ын байранд ч отож байгаа. Тэдний хувьд, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас хөөгдсөн намын даргаа УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах акци өрнүүлэх нь тодорхой. АН дахь олонхи Л.Гантөмөрийн эсрэг хөдөлбөл асуудал тэгээд дуусна гэсэн үг. Улс төрийн намтрыг нь сөхвөл, тэрбээр 2004-2008 онд УИХ-ын гишүүн анх болж байсан. Японд боловсрол эзэмшсэн, прагматик сэтгэлгээтэй, эрүүл, зөв асуудал дэвшүүлдэг эерэг имиж нь тухайн үед Л.Гантөмөрт нэмэх оноо авчирдаг байсан. Харин 2012-2016 онд БСШУ-ны сайд байхдаа “Мүүнчин” гэх дуулианы эзнээр тодорч, Боловсролын зээлийн сангаас охиндоо зээл өгч ашиг сонирхлын зөрчил гаргасан гэж буруутсан удаа бий. Тэр ч атугай лаивчин Д.Мөнх-Эрдэнийн гол бай болж “Ярвайсан бузар” нэр зүүв. Л.Оюун-Эрдэнийн баруун гар болж шадарласан Л.Гантөмөрийн хувьд “Цүнх ажиллагаа”-нд ийнхүү оногдов. Хамтарсан Засгийн газрын танхимын үүдэнд түүнийг АН дахь “дайснууд” нь хүлээж байгаа. Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаас огцрох нь тодорхой болсон тэрбээр АН-ын даргаа ч өгч таарна. Цаашилбал УИХ-ын гишүүнээс ч эгүүлэн татах биз. Л.Гантөмөрийн час өдрүүд ийнхүү эхэллээ.

Гэрэл зургийг Ц.Баярбаатар

                                                                                                                                  С.Тулга  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна3 сар 7. 14:57Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв3 сар 7. 14:51Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна3 сар 7. 14:35“Ухаалаг хот”-ыг хөгжүүлэхэд Япон улстай хамтран ажиллана3 сар 6. 18:09УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Иргэн, аж ахуйн нэгжүүдийг зөвшөөрөл авахад хүндрэл учруулснаар авлига, хээл хахуулийн асуудал болон даамжирдаг3 сар 6. 18:06Метроны чиглэлээр БНСУ-д магистрт суралцах долоон оюутантай хариуцлагын гэрээ байгууллаа3 сар 6. 17:57Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ3 сар 6. 17:54Их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа3 сар 6. 17:49Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ3 сар 6. 14:29Эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа3 сар 6. 11:30Тэрбумтнуудын тоогоор Хятад тэргүүлжээ3 сар 6. 11:25Нурууны мэдрэлийн ёзоорын өвдөлт намдаах тарилга нэвтрүүлжээ3 сар 6. 11:20Шар усны үерийн аюулын зураглалаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, аюулын зэрэглэлтэй байна3 сар 6. 10:12Ойрхи дорнодоос буцах хүсэлтээ өгсөн148 иргэнийг авчрах боломжийг судалж байна3 сар 6. 10:01Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурлаа3 сар 6. 9:47УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ3 сар 6. 9:14Цаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна3 сар 6. 9:07Л.Хосбаяр: Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна3 сар 5. 17:02Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ3 сар 5. 16:59Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ3 сар 5. 16:53Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна3 сар 5. 15:06“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо3 сар 5. 15:032026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна3 сар 5. 12:36“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо3 сар 5. 10:12УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална3 сар 5. 10:09Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ3 сар 5. 9:59УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Чех Улсад албан ёсны айлчлал хийлээ3 сар 5. 9:55“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт зарласантай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгч, төслийг танилцууллаа3 сар 5. 9:51УИХ-ын дарга Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно3 сар 5. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн3 сар 5. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.